1+1=1  

Posted by Сумбаа

2 сэтгэл 1 хүсэл, 2 зүрх 1 бие, 2 хүн 1 амьдрал..,

Та хэн бэ?  

Posted by Сумбаа

Дэлхий дээр нийт 6 тэр бум гаран хүн амьдардаг. Тэгвэл энэ олон хүнийг ердөө л гуравхан ангилалд хуваан үздэг гэнээ.
1. Бусдад сайныг хүсдэг хүн: Энэ ангилалын хүмүүс үргэлж бусдын төлөө санаа зовж, бусдын төлөө сэтгэл гарган бусдад сайн үйл хийхийн тулд зорьж байдаг гэнэ.
2. Зөвхөн өөртөө сайныг хүсдэг хүн: Энэ ангилалын хүмүүс зөвхөн өөрийнхөө сайн сайхны төлөө юу ч хийхэд бэлэн байдаг ч бусдын зовлон жаргалыг үл ойшоогчид гэнэ.
3. Бусдад мууг хүсдэг хүн: Энэ ангилалын хүмүүс бусдын амжилтанд атаархаж, бусдад үргэлж мууг хүсч байдаг хүмүүс гэнээ.

Та энэ 3 ангилалын чухам алинд нь багтах бол...

Зүйр үг 3  

Posted by Сумбаа

Дуслыг хураавал "Далай"
Дуулсаныг хураавал "Эрдэм"

Шинэ жилийн баярын мэнд хүргэе...  

Posted by Сумбаа

Хамгийн хурдан Веб броузер  

Posted by Сумбаа

Үйлдлийн системийн хамгийн хурдан web browser, олон давуу талтай гэгдэж байгаа Firefox-оос хурдан web browser гарсан талаар сонирхолтой мэдээлэл бичигдсэн байна.
Mac үйлдлийн системийн хамгийн хурдан web browser байсан Safari-г Apple-ынхан 6 сарын 11-нд Microsoft xp, vista -ын хэрэглэгч нарт зориулан Safari 3 гэсэн нэртэйгээр Piblic beta хувилбараар гаргалаа. Энэ нь Windows XP Professional SP2 cистем дээр хуудас ачаалахдаа Explorer 7-оос 2 дахин, Firefox 2-оос 1,6 дахин харин JavaScript ажиллуулахдаа Explorer 7-оос 2.8 дахин Firefox 2-оос 1.6 дахин хурдан ажилласан үр дүнг test-ээр өгчээ. Иймээс Windows Pc-ны хамгийн хурдан web browser гэж Apple-ын талаас өргөмжилөөд байгаа. Харин Microsoft-д зориулсан final хувилбараа 9н сараас гаргасан байна. Одоогийн beta хувилбарын minimum system requirements нь Windows -д Windows XP эсвэл Windows Vista систем, 256 MB memory, 500 MHz Intel Pentium processor болно.

Хэлц үг  

Posted by Сумбаа

Ирнэ ирнэ гэж
Илүү жинтүү тавиулаад
Ирэхгүй тойроод явчихдаг
Илүү зантай моншин бэ
Хононо хононо гэж
Хоёр жинтүү тавиулаад
Хонохгүй тойроод явчихдаг
Хоёр зантай моншин бэ гэж

Шинэ оны мэнд хүргэе.  

Posted by Сумбаа



















Амжилт бүтээлийн гэрэл цацарсан
Аз жаргалын мөнгөн жимээр
Урам зориг хүсэл тэмүүллээр дүүрэн
Угтах он айлчлан ирлээ

Сайхан баярлаарай...!!!

Бичлэг  

Posted by Сумбаа

Би Блогийнхоо хамгийн анхны бичлэгийг "Амьдралын утга учир"-ын тухай бичсэн. Амьдралын утга учир гэж миний хувьд мартагдашгүй хүний сэтгэлд мөнх үлддэг "Дурсамж"-ийг хэлнэ гэсэн. Тиймээ миний сэтгэлд аав, ээж, өвөө, эмээ анд найз гээд бүх хүний тухай зөвхөн дурсамж нь л үлдсэн болохоор би тэгж бичсэн юм шүү дээ.

Цэцэн үг цуварлаас...  

Posted by Сумбаа

Бурхан зөвхөн өөртөө тусалдаг хүнд л тусалдаг.

Миний бодол  

Posted by Сумбаа

Би нэгэнтээ л амьдралын тухай зарим нэг чухал зүйлийг бичий гэсэн. Надад хэрэгтэй саналууд ирэх болов уу гэж бодоод тэр. Магадгүй миний алдаануудыг засч залруулж хэлэх хүн байна байх гэж бодоод... Би зүгээр л өөрийн бодлоо хуваалцья тэгээд дараа нь зөвөлгөө авий эцэст нь үр дүнгийн тухай ярих л гэсэн юм.. Ингээд өөртөө тулгараад байгаа асуудлуудаа бага багаар шийдэж эхлий дээ. Ингэхийн тулд л энэ блог нээгдсэн байх гэж бодож байна.
Эхний ээлжинд миний ярих сэдэв "Хувь хүний хариуцлага". Хүн хүмүүс дунд амьдарч байгаа цагт үүрэг хариуцлага гарч ирнэ. Тэр тундаа ажил хийж буй бол асуудал байнга үүсж, алдаа гарч хариуцлага хүлээж л таараа. Тэр гаргаад байгаа алдаануудыг багасгах хэрэгтэй, засах хэрэгтэй. Энэ мэдээж хувь хүн өөрөөс нь шалтгаалах зүйл гэдгийг мэдэж байна л даа. Тэгвэл хайнга байдал, хэнэггүй зангаас яаж гарах вэ. Тэр цагт гаргаад байгаа алдаа нь багасана биз. Юу гэж бодож байна.

Анжелика  

Posted by Сумбаа

Энэ кино Анжелика гэх үзэсгэлэнт бүсгүй тахир дутуу доголон тайжид богдлогдон очиж байгаагаар эхэлдэг. Түүний сорвитой нүүр тахир дутуу хазгар хөлнөөс айн өөртөө гомдон дэрээ нэвтэртэл уйлж хонодог байлаа. Цаг хугацаа өнгөрөх тусам нөхрийнхөө сорвитой нүүрний цаана хүнд баймгүй үнэнч шудрага ухаалаг зан чанар буйг олж харан аажим аажмаар эр нөхөртөө дасан хайр сэтгэлээ өгөн 2 хүү төрүүлдэг. Гэвч сайхан хүүхэн хуримгүй гэж Гоо бүсгүйд дуралсан эзэн хаатан Анжеликаг хатнаа болгож авахын тулд доголон тайжыг хуурамчаар цаазалдаг. нөхрөө үхсэн гэдэгт итгэсэн бүсгүй өөрийн эрхгүй хааны ордонд очдог. Ордонд байх хугацаандаа нөхрөө алагдаагүй гэдгийг олж мэдээд хайртай хүнээ олохын тулд холын замд гаран олон саад бэрхшээлийг туулдаг. урт удаан хугацааны турш явахдаа Арабын хаанд хулгайлагддаг, Арабын хааны хатан болохоос татгалзан тэндээс оргож явадаа баригдан амьдаараа барын хоол болох ял сонсж, бүсгүйд дуралсан залуу болон Арабын хааны хатны нөхрөө харамлах сэтгэл 2-ын тусламжтай амьд үлддэг.
Хамгийн гоё нь эцэст нь Анжелика дуудлага худалдаан дээр зарагдах болж хувь заяандаа гомдон цөхрөн сууж байхад нэгэн баян хүн өндөр үнээр худалдан авсан нь энэ урт хугацааны туршид хайж явсан эр нөхөр нь байдаг.
Хайр сэтгэлдээ үнэнч байж чадсан гоо бүсгүйн тухай ийм л кино байсан даа. 4 ангит кино байсан. Би гэхдээ дэндүү товч бичлээ үзвэл гоёо шүү. Ном нь ч бас байдаг.

Миний үзэх дуртай кинонууд  

Posted by Сумбаа

  1. Амьдралын хүрд: Яагаад надад энэ кино тийм их таалагдсан юм бол. Би энэ киног 5 удаа үзсэн, 5-ууланд нь сайхан санагдсан. Яагаад: гол дүрийн бүсгүй Сотайян Котнийн ухаалаг, зоригтой бас дайчин чанарт нь болсон юм болов уу, бие биенээ танихгүй өрсөлдөж байгаа 2 хүүгиййнх нь хоорондын тэмцэл юм болов уу, Магадгүй уг кинон дээр гарч буй хүмүүсийн хүн чанарын ялгаа юм болов уу. Юутай ч атугай би киног үзэх дуртай.
    Хайртай хүнийхээ хүүхдийг төрсөн нутагт нь очиж гаргахаар зориг шулуудан яваа эгэл жирийн бүсгүйн туулах зам урт, давах даваа их ажээ. Гэсэн хэдий ч өөрийн гэсэн үзэл бодолдоо үнэнч байж, тулгарсан саад бэрхшээлийг туудаг. Өөрийн хатуу үзэл бодлын үүднээс бага хүүгээ орхисон хэдийн эцэст нь гардаг эх хүний нинжин зөөлөн сэтгэл нь үнэхээр гайхалтай санагддаг.
  2. Анжелика: Уг кинонд үлгэрт гардаг үнсгэлжин шиг гоо үзэсгэлэнт бүсгүйн үнэнч хайр сэтгэлийн тухай гардаг. Яагаад надад бас тэгтлээ их таалагдаа вэ? бас л зоригтой ухаалаг үнэнч зан чанар нь юм болов уу?

Уншаад үзээрэй  

Posted by Сумбаа

Та бүхэнд энэ удаа нэгэн нийтлэлийн хаягийг өгөх гэсэн юм. Амьдралын тухай энэхүү бодол эргэцүүлэл хүнийн сэтгэлд нэгэн зүйлийг хэлэх болов уу гэж бодлоо.
СОЛГОЙ АМЬДРАЛ БУЮУ ХАМТРАН АМЬДРАГЧ

Хариулт авий..  

Posted by Сумбаа

2*2=6 гэдэгтэй санал нийлж байна уу. Би үүнийг үнэн гэж боддог. Сэтгэгдлээ бичээрэй. Яагаад 4 биш 6 гарч байгаа юм болоо.

Зүйр үг 2  

Posted by Сумбаа

Жаргалтай өдрүүд гэж байхаас
Жаргалтай амьдрал гэж үгүй

Зүйр үг 1  

Posted by Сумбаа

Эр хүн хэлсэндээ
Эмээлт морь харайсандаа

Хувь тавилан  

Posted by Сумбаа

Би анх хувь тавилан гэж юу юм болоо гэж боддог байлаа. Харин одоо бол байдаг хүн тэр хувь тавилангийхаа жимээр явдаг гэдэгт итгэдэг болсон. Хүний амьдралд баян хоосон арьс өнгө ер нь юу ч ялгалгүй ямар ч хариуцлага үүрэг ноогдож болно. Тэр нь хувь тавилан аж. Зарим үед жаргалтай юм шиг санагдаж хувь тавиландаа баярладаг, зарим үед гомдож сэтгэлээр унасан үедээ хувь тавиландаа гомдож уйтгарладаг. Мэдлэг чадвар, боловсрол, царай зүс, бие ухаан тэгш зарим эмэгтэйчүүд болон эрэгтэйчүүд яагаад нөхөр эсвэр эхнэргүй байдаг юм бол... Гэтэл яагаад зарим царай муутай мэдлэг боловсрол багатай хүмүүс хүнтэй сууж сайхан амьдардаг юм бол.. минийхээр бол магадгүй тухайн тэр хүний хувь тавилан нь тэгээд зурагдчихсан хэрэг. Хүмүүс хэлэхдээ азтай азгүй эсвэл хувь хүний хүнийг өөртөө татах чавдараас шалтгаалж байгаа юм гэж хэлдэг. Гэхдээ тэр азтай азгүй байхыг нь бас л хувь тавилан цаанаасаа тийм зурчихсан хэрэг биш гэж үү.

Өчүүхэн бага амьдрал гэж юу вэ?  

Posted by Сумбаа

Үнэнийг хэлэхэд би ч сайн мэдэхгүй, гэхдээ өөрийнхөө бодож байгааг бичий дээ. Үүнийг бичихийн тулд эхлээд "Амьдралын утга учир гэж юу вэ?" гэсэн асуулт тавий. Миний хариулт их амархан. Амьдралын утга учир гэдэг мэдээж эд баялаг биш, эрх мэдэл бүр ч биш, хайр гэвэл бас худлаа болно. Тэгэхлээр асуултын хариултыг дурсамж гэж хэлнэ. Өндөр настай хүмүүс үргэлж бага насныхаа тухай дурсан ярих дуртай байдаг. Магадгүй энэ хорвоогоос явахдаа авч явах ганц зүйл нь дурсамж болохоор тэр ч юм бил үү. Бас үр хүүхдүүддээ үлдээх хамгийн чухал зүйл нь тэр байдаг байх. Миний хувьд би эмээгээ санахдаа эмээ минь тэр юмыг надад авч өгч билээ, тэр зүйлийг бэлэглэж билээ гэхээсээ илүүгээр надад ярьж өгдөг байсан бага насных нь тухай дурсамж яриа, хэлдэг байсан хууль мэт үнэн үгнүүд нь л сэтгэлд минь байдаг.
Тийм болохоор миний хувьд өчүүхэн бага амьдрал гэж гэгээтэй гэрэлтэй зүйлээр арвин дурсамжийг үлдээж чадаагүй тэр хүний амьдрал юм болов уу гэж боддог доо. Мөн бусад хүний сэтгэлд хар бараан сэтгэгдэл үлдээсэн тэр хүний амьдрал өчүүхэн багад тооцогдох болов уу?

Амьдрал  

Posted by Сумбаа

Мэдээж амьдрал агуу гэдэгтэй маргах хүн байхгүй. Гэхдээ өчүүхэн бага амьдрал ч бас байдаг гэж боддог. Энэ талаар саналаа хэлээрэй би өөрийн бодлоо сэтгэгдлүүдийн сүүлд бичих болно.

Амьдрал  

Posted by Сумбаа

Сүүлийн үед Амьдрал нэртэй зүйл олон тохиолдох болж. Амьдрал нэртэй дуу, Амьдрал нэртэй тоглолт... гэх мэт. Би бас дутах юу байхав гээд олны жишгийг даган Блогоо амьдрал хэмээн нэрэлчихлээ. Болохгүй нь юу байхав Тиймээ?