Хайрлах юм бол намайг яг л одоо хайрла
Халуун залуу насыг минь
Хагдарч гундахаас нь өмнө
Хайрын улаан дөлийг минь
Унтарч бөхөхөөс нь өрсөж
Хайрлах юм бол намайг яг л одоо хайрла
Хаях юм бол намайг яг л одоо хаяа
Байгаа сайхан бүхнийг минь
Барагдаж дуусахаас нь өмнө
Балиар энэ амьдралаас залхаж зугтахаас нь өрсөж
Хаях юм бол намайг яг л одоо хаяа
Жаргаах юм бол намайг яг л одоо жаргаа
Жавартай дулаантай насыг минь
Жаргаах юм бол намайг яг л одоо жаргаа
Орхих юм бол намайг яг л одоо орхио
Орь залуу насыг минь
Огшиж гундахаас нь өмнө
Оргилуун халуун хүслийг минь
Оргүй алга болохоос нь өрсөж
Орхих юм бол намайг яг л одоо орхио
Жамаараа хөрөхөөс нь өмнө
Жавхаат алаг нүдийг минь
Жаран үрчлээс болохоос нь өрсөж
Жаргаах юм бол намайг яг л одоо жаргаа
This entry was posted
on Monday, October 4, 2010
at 10:50 PM
and is filed under
Шүлэг
. You can follow any responses to this entry through the
comments feed
.