Од харвахтай адил гялсхийн өнгөрөх энэ амьдралд бие биенээсээ илүү гарах гэж бие биедээ атаархан хэн нэгэнд нөгөөгөө муулж эсвэл аашилж байх хэнд хэрэгтэй юм бол. Адилхан үхсний дараа ясаа ч авч явж чадалгүй хорвоог орхих бишүү. Хэн нэгэнд мундаг байсных нь төлөө бурхан илүү хандаж ядаж ясыг нь өгдөг бол сайн л хэрэг. Харамсалтай нь тийм биш юм. Хэн нэгнийг гомдоолгүй, гомдоосон бол уучлалт гуйж байх хэрэгтэй. Би хүнд зандарсан хандлагатай үг хэлэх дургүй, дургүй ч гэж зориг хүрдэгүй юм. Магадгүй би тэр хүний сэтгэлд зэвүүцэл төрүүлчихвий гэхээс айдаг. Саяхан нэг ах маань надад тэгж хэлсэн "Хүний амьдралд юу ч тохиолдож мэднэ, Магадгүй би чамайг өнөөдөр гомдоогоод уучлалт гуйж амжаагүй байхад чи маргааш үхчихвэл юу болох вэ гэсэн" Мэдээж үлдсэн хүн үсээ зулгаагаад хэлээ 1000 хазаад нэмэр болно гэж үү.
Би ойрдоо хайртай ханийгаа маш их гомдоож байгаа. Буруу эрхлээд дандаа сэтгэлд нь үл нийцэх үг хэлсэн. Яагаад гэдгийг мэдэхгүй зүгээр эрхэлмээр санагдаад яагаа ч үгүй байхад нь өөрөө дэмий юм ярьж уурлуулаал, тэгсэн хэрнээ өөрөө түрүүлж уучлалт гуйхгүй байж түрүүлж бууж өгөхгүй гэж гүрийгээл, муу шүү. Одоо ирэхлээр нь уучлалт гуйнаа. Дахин тийм олон долоон дэмий үг хэлэхгүй юм шүү. "Удаан ханилах хүнд уйдах үгийг бүү хэл" гэсийн. Аз болоход хань минь харин тэвчээртэй бас ухаантай дээрээс нь тайван уужуу дотортой хүн юм даа. Үрийн минь эцэг амьдралын минь түшиг болсон бүхнээс илүү хүндлэн дээдэлж явдаг хүнээ олон гомдоогоод байвал нэг л өдөр яваад өгөх ч юм билүү, хэн мэдлээ. Айдас төрчихлөө... Ганц хань ч биш бусад хүмүүс ч гэсэн надад бас би тэдэнд гомдох үг битгий хэлээсэй.