- Амьдралын хүрд: Яагаад надад энэ кино тийм их таалагдсан юм бол. Би энэ киног 5 удаа үзсэн, 5-ууланд нь сайхан санагдсан. Яагаад: гол дүрийн бүсгүй Сотайян Котнийн ухаалаг, зоригтой бас дайчин чанарт нь болсон юм болов уу, бие биенээ танихгүй өрсөлдөж байгаа 2 хүүгиййнх нь хоорондын тэмцэл юм болов уу, Магадгүй уг кинон дээр гарч буй хүмүүсийн хүн чанарын ялгаа юм болов уу. Юутай ч атугай би киног үзэх дуртай.
Хайртай хүнийхээ хүүхдийг төрсөн нутагт нь очиж гаргахаар зориг шулуудан яваа эгэл жирийн бүсгүйн туулах зам урт, давах даваа их ажээ. Гэсэн хэдий ч өөрийн гэсэн үзэл бодолдоо үнэнч байж, тулгарсан саад бэрхшээлийг туудаг. Өөрийн хатуу үзэл бодлын үүднээс бага хүүгээ орхисон хэдийн эцэст нь гардаг эх хүний нинжин зөөлөн сэтгэл нь үнэхээр гайхалтай санагддаг. - Анжелика: Уг кинонд үлгэрт гардаг үнсгэлжин шиг гоо үзэсгэлэнт бүсгүйн үнэнч хайр сэтгэлийн тухай гардаг. Яагаад надад бас тэгтлээ их таалагдаа вэ? бас л зоригтой ухаалаг үнэнч зан чанар нь юм болов уу?
This entry was posted
on Thursday, December 6, 2007
at 1:10 AM
. You can follow any responses to this entry through the
comments feed
.