Манай Өнөрөө найз ийм нэг гого шүлэг явуулаад  

Posted by Сумбаа

Даарч байна уу гэж түүнээс битгий асуу
Дахиад хэзээ уулзах вэ гэж түүнийг бүү сандарга
Дан цамц, туяахан бэлхүүсээр нь тэвэр
Дандаа хамт шүү гэж чихэнд нь шивнэ

Шивнэх үгсийн чинь дулаанд тэр даарахгүй
Шиврэх бороо ч түүнд хүйтэн санагдахгүй
Ширтэх харцнаас чинь гал олж харвал
Шинэхэн өглөө бүрийг чамтай угтаж чадна.

Харин өчүүхэн ч гэсэн эргэлзээ чамд эзэмдвэл
Харуй бүрийгээс өмнө гэрт нь хүргээд буцаарай
Хайртай гэдэг үгийг цухуйлгаад ч хэрэггүй
Хайлган сэтгэл нь хөрчихвөл буцааж өрдөхөд хэцүү

Хэзээ ч юм түүнтэй учрах хайрыг бүү сэвтээ
Хэрэггүй үгэнд булагдсан сэтгэл нь нээгдэхгүй
Хэний ч юм үнэнч сэтгэлд итгэхгүй
Хэнз цэцэг шиг болгоно чи түүнийг.

Хүмүүс ээ.. гэж!  

Posted by Сумбаа

Хөөрхий энэ хүмүүс, бие биендээ зүрх зүсэм гашуун үг хэлж, бие биенээ үгээр давах гэж үгэн дайн хийж байхын оронд эргэцүүлээд 1 бодоод үздэг ч бодоосой. Зөөлөн нь хатуугаа иднэ гэж .. сүүлд нь харамсаж явахын оронд түрүүлээд ганц удаа яагааб уучлалт гуйчихаж чаддаггүй юм бол. Та чухам хэнд ямар үг хэлж гомдоосон талаар бодож үзсэн үү? таны санаанд юм орж ирж байна уу. Тэгвэл хамгийн хурдан холбоо барьж болох аргыг сонгоод тэр хүнээсээ уучлалт гуйгаарай. Та сэтгэлдээ хорвоогийн аль муу үгсээр үгийн сангаа баяжуулж, хэлээ хурцалж суухын оронд яагаад эсрэгээр нь байж болку гэж.
Тийм аймар үг хүнд хэлчээд бүтэн нойртой хонож чадаж байна уу? би л хувьдаа сэтгэл түгшээд хамаг бие арзайгаад чаддаггүй юм даг. Та уурласан байж болно, дургүй чинь хүрсэн байж болно, үзэн яддаг байж болно.. тэглээ гээд хүний сэтгэлд том хар толбо үлдээж болно гэж үү. Үг гэдэг чинь хүнийг үнэхээр алдаг ч юм байна, авардаг ч юм байна.
Надад хэн нэгнээс тааламжгүй үг сонсож байснаас таагуу зүйлийн тухай болсон явдлын тухай сонссон минь хавигүй дээр санагддаг. Гэтэл зарим нэг хүмүүс хазааргүй морь шиг байхын. За тэгээд ер нь хүмүүсийн өөрийнх нь мэдэх хэрэг дээ. Би энд түм хашгираад яахав.
Тиймээ?