Энэ кино Анжелика гэх үзэсгэлэнт бүсгүй тахир дутуу доголон тайжид богдлогдон очиж байгаагаар эхэлдэг. Түүний сорвитой нүүр тахир дутуу хазгар хөлнөөс айн өөртөө гомдон дэрээ нэвтэртэл уйлж хонодог байлаа. Цаг хугацаа өнгөрөх тусам нөхрийнхөө сорвитой нүүрний цаана хүнд баймгүй үнэнч шудрага ухаалаг зан чанар буйг олж харан аажим аажмаар эр нөхөртөө дасан хайр сэтгэлээ өгөн 2 хүү төрүүлдэг. Гэвч сайхан хүүхэн хуримгүй гэж Гоо бүсгүйд дуралсан эзэн хаатан Анжеликаг хатнаа болгож авахын тулд доголон тайжыг хуурамчаар цаазалдаг. нөхрөө үхсэн гэдэгт итгэсэн бүсгүй өөрийн эрхгүй хааны ордонд очдог. Ордонд байх хугацаандаа нөхрөө алагдаагүй гэдгийг олж мэдээд хайртай хүнээ олохын тулд холын замд гаран олон саад бэрхшээлийг туулдаг. урт удаан хугацааны турш явахдаа Арабын хаанд хулгайлагддаг, Арабын хааны хатан болохоос татгалзан тэндээс оргож явадаа баригдан амьдаараа барын хоол болох ял сонсж, бүсгүйд дуралсан залуу болон Арабын хааны хатны нөхрөө харамлах сэтгэл 2-ын тусламжтай амьд үлддэг.
Хамгийн гоё нь эцэст нь Анжелика дуудлага худалдаан дээр зарагдах болж хувь заяандаа гомдон цөхрөн сууж байхад нэгэн баян хүн өндөр үнээр худалдан авсан нь энэ урт хугацааны туршид хайж явсан эр нөхөр нь байдаг.
Хайр сэтгэлдээ үнэнч байж чадсан гоо бүсгүйн тухай ийм л кино байсан даа. 4 ангит кино байсан. Би гэхдээ дэндүү товч бичлээ үзвэл гоёо шүү. Ном нь ч бас байдаг.