Даарч байна уу гэж түүнээс битгий асуу
Дахиад хэзээ уулзах вэ гэж түүнийг бүү сандарга
Дан цамц, туяахан бэлхүүсээр нь тэвэр
Дандаа хамт шүү гэж чихэнд нь шивнэ
Шивнэх үгсийн чинь дулаанд тэр даарахгүй
Шиврэх бороо ч түүнд хүйтэн санагдахгүй
Ширтэх харцнаас чинь гал олж харвал
Шинэхэн өглөө бүрийг чамтай угтаж чадна.
Харин өчүүхэн ч гэсэн эргэлзээ чамд эзэмдвэл
Харуй бүрийгээс өмнө гэрт нь хүргээд буцаарай
Хайртай гэдэг үгийг цухуйлгаад ч хэрэггүй
Хайлган сэтгэл нь хөрчихвөл буцааж өрдөхөд хэцүү
Хэзээ ч юм түүнтэй учрах хайрыг бүү сэвтээ
Хэрэггүй үгэнд булагдсан сэтгэл нь нээгдэхгүй
Хэний ч юм үнэнч сэтгэлд итгэхгүй
Хэнз цэцэг шиг болгоно чи түүнийг.
This entry was posted
on Thursday, May 28, 2009
at 12:21 AM
. You can follow any responses to this entry through the
comments feed
.