Зүүдэлж жаргах амраг  

Posted by Сумбаа in

Харцыг чинь санаад би хайлан дурсдаг
Хайрын чинь туяанд дуулан сэргэдэг
Буурцган зүрхэндээ хоёулаа байдаг
Бусдын тэвэрт чи минь жарга даа
Зүсийг чинь санаад би уяран дурсдаг
Зүрхий чинь хөглөе гэж зүүдэлж сэрдэг
Өөрийг чинь хайрлаад цалгиж яваа
Өрөөлийн энхрийлэлд чи минь жарга даа
Эрхэм төрхийг чинь би эргэн дурсдаг
Энэхэн заяандаа хааяа гуньдаг
Энхэрхэн зүрхийг минь хөглөж ирсэн
Энхрий чамдаа дэндүү даслаа
Галбирыг чинь санаад би элбэрэн дурсдаг
Гарын чинь сайханд зөөлрөн суудаг
Хөхөмдөг огторгуй дээвэр минь болдог
Хүний хүнтэй чи минь жарга даа
Дөлгөөхөн төрхийг чинь би эргэн дурсдаг
Дөрвөн цагийг өртөөлж хүлээдэг
Тэнгэрийн саран доор хоёулаа байлаа ч
Тэмдгэрэх үүрийг тус тусдаа тосдог"

Ц.Бавуудорж

This entry was posted on Tuesday, March 18, 2008 at 6:39 PM and is filed under . You can follow any responses to this entry through the comments feed .

2 Сэтгэгдэл бичих

Анхны хайр нь бүтээгүй бүх хүмүүстээ зориулы, магадгүй хааяа нэг дурсдаг байж болох л юм.

March 18, 2008 at 8:29 PM

Yer ni butdeggui yum shigee. Butsen tohioldol ih hovor baihaa...

March 25, 2008 at 1:11 PM

Post a Comment