Амьдрал гэдэг амаргүй давааг давна гэдэг.... Түрүүний нийгэмд их сайхан байсан гэж ярьдаг чухам ямар байсныг мэдэх юм алга. Харин одоо бол миний хувьд бүх нээлттэй юм шиг хэрнээ боогдмол байх юм. Хаана л очно юу л хийнэ заавал 1 бэрхшээлтэй тулгарж, хөөцөлдөж явсан ажил маань түр саатахад хүрнэ. Танилтай бол талын чинээ гэж хэрвээ би танил талтай бол бүх юм нээлттэй ганц утасдаад л бүх юм “ок”. Жишээ нь: үл хөдлөх хөрөнгийн бүртгэл дээр газраа үл хөдлөх хөрөнгийн бүртгэлд оруулий гэвэл эхлээд ноён ерөнхий сайдын тушаалийг газрын албанд танилүй бол 3 сар хүлээж байж авна, танилтай бол 1 сар хүлээнэ. Тэгж гэмээнэ үл хөдлөх хөрөнгийнхөн таны хүсэлтийг хүлээн аваад 14 хоногийн дараа таны эд хөрөнгийг жихнэнэ утгаар нь хөрөнгө болгоно. Үгүй бол хэрвээ та үл хөдлөх хөрөнгийн бүртгэл дээр танидаг хүнтэй бол ноён сайдын тушаал энэ тэр ч хэрэггүй зүгээр л бүх бичиг баримтаа хүргэж өгөөд л бүх юм 7-14 хоногийн дотор жин тан. Сүүлийн үед өөрийн гэсэн өргөөтэй болох гэж тэнэг юм шиг ийш тийшээ явж юм гэдэг нилээн нарийн байдгыг мэдэж авлаа.
Нийгмээ дагаад хүний мөс гэдэг үгүй болсон юм болов уу гэтэл бас ч зарим нэгд нь хүн чанар гээч юм үлдээд тэр нь зулгаадаг бололтой. Олон газраар явж олон албан байгууллагын хаалгыг татаж олон хүнтэй уулзаж учирсаны хүчинд нааштай хандлагатай сайхан сэтгэлтэй хүмүүстэй их л таарлаа. Хүмүүс бас ч ухамсартай байдаг юм байна.
Гэтэл зарим 1 явуургүй зан гаргадаг ч хүн байх л юм. Мэдээж шүү дээ олон хүн сайнтай муутай. Магадгүй тухайн хүний ухамсарын хэм хэмжээнээс шалтгаалах байх л даа. Хэнд ямар үгийг ямар хандлагыг ямар үед гаргах вэ гэдгийг л мэдэж байх хэрэгтэй юм шиг. Би тэр тал дээрээ өөрөө ямар вэ гэдгээ сайн мэдэхгүй байгаа ч бас хичээгээд байгаа, хүн чанартайгаа үлдчихмээр байна ш дээ уул нь. Өвөө маань хэлэхдээ “хүн өөрийнхөө ямарыг мэдэж байна гэдэг ухаантай байгаагын шинж, буруугаа өөрөө ухамсарлаж байна гэдэг ухаалаг байгаагых өөрөө өөрийгөө хянаж сурах хэрэгтэй тийм л хүн байх хэрэгтэй” гэсэн одоо бодохнээ үнэн үг аж. Юу гэж л миний өвөө худал үг хэлэх вэ дээ. Хайртай өвөөгөө ч мөн ч их санаж байна даа. Тэр явуургүй зантай шолчигонуур хүмүүс хүний толгой дээрх өвсрүү гүйж байхаар өөрийнхөө толгой дээрх тэмээгээ буулгачихаасай..
Ингээд цааш нь яваад байвал нилээн юм үзэж сонсох шинжтэй. Настай хүмүүс хэрсүү ухаантай бас бүх юмыг зөв бодож хийдэг нь аргагүй л юм. Амьдралын их сургуулийг улаан дипломтой төгсөх гэж байгаа юм чинь мундаг байх нь аргагүй юм.
Амьдрал үргэлжилж байгаа цагт би, бид явсаар... том жижиг, махтай махгүй олон яс цуглуулах байх даа хөөрхий гэж..,
Чөлөөт бөх тойроод....
8 years ago