Ханиараа бахархахуй  

Posted by Сумбаа in

Өнгөрсөн хагас сайнд цэргүүдийн үзүүлэн тоглот үзээд анх удаа тэрийг үсэн болоод ч тэр үү миний хань цэргийн хүн болоод тэр дунд байсан болоод ч тэр үү үнэхээр сайхан санагдсан. Тэр тэмцээнд хамгийн гол нь ханийн маань баг түрүүлсэн болохоор бүүр ч сайхан. Буу үүрээд үзүүлэн тоглолт хийж байгаа залуусыг хараад үнэхээр эх орны хөвгүүд гэж энийг хэлэх байх даа л гэж бодогдож байсан, тэр дундаа ханийгаа хараад бүүр ч догдолсон, бахархсан бас хайрласан, би ямар азтай юм бэ? бурхан надад ямар сайн хүн явуулаа вэ? гэж. Надад Эх орны зоригт хүүгийн гэргий гэх хүндтэй бөгөөд хариуцлагатай үүрэг ноогджээ гэдгийг ойлголоо. Хатуужилтай хэрсүү хэрнээ уяан зөөлөн сэтгэлтэй тийм л хүний гэргий болсондоо маш их баяртай байна. Маргааш 3 сарын 18, цэрэг эрсийн баярын өдөр. Ханидаа болоод Монголын нийт эх оронч зоригт хөвгүүддээ баярын мэнд хүргэе . Та нар минь байгаа болохоор би, бид амар амгалан байгаа юм шүү.
Хээр хэвтэх яс нэг
Хэзээд урсах цус нэг
Эзэн Чингисийн үр сад
Элитийн батлеон өөдөө....
гэж дуу нэгтэй хэлж байгаа залуус сүрдмээр ч юм шиг, гайхмаар ч юм шиг. За юутай ч атугай би гэдэг хүн сайхан ханийхаа сэвгүй сэтгэлийг булингартуулалгүй өөрт оногдсон энэ их хувь тавилангаа шүтэж амьдрах минь л чухал болж дээ.


This entry was posted on Sunday, March 16, 2008 at 7:03 PM and is filed under . You can follow any responses to this entry through the comments feed .

0 Сэтгэгдэл бичих

Post a Comment