Өвөл шувууд бээрдэг шиг би жинддэг байсан
Өглөө босоод цонх руу ширтэн би гунигладаг байсан
Өөдөсхөн охины бээлийтэй гар даардаг байсан
Өвөл адил үргэлж сэтгэл минь жавартай байсан
Харин чи намайг зун болгосон
Халуун дулаан бас янагхан болгосон
Хаврын цэцэг шиг үзэсгэлэнтэй болгосон
Хайлах цас шиг уяхан болгосон
Хуялын сүрчигээр агаар амьсгалж
Хүслийн бороо зөөлөн асгархад
Даашинзны хормойд наалдсан өвс
Чиний чимээнд чичирч байсан ...
Хайрлах юм бол намайг яг л одоо хайрла
Халуун залуу насыг минь
Хагдарч гундахаас нь өмнө
Хайрын улаан дөлийг минь
Унтарч бөхөхөөс нь өрсөж
Хайрлах юм бол намайг яг л одоо хайрла
Хаях юм бол намайг яг л одоо хаяа
Байгаа сайхан бүхнийг минь
Барагдаж дуусахаас нь өмнө
Балиар энэ амьдралаас залхаж зугтахаас нь өрсөж
Хаях юм бол намайг яг л одоо хаяа
Жаргаах юм бол намайг яг л одоо жаргаа
Жавартай дулаантай насыг минь
Жаргаах юм бол намайг яг л одоо жаргаа
Орхих юм бол намайг яг л одоо орхио
Орь залуу насыг минь
Огшиж гундахаас нь өмнө
Оргилуун халуун хүслийг минь
Оргүй алга болохоос нь өрсөж
Орхих юм бол намайг яг л одоо орхио
Жамаараа хөрөхөөс нь өмнө
Жавхаат алаг нүдийг минь
Жаран үрчлээс болохоос нь өрсөж
Жаргаах юм бол намайг яг л одоо жаргаа
Сайхан гэж хэлэх чамд багадна
Саваагvй үг унагавал нүдэнд чинь гуниг бууна
Хайртай гэж хэлсэн минь цөөдөхгvй
Хяруу цайрах намар цагаар хуучирахгvй
Бодлогошронгуй хачин тунгалагхан чиний ертөнцөд
Богинодсон даашинзтай хонгор нас минь vлдсэн
Ангир намрын анирыг хөндөж алтан үгээ чамд хэлсэн
Намуухан инээдэнд чинь гуниг минь оргүй хөвөрч
Нялхын чинь үнэрийг үрийнхээ зулайнаас мэдэрдэг
Эгэл намдуу төрхийг чинь би дээдэлдэг
Эрхсийн дор чинийхээ төлөө залбирдаг
Яг л миний шүтэн дурладаг
Яруу эрхэм хайр минь чи юм шүү!
Ангилал
Хүмүүсийн блог
-
Чөлөөт бөх тойроод....8 years ago
-
Хүний биеийн гайхамшиг9 years ago
-
-
Picasa дээрх зургаа слайд байдлаар харуулах14 years ago
-