Би уул нь байгалийн үзэсгэлэнт газраар аялаж, Монгол орныхоо байгалыг үзэх юмсан гэж их боддог ч одоохондоо явж амжаагүй л байна. Миний очсон газар гэвэл Өвөрхангайн "Эрдэнэзуу хийд", Архангайн төв, "Тайхар чулуу", "3-н Тамирын бэлчир", Сэлэнгэ аймгийн хил дээр байдаг "Сайханы хөтөл - Орхон Сэлэнгийн сав газар", дээрээс нь намар ажлынхантайгаа Тэрэлжрүү анх удаа явж үзсэн. Надад таалагдсан, гоё санагдсан. Харин би сая Эрдэнэт хотруу яваад ирлээ, явах болсон шалтгаан миний нөхөр Эрдэнэтийн хүн болохоор ямар нутгийн бэр болсноо үзэх гэж. Хотын хувьд хүмүүс нь хотынхоо төвийг Горд гэж нэрлэдэг юм байна. Том хот санагдсан. Эрдэнэтийн зайсан толгой дээр нь гарсан, Гокын дарга байсан Отгонбилэгийн нэрэмжит ТИС дээр очиж түүний хөшөөг үзсэн, бас тэнд элгэнд сайн рашаан байдаг юм билээ. Би илүү үгтэйгээрээ "танайх элгэнд сайн рашаантай болохоороо архи их уудаг уу" гэж хэлээд нутгийн хүний дургүйг жаахан хүргэчих шиг болсон. дэлгүүрийн байрлал нь хоттой төстэй Tumbash-с эхлээд Номин хүртэл үргэлжилдэг юм билээ. Эрдэнэтийн Уулын баяжуулах үйлдвэр Гокоороо алдартай энэ хотод хачирхалтай санагдсан юм олон байсан. Хамгийн эхлээд хүн ард нь зөвхөн Гокын цалинг харж амьдардаг гэсэн. Гокын цалин буусан бол бар паб нь цөм орлого хийж, дэлгүүрийнх нь барааны үнэ нэмэгддэг гэсэн. Гок-д ажиллахгүй бол тэнд амьдрах хэцүү ч юм шиг...
Эрдэнэт Улаанбаатар 2-ын хооронд замд явж байхдаа бас нэг гайхшруулсан юм гэвэл хангай талруугаа хот газар элбэг юм шиг санагдсан, жоохон яваал суурин газар. харамсалтай нь тэдгээрийн дунд гайгүйхэн суурин газар бараг байхгүй голдуу балгас болсон газрууд. Манай говь нутагруу явахад суурин газар бараг байхгүй дандаа хөдөөний айл ганц нэг гэрээрээ буусан харагддаг. Бас малаа хариулж яваа хүмүүс зөндөө таардаг бол хойд зүгрүү явахад шал эсрэгээрээ хөдөөний амьдрал бараг байхгүй гэж хэлж болохоор санагдсан. Их л уулархаг газраар явсандаа. Ёстой найрагчдын хэлдгээр хязгаар нь үл харагдах талд өссөн болоод ч тэрүү том том уулнууд аймар сүрдмээр байсан. Хэдийгээр Монголын минь газар шороо ч гэлээ говь нутгаас минь илүүгүй санагдаагүй. Хөдөөний жинхэнэ Монгол амьдрал говь нутагт минь л үлдсэн юм шиг санагдсан.

This entry was posted
on Thursday, January 3, 2008
at 11:55 PM
. You can follow any responses to this entry through the
comments feed
.