Яана даа хөөрхий..! би гэдэг хүн хүүгээ хөдөө ээжрүүгээ явуулаад 10 хонож байна. Хайртай үрээ ямар их санаж байна гээч., хэлэх ч юм биш, сая хүүгийнхээ талаар асуух гэж ээжтэйгээ ярьсан чинь миний хүү хоолоо идэж байна гэсэн, хоол идэж байгаа нь ямар эгдүүтэй гээч, хөөрхөн жижигхэн ам нь тэрүүхэн тэндээ бувтаганаад их өхөөрдмөөр харагддагсан. Миний хүү далайн байцаанд ямар дуртай гээч, орой ээжийгээ ирэнгүүт л хөрөгчрүү заагаад далай байцаа авч идээд санаа амарсан бололтой эрхлээд явдагсан. гаргаж өгөхгүй бол уурлана.., Бас өглөө босонгуутаа бас л хөргөгчрүү гараа заагаад идэх юм нэхнэ. ямар ч гэсэн өлсөж болохгүй гэдгийг сайн мэдээд байх шиг байгаа юм хэхэхэ.. Эрх гэж жигтэйхэн, орой ээжийгээ ажлаа тараад очиход санасан бололтой гараа тосоод өөдөөс ирнэ. Нээрээ миний хүү гомдохлээрээ аав ээж 2луугаа байн байн хараад ирж авахыг нь хүлээгээд уйлаад хэвтчихэнэ. очиж авахаас нааш дуугүй болно гэж харин ч байхгүй дээ. Муу хүүгээ ямар их санаж байнаа.. хүү дээрээ хурдан очих юмсан. Аав нь их санаж байгаа бололтой хүүгээ байн байн яриал.. арга ч үгүй биз дээ надтай мэдээж адилхан байлгүй яахав над шиг үглэж яншихгүй л байгаа болохоос. Хүн гэдэг сонин юм түрүүнд нь хүүхэдгүй байх даа яаж болж байсныг мэдэх юм алга. Хүүхэд гэхээр л яршигтай санагддаг байсан бол одоо тийм биш миний хүү л дэргэд минь байж тоглож, наадаж, эрхэлж байвал хамгийн сайхан бас хамгийн жаргалтай.Хүүгээ үнсэхгүй байна гэдэг хамгийн том шийтгэл мэт санагдана. Аргаа барахдаа хүүгийнхээ зурагтай ярьж зургийг нь үнсэж байхав дээ. Ээж нь хүүдээ удахгүй очноо, миний сайн сууж байгаарай. ээж нь хүүдээ хамгийн дуртай далайн байцаа, кальцитай сүү 2ыг нь аваад очно. миний бурхан үр ээждээ ханатлаа эрхлээрэй. Ээж нь ч гэсэн хүүгээ ханатлаа эрхлүүж, энхрийлнэ. Ээж нь хүүдээ маш их хайртай.
This entry was posted
on Wednesday, June 4, 2008
at 6:04 AM
and is filed under
Миний амьдрал
. You can follow any responses to this entry through the
comments feed
.