Миний нутаг  

Posted by Сумбаа in

Наашаа нутаг
Их талын цаанаас салхи намсаж наашилна
Ив дарсан харанхуйг шингэлж сар наашилна
Тэнгэрийн элгэнд үүргэлсэн уул эвшээж наашилна
Тэмтрэгдэхийн чинээгээр ойртон нутаг минь наашилна

Өнөөдөр шүлэг уншмаар ч юм шиг тэгээд biirbeh.mn-ээр хэсүүчилж яваад ийм нэг шүлэг оллоо. Нутагруугаа явж ээждээ үндсүүлэхсэн гэсэн далдхан хүслийг минь дэврээж орхидог шүлэг байна. Ээжийн тухай шүлэг их цөөхөн байдаг юм байна. Харин Н.Оюун-Эрдэнийн "Ээждээ" гэж сайхан шүлэг байна.
"Ээждээ"
Дулимагхан би нэгэнтээ гишгэхэд
Духанд тань нэг үрчлээс нэмэгддэг гэж үү ээжээ
Дундуурхан сэтгэлдээн би шаналахад
Дутуу нойртой хонодог юм уу ээж минь
Дугтуй захиа явуулахад
Дуу шуутай суудаг юм гэнэ үү миний ээж
Дуу аялан алхахад минь
Дундуур сэтгэл тань дүүрдэг юм уу ээжээ
Тэгвэл хүү чинь яг одоо залгая
Тэртээд суугаа ээж таньдаа мэндчилье
Тэнийлгэж тавьсан цаасан дээр
Тэвхийсэн хуруугаан зураад би явуулья


Оюун-Эрдэнийн бас ийм 1 шүлэг байна даа.


Бүүвэйн дууны тань аялгуунд нойрсоод сэрэхдээ охин тань

Бяцхан нүднийхээн буланд ээжийгээн хайж бүлтэгнэсээн
Хоёр гуравхаан гишгэлээд хөлд орохдоон охин тань
Хоёр алгыг тань бараадаад тэнтэр тунтар алхалсаан

Бүлтгэр хөөрхөн нүдэндээн таныгаан олж харахгүй болохоор
Байдаг хоолойгоон гаргаад уйлдаг байсан охин тань
Тэнтэр тунтар алхахдаан танаасаан хол байвал
Тэнцэж чадахгүй ойчоод, орилдог байсаан охин тань

Бага ангийн багш шиг минь бага багаар үелүүлж
Бичиж хэдэнтэй сурсаан бяцхан үрстэйгээн ээж минь
Бүлээрч өвдөөд орилоход нь бага эмч шиг чагнаад
Бас өөрөөн өвдөж сэтгэлээн хэдэнтээ чилээсээн

Чихэндээн ээмэг зүүхээр чимх эрдэм зүү гэж
Чамаас хэн ч булаахгүй, чиний л ганцхан өмч эрдэм гэж
Нойронд өөрийгөөн өлгийдхөөр номонд өлгийд гэж
Насан балчир үрстээн насаараан сургаж өсгөсөөн

Өөрөөн эдлээгүй гоёлоороон охин намайгаан гоёж
Өтлөхдөөн харин охиноороо өөрийгөөн гоёсон ээжийнхээн
Өтөл буурал насыг нь хуваалцахсандаа охин тань
Өвтгөж сүлсэн өргөсийг нь сугалаад нэг хаяхсаан

Хоёр бумбагар хөхийг тань үлгэж өсөхдөөн охин тань
Хайрын дулаан илчийг хамаг биедээн шингээсээн
Хөтөлж таниасаан зүүгдсээр хүн болсон охин тань
Хайртай ээж таныгаан сэтгэлдээн зүүгээстэй торнисоон


Хайрын халуун өлгийнд бойжсон болохоор охин тань
Хамаг сэтгэлээрээн ээжийгээн харамлаж дотроон хайрлана
Хайртай ээжийг минь хазлах шумуулыг ч би өршөөхгүй
Хатан зүрхийг нь шаналгахыг хэнд ч би зөвшөөрөхгүй

Хүйтэн салхиа холуур үлээгээч гэж хөх тэнгэрээс охин тань гуйна
Хайрга чулуу бүү тээглүүлээч гэж хөрст дэлхийд би залбирна
Хайртай ээжийнхээн өмнөөс галд ороо гэвэл харин
Хормын төдийхэн ч эргэлзэхгүй үсрээд охин тань орно оо

This entry was posted on Thursday, October 30, 2008 at 6:11 PM and is filed under . You can follow any responses to this entry through the comments feed .

0 Сэтгэгдэл бичих

Post a Comment