Монгол ардын аман бодлого  

Posted by Сумбаа in

Бодлого 1:
Ерэнтэй өвгөний 99 хүү, 99 хүүгийн ер ерэн хүү,
Ер ерэн хүүгийн ес есөн хүү, ес есөн хүүгийн
гурав гурван хүү, гурав гурван хүүгийн хоёр
хоёр хүү, хоёр хоёр хүүгийн нэг нэг хүү
нийлээд хэд болох вэ.

Бодлого 2:
Зэрэгцээ 22 нүхэнд 2 үнэг, 20 огтоно нэг
нэгээрээ ороод 1-ээс эхлээн тоолоход
долоо дугаарт таарсан бүхэн гарч нүхээ бөглөж
тоглоё гэж 2 үнэг хэлэхэд бүгд огтоно зөвшөөрөв.
Зальт үнэг долдугаарт таарахгүй үлдэж бүх
огтоныг идэхийн тулд хэддүгээр нүхэнд байх ёстой вэ?

Бодлого 3:
Ганц охин хурга зусагнаасаа эхлэн дандаа охин хурга гаргав. Энэ ганц хурга 10 жилийн дараа хэд болж өсөх вэ?

"Монгол суу ухаан" сониноос...... Бодоод хариугаа сэтгэгдэлд үлдээнэ үү.

This entry was posted on Monday, March 15, 2010 at 7:38 PM and is filed under . You can follow any responses to this entry through the comments feed .

3 Сэтгэгдэл бичих

Бодчихлоо. Сэтгэгдэлээ үлдээчихлээ.

March 17, 2010 at 2:16 AM

Хариу нь хэд гарсын. тэр нь илүү чухал

March 17, 2010 at 6:22 PM

Ерэнтэй өвгөн нийлээд 1292050 хүн

March 20, 2010 at 12:28 AM

Post a Comment