Туршилт  

Posted by Сумбаа in

Би цэцэг  

Posted by Сумбаа in

Амраг хосуудын хайрын бэлгэдэл
Анхилуун улаан сарнай шүү би
Аав ээждээ эрхлэн өссөн
Ар Монголын охин шүү би

Хагацлын нулимсанд норох дургүй
Хаврын ягаан цэцэг шүү би
Хайрын дуу аялах дуртай
Халх Монголын охин шүү би

Шанхан талдаа намилзан байдаг
Шаргал наран цэцэг шүү би
Шиврээ бороонд алхах дуртай
Шинэ Монголын охин шүү би

Цайлган сэтгэлдээ итгэл өврөлсөн
Цагаан-Уул цэцэг шүү би
Цаашаа гээд чамайг ч түлхэх
Цамаан зантай охин шүү би


http:\\www.biirbeh.com-оос иим нэгэн шүлэг оллоо. Зохиогч нь Дэлгэрцэцэг гэнэ.

Хайрлахгүй байхын аргагүй хань минь..  

Posted by Сумбаа in















Эгэл жирийн төрхөнд чинь би татагдсан

Энгийн хэрнээ ухаалаг үгэнд чинь би уярсан
Эр хүний намбатай хүнлэг сэтгэлд чинь би дуралсан
Эгцлээд ширтэхээр тулгарчихдаг харцанд чинь би хайлсан
Энэ бүхний цогц болохоор ганцхан чамайг л би хайралсан.

Өөртөө л итгэ  

Posted by Сумбаа

Магтаалын үгэнд бардаад яахав
Үнэн үгэнд хонзогноод яахав
Худалч хүнд хууртаад яахав
Хуурамч хүмүүст гомдоод яахав
Залхуу хүнд найдаад яахав
Замбараагүй явдалд үнэмшээд яахав
Амалсан бүхэнд итгээд яахав
Алдсан юманд харамсаад яахав
Арван хуруу тэгш биш дээ
Алдаа оноогоо эргэцүүлж бодно биз
Шударга үнэнийг олоход бэрх дээ
Шулуухан хэлэхэд өөртөө л итгээрэй

Хавар ирлээ...  

Posted by Сумбаа in



















Гадаа дулаахан ямар гоё байна гээч. Өглөө ажилдаа ирж явсан чинь сааданд ургасан модны дор нялх ногоо гарсан байсан тэгээд блогтоо хаварын урь оруулж дэлхийн хамгийн гоё хамгийн сайхан чимэг болох цэцэгний зураг оруулахаар шийдлээ.

Яргуйн дэлбээг зөөлөн бүүвэйлсэн
Яасан сайхан намуухан үдэш вэ
Яахын аргагүй хайрыг булаасан

Ямар хүний үр вэ чи

дуу аялмаар ч юм шиг сэтгэлд хөнгөн гуниг төрөөд явчих чинь.

Ялдам салхи хацар илбэн сэтгэл сэрээж
Ялдам охид улам ч үзэсгэлэнтэйгээр мишээцгээн гэрэл түгээж
Ялдам харцыг тосон авах бусдын сэтгэлд дулаан оч харваад
Ялдам юм аа хавар ,чи
Яагаад ч юм гэнэт тэнгэр бүрхээд салхи зогсож
Яагаад ч юм охид харцаа буруулан одох шиг
Яагаад ч юм нар будангуйрч тэнгэр уйтгарлаад
Яагаад ч юм хачин юмаа хавар , чи.


http://biirbeh.com-оос ийм нэгэн шүлэг оллоо.

































Чамдаа би хайргүй байхын аргагүй  

Posted by Сумбаа in

Уул бууралтахад ухаарч хамт байлаа
Урийн шувууд ирэхэд ганганаж хамт байлаа
Найр хайрын дунд уярч хамт байлаа
Нас насын хөлд улирч хамт байлаа
Чамдаа би хайргүй байхын аргагүй

Өвөг дээдсээ нутаглуулахад уйлж хамт байлаа
Өлгий жингэ хоёр оёход инээж хамт байлаа
Үүр нарны ээлжинд үргэлж хамт байлаа
Үхэхгүй юм шиг ургаж хамт байлаа
Чамдаа би хайргүй байхын аргагүй

Он жилүүдийн урсгалд элж хамт байлаа
Од харваж унахад эрж хамт байлаа
Дэргэд чинь байгаа төртөө зүүдэлж хамт байлаа
Дээлийнхээ бага энгэрт багтаж хамт байлаа
Чамдаа би хайргүй байхын аргагүй .

Дэлхий бөөрөнхий гэж,,,  

Posted by Сумбаа in

Хорвоо дэлхий уужим
Хийх ажил их гэж ...бас бөөрөнхий гэж байгаа.
Хүүхэд байхад ямар жаргалтай байгаа вэ гэж сүүлийн үед бодогдох боллоо. Нөгөө "гурван настай болоосой гутахыг мэдэхгүй явахсан" гэдэг л тэр байх даа. Яг өөрөө амьдрал дээр гараад ирсэн хийх нээрээ их байдаг юм байна.
Жаргалтай өдөр гэж байхаас жаргалтай амьдрал гэж байдаггүй гэсэн үнэн бололтой.
Сайхан амьдралд хүрэхийн тулд их л хичээх хэрэгтэй юм байна. Санаж явбал бүтнэ сажилж явбал хүрнэ гээд нэгэн сайхан нартай өдөр сайхан амьдралд хүрнэ дээ гэж аажуухан урсгалаараа явахын оронд тэрнийхээ төлөө тэмцэж, 13,4 мэхээ бүгдийг хэрэглэн хичээх хэрэгтэй байдаг юм байна. Эмээ маань үргэлж л ирсэн хоногийг өнгөрөөж ирээгүй хоногийг хүлээж амьдрана гэдэг бүтэлгүй хүний зан амьдралаа сөрж амьдарч бай гэдэг байж билээ. Эмээгийн минь үг ямар ч хууль цаазаас илүү үнэтэй үнэн бас бодит үгсэнж. магадгүй дэлхий бөөрөнхий болохоор ямарваа нэг юманд сайн муу 2 тал ч бэрхшээл тулгарлаа гээд бүдрээд уначихалгүй л байх хэрэгтэй. Хүн гэдэг амьтан хэдий ухаантай ч гэлээ алдах үе зөндөө л байлгүй яахав тэгэхдээ алдаанаасаа зориг орж алдаанаасаа суралцаж өөрөө өөрийхөө төлөө хичээх хэрэгтэй.
Аравхан алхаад амссан зовлон чинь
Ахиад алхахад мартагдана
Анд минь урагшаа...

Би эх хүн  

Posted by Сумбаа in















Өнөөдөр ямар сайхан өдөр вэ? гадаа дулаахан нартай байна. Миний сэтгэл дотор ч мөн адил сүүлийн үед жаахан бүрхэг зэврүүн ч юм шиг байсан бол өнөөдөр үүл арилж нар гарсан сайхан өдөр байна. Яагаад гээч, өнөөдөр миний хүүгийн төрсөн өдөр. Би гэдэг хүн энэ өдөр ээж болсон. Эх хүн гэдэг сайхан бас бахархмаар ч юм шиг тийм гэж үгээр хэлэх аргагүй алдрыг хүртсэн өдөр. Миний хань хээр явчихсан тэгээд өглөө хамгийн түрүүнд "ээж болсны баяр хүргэе" гэж мессэж бичсэн байсан.
Амьдралын минь гэрэл гэгээ болсон хүүдээ 1 ой хүрсэний баярын мэнд хүргэе.