Ээж минь  

Posted by Сумбаа in

Өнгө будаг сүлэлдсээр хорвоо үргэлжилнэ
Өрөвч нинжин ээж минь хайраа надад сөгнөнө
Үерлэх шиг давалгаат их амьдралын урсгалд
Үр минь гээд намайг л хүлээж суух ээж минь

Уцаарлаж таныхаа өмнөөс заримдаа би асдаг
Ундууцаж таныхаа үгийг хааяа би цацаж хаядаг
Угтаа бол өлмийд тань мэхийж зүрхэн дотроо шимширдэг
Ухаангүй үрээ харцаараа зэмлэхийг тань би мэдэрдэг ээ

Хавар намар ээлжилсээр он жилүүд улирна
Хайлган сэтгэлт ээж минь сүүгээ надад өргөнө
Халгих шиг эрчлээт энэ амьдралын тойрогт
Хүү минь гээд намайг л хүлээн суух ээж минь

Өөрийн бүхнээ илүүд санаж алсад би оддог
Өчнөөн удаад ирэхэд санасан сэтгэл тань мэлмэрэн угтдаг
Үнэндээ таныгаа жаргаахсан гэж зүрхэн дотроо эмзэглэдэг
Үргэлж намайг хайраараа ивээдгийг тань би мэдэрдэг ээ

Э.Үржинханд

This entry was posted on Monday, March 24, 2008 at 12:26 AM and is filed under . You can follow any responses to this entry through the comments feed .

3 Сэтгэгдэл бичих

Ээждээ хайртай

March 24, 2008 at 12:47 AM

Ih dulaahan, saihan blog olsondoo taatai baina.

March 25, 2008 at 1:10 PM

Ганаад: анхны хайр угаасаа бүтдэггүй юм билээ. миний хувьд номин талстын "Хайртай байсныг чинь мэдсэнгүй" гэдэг дуу хорвоогийн хамгийн үнэн үгтэй ганцхан надад зориулагдсан юм шиг санагдаж өдөржин сонсоно. Гэхдээ бүтсэнгүй энэ тэр гээд гуниж гутахын оронд "би чамд хайртай байсан шүү" гэж сэтгэлдээ хэлээд зүрхнийхээ гүнд хав дараад дараагийн гэгээн хайрынхаа эзэн нь болж л явах хамгийн зөв арга байх даа.

March 31, 2008 at 4:11 AM

Post a Comment