Миний нутаг  

Posted by Сумбаа in

Наашаа нутаг
Их талын цаанаас салхи намсаж наашилна
Ив дарсан харанхуйг шингэлж сар наашилна
Тэнгэрийн элгэнд үүргэлсэн уул эвшээж наашилна
Тэмтрэгдэхийн чинээгээр ойртон нутаг минь наашилна

Өнөөдөр шүлэг уншмаар ч юм шиг тэгээд biirbeh.mn-ээр хэсүүчилж яваад ийм нэг шүлэг оллоо. Нутагруугаа явж ээждээ үндсүүлэхсэн гэсэн далдхан хүслийг минь дэврээж орхидог шүлэг байна. Ээжийн тухай шүлэг их цөөхөн байдаг юм байна. Харин Н.Оюун-Эрдэнийн "Ээждээ" гэж сайхан шүлэг байна.
"Ээждээ"
Дулимагхан би нэгэнтээ гишгэхэд
Духанд тань нэг үрчлээс нэмэгддэг гэж үү ээжээ
Дундуурхан сэтгэлдээн би шаналахад
Дутуу нойртой хонодог юм уу ээж минь
Дугтуй захиа явуулахад
Дуу шуутай суудаг юм гэнэ үү миний ээж
Дуу аялан алхахад минь
Дундуур сэтгэл тань дүүрдэг юм уу ээжээ
Тэгвэл хүү чинь яг одоо залгая
Тэртээд суугаа ээж таньдаа мэндчилье
Тэнийлгэж тавьсан цаасан дээр
Тэвхийсэн хуруугаан зураад би явуулья


Оюун-Эрдэнийн бас ийм 1 шүлэг байна даа.


Бүүвэйн дууны тань аялгуунд нойрсоод сэрэхдээ охин тань

Бяцхан нүднийхээн буланд ээжийгээн хайж бүлтэгнэсээн
Хоёр гуравхаан гишгэлээд хөлд орохдоон охин тань
Хоёр алгыг тань бараадаад тэнтэр тунтар алхалсаан

Бүлтгэр хөөрхөн нүдэндээн таныгаан олж харахгүй болохоор
Байдаг хоолойгоон гаргаад уйлдаг байсан охин тань
Тэнтэр тунтар алхахдаан танаасаан хол байвал
Тэнцэж чадахгүй ойчоод, орилдог байсаан охин тань

Бага ангийн багш шиг минь бага багаар үелүүлж
Бичиж хэдэнтэй сурсаан бяцхан үрстэйгээн ээж минь
Бүлээрч өвдөөд орилоход нь бага эмч шиг чагнаад
Бас өөрөөн өвдөж сэтгэлээн хэдэнтээ чилээсээн

Чихэндээн ээмэг зүүхээр чимх эрдэм зүү гэж
Чамаас хэн ч булаахгүй, чиний л ганцхан өмч эрдэм гэж
Нойронд өөрийгөөн өлгийдхөөр номонд өлгийд гэж
Насан балчир үрстээн насаараан сургаж өсгөсөөн

Өөрөөн эдлээгүй гоёлоороон охин намайгаан гоёж
Өтлөхдөөн харин охиноороо өөрийгөөн гоёсон ээжийнхээн
Өтөл буурал насыг нь хуваалцахсандаа охин тань
Өвтгөж сүлсэн өргөсийг нь сугалаад нэг хаяхсаан

Хоёр бумбагар хөхийг тань үлгэж өсөхдөөн охин тань
Хайрын дулаан илчийг хамаг биедээн шингээсээн
Хөтөлж таниасаан зүүгдсээр хүн болсон охин тань
Хайртай ээж таныгаан сэтгэлдээн зүүгээстэй торнисоон


Хайрын халуун өлгийнд бойжсон болохоор охин тань
Хамаг сэтгэлээрээн ээжийгээн харамлаж дотроон хайрлана
Хайртай ээжийг минь хазлах шумуулыг ч би өршөөхгүй
Хатан зүрхийг нь шаналгахыг хэнд ч би зөвшөөрөхгүй

Хүйтэн салхиа холуур үлээгээч гэж хөх тэнгэрээс охин тань гуйна
Хайрга чулуу бүү тээглүүлээч гэж хөрст дэлхийд би залбирна
Хайртай ээжийнхээн өмнөөс галд ороо гэвэл харин
Хормын төдийхэн ч эргэлзэхгүй үсрээд охин тань орно оо

Одоогийн нийгмээ гэж.....  

Posted by Сумбаа

Хааяа нэг гудмаар алхаж явахад согтуу хүмүүс их хараглах юм. Эрэгтэй эмэгтэй гэлтгүй гуйваж дайваад яасан муухай харагддаг гээч. Аймаар ч юм шиг, зүгээр хажуугаар зөрчихгүй заавал нэг юм хэлнэ, хараана, зүхнэ. За архичид яахав тэгдэг л юм байгаа биз, идэх хоолгүй байж архиар хоол хийж ямаа хүмүүсийг хохино гэхээс өөр юу гэхэв. Гэтэл бас тэнэмэл гуйлгачин хүмүүс олонтаа таарна. жижигхэн жижигхэн хүүхдүүд ахаа 100 төгрөг хайрлаач, эгчээ 100 төгрөг хайрлаач гээд гүйнэ. Бүр нялх хүүхдээ тэврээд гуйлга гуйхыг нь яана. Тэр хүүхдийг гуйлга гуйхдаа ашиглах гэж төрүүлсэн гэлтэй. Хүний хорвоод төрөөд юугаа ч мэдэхгүй балчир амьтан тэр машины дуу чимээ, хүмүүсийн хөлийн тоосон дунд тайван унтаж чадна гэж үү. Тийм хүүхдийг харахлээр өөрийн эрхгүй зүрх зүсэгдэх шиг болж нэг хэсэгтээ л сэтгэл хямран элдвийг бодно. Манай томчууд УБЗ дугаартай гялалзсан хар машинаасаа буугаад тэгээд нэг алхаад үзээсэй. Нэг удаа төв шуудангийн урдуур их дэлгүүр орохоор алхаж явсан 5,6 орчим насны хүүхэд ой дөнгөж хүрсэн бололтой дөнгөж хөл орж байгаа охинтой хамт гуйлга гуйгаад сууж байна. Тэгсэн миний хажуугаар 1 эмэгтэй өнгөрөөд нөгөө жаахан охиныг "миний муу халтар охин" гээд тэврээд авч байх юм. тэр эмэгтэй бүдүүн гэж охиных нь туранхай гэж "Цагаан сар ба хар нулимс" дохиолд гардаг Дагдангийн эхнэрийн таргалсан Цэвэлмаа бүсгүйн турсан 2 яаг тэнцэнэ гэдэгтэй адилтгаж үзмээр. Ээжээ... тэр ээж охиноо яах гэж төрүүлсэн болоо.
Ер нь л гадуур жаахан алхаад үзвэл нилээн л юм үзэх байх даа. Сэтгэл эмзэглээд эмзэглээд жаахан удаан алхвал дөжрөөд тоохоо байхаар шүү. За тэгээд мөнгө цагаан нүд улаан гэж.. хаа явсан газар барилга барих гээд хашаа татчихсан. Хамаг мод бутыг нь суга татаа хаячихсан бурхан шашин гээд яваад байдаггүй ч газар нутаг уул усандаа шүтэж явдаг над мэтийн хүний уур хүрэхээр. Дээрээс нь хараад байхад залуучууд өндөр боловсрол, өндөр мэдлэг олох гэж өндөр хөгжилтэй оронд очих нь их юм. Өөрийгөө хөгжүүлээд өндөр мэдлэгтэй, чадварлаг боловсон хүчин болоод ирвэл сайн л биз. явсан нь ирэх сонирхолгүй яваагүй нь гарах сонирхолтой байдаг бололтой. Гадаадад байдаг найзуудаасаа хэзээ ирэх гэж байна гэж асуухаар тэгж байгаад очно доо л гэцгээх юм. Монгол орон минь уул нь дээд тэнгэрээс бидэнд бэлгэлсэн энхжингийн орон мэт санагдана.