Миний нөхөр энхийг сахиулагч НҮБ-ын цэрэг хүн. Бас л үүргээ гүйцэтгэхээр Африк тивийг зорьсон. Хүний нутагт, дэлхийд эх орноо төлөөлөн алба хааж яваа гэж бодохоор бахархмаар сайхан ч ард нь үлдсэн эхнэр, үр хүүхэд нь ямар их сэтгэлийн тэвчээртэй хүлээдэг юм дээ. Өдөр бүр тэрнийг минь эрүүл энх, сайн сайхан явуулж эх оронд нь ирүүлээрэй гэж залбирцгаана. Надтай адилхан олон эхнэрүүд нөхрөө санаж, миний хүүтэй адилхан олон аавын хүү охид аавыгаа үгүйлэн ирэх хоногийг аль явсан эхний өдрөөс эхлэн тоолж эхэлсэн байх. Хань минь яваад 67 хоножийнэ, дахиад хамгийн багадаа л гэхэд 211 хоног дутуу байна. Өдөр бүр гадаад мэдээ алгасалгүй үзнэ, магадгүй ханийн минь байгаа газрын тухай мэдээ гарах ч юм билүү. Эх орондоо байгаа бид яах вэ эрх чөлөөтэй их л бодож нөхрөө саналаа гэхэд өөр бас бус зүйлээр өөрийгөө сатааруулж болох л байх. Гэтэл хүний нутагт хатуу чанга дэг журманд баригдан нойртой нойргүй, хоолтой хоолгүй хэдэн сарыг өнгөрөөж яваа шүү дээ. Харин эх орноо төлөөлөн яваад ирсэн хүмүүстээ төр засаг жаахан зөөлөн хандмаар санагдана.
Хүнд нөхцөлд алба хаасных нь төлөө НҮБ-ээс зохих хэмжээний мөнгө өгдөг. Тэрийг нь Батлан хамгаалах яамруу шилжүүлдэг бололтой. Гэтэл тэр мөнгөнийх нь 40%-ийг татвар болгоод авчих юм. Миний бодлоор хүн амын албан орлогын 10%-ийн татварыг нь аваад бусдыг нь хүмүүстээ өгмөөр санагдах юм. Үгүй ээ ядаж 20% биш шүү. Ард иргэдийнхээ амьдралыг сайжруулна бүгдий нь байртай болгоно гэдэг хэрнээ өөрийнхөө хүч хөдөлмөрөөр олж ирсэн мөнгийг татаас таталгүй олгож болдоггүй юм болов уу. Зүгээр сууж байгаад мөнгө гуйгаагүй ш дээ. Одоо үед тэр өндөр үнэтэй байрнуудаас авч дийлэх хүн үнэндээ алга байна ш дээ. Та бүхэн цэргийн газар ажилдаг хүмүүс танидаг бол мэдэж л байгаа байх ихэнх нь гэр хороололд үгүй бол аав ээжтэйгээ амьдарцгааж байгаа. Ард үлдсэн эхнэр хүүхдүүд нь нөхрөө эзгүйд бүгд гэр хороололд галтай галгүй сууж байгаа шүү дээ. Үнэхээр л ард иргэдээ сайхан амьдруулахыг чин сэтгэлээсээ боддог бол ядаж өөрсдийнх нь олсон мөнгийг өөрсдөд нь бүрэн олгоосой. Та санал нийлж байвал сэтгэгдэл үлдээгээрэй.
Чөлөөт бөх тойроод....
8 years ago