Уран сайхан гэж ...  

Posted by Сумбаа in

Сүүлийн үед хамаг үзэгчдийг байлдан дагуулаад байгаа "Тусгай салаа" хэмээх киног дундаас нь ороод үзлээ. Тодруулбал Сүлд Номин 2 танилцаж эхэлсэнээс хойших ангиудыг. Яахав дажгүй уран сайхны кино. Амьдралаас жаахан тасархай, киноны хамгийн их таалагдсан зүйл Дэндэвийн дүр. Яг л жинхэнэ монгол эр хүн гүндүүгүй, морь ярьсан шулуун шударга нэгэн, бас дуулсан дуу нь.
Хийсвэр зүйл ихтэй кино шиг санагдсан.
Жишээ нь: Байлдагч дэд ахлагч 2 нэг гал тогоонд хоололдоггүй тэр тусмаа 2 өөр цэргийн анги дундаа 1 гал тогоотой байна гэдэг худлаа.
Бас албанаасаа оргосон цэргийг эрхлүүлээд ааваар нь эмнэлэгт өвчтөн сахиулж байгаа юм шиг хүүг нь сахиулна гэдэг бас л амьдрал дээр сөгдөж гуйгаад ч бүтэхгүй зүйл.
Хамгийн том хэтрүүлэг нь байлдагч энхийг сайхулах ажиллагаанд яваад дэд ахлагч цол авдаг хэсэг. 6 сарын дараа гээд онгоц буусан чинь байлдагч маань дэд ахлагч болчихсон байсан. Амьдрал дээр үнэхээр тийм байдаг бол сайхан л хэрэг, тэгсэн бол манай нөхөр аль дээр үед хурандаа цолтой болчихгүй юу.
Гэхдээ Чад улсад үүрэг гүйцэтгээд ирдэг хэсэг сайхан санагдсан. Учир нь тэр зураг авалт нь манай нөхрийг Чад яваад ирж байхад авсан зураг авалт байсан болохоор өөрийн эрхгүй хүүгээ тэврээд нөхрөө тосоод зогсож байсан минь санагдсан. Миний хүү "аав ирлээ" гээд нүдэндээ нулимастай инээж байгаа нь нүдэнд харагдсан шүү. Онгоцноос тугаа бариад бууж байгаа нь үнэхээр бахархмаар сайхан санагдаж байсан. Ингээд эргээд ирдэг байжээ л гэж бодож байсан. Хар дарсан зүүд шиг 7 сарыг ардаа орхиж байгаа нь тэр шүү дээ хөөрхий би гэдэг хүн чинь.
Гэхдээ мэдээж уран сайхан юм чинь хэтрүүлэг байлгүй л яахав, Ямартай ч цэрэг гэдэг хүний эр зориг, тэвчээр хатуужил, хүн чанар хүмүүжлийг илэрхийлж чадсан Тусгай салаа киноны хамт олонд талархал илэрхийлье.

Шүлэгийн мөртүүд...  

Posted by Сумбаа in

Өвөл шувууд бээрдэг шиг би жинддэг байсан
Өглөө босоод цонх руу ширтэн би гунигладаг байсан
Өөдөсхөн охины бээлийтэй гар даардаг байсан
Өвөл адил үргэлж сэтгэл минь жавартай байсан
Харин чи намайг зун болгосон
Халуун дулаан бас янагхан болгосон
Хаврын цэцэг шиг үзэсгэлэнтэй болгосон
Хайлах цас шиг уяхан болгосон
Хуялын сүрчигээр агаар амьсгалж
Хүслийн бороо зөөлөн асгархад
Даашинзны хормойд наалдсан өвс
Чиний чимээнд чичирч байсан ...

Шүлэгийн мөртүүд...  

Posted by Сумбаа in

Хайрлах юм бол намайг яг л одоо хайрла
Халуун залуу насыг минь
Хагдарч гундахаас нь өмнө
Хайрын улаан дөлийг минь
Унтарч бөхөхөөс нь өрсөж
Хайрлах юм бол намайг яг л одоо хайрла
Хаях юм бол намайг яг л одоо хаяа
Байгаа сайхан бүхнийг минь
Барагдаж дуусахаас нь өмнө
Балиар энэ амьдралаас залхаж зугтахаас нь өрсөж
Хаях юм бол намайг яг л одоо хаяа
Жаргаах юм бол намайг яг л одоо жаргаа
Жавартай дулаантай насыг минь
Жаргаах юм бол намайг яг л одоо жаргаа
Орхих юм бол намайг яг л одоо орхио
Орь залуу насыг минь
Огшиж гундахаас нь өмнө
Оргилуун халуун хүслийг минь
Оргүй алга болохоос нь өрсөж
Орхих юм бол намайг яг л одоо орхио
Жамаараа хөрөхөөс нь өмнө
Жавхаат алаг нүдийг минь
Жаран үрчлээс болохоос нь өрсөж
Жаргаах юм бол намайг яг л одоо жаргаа

Шүлэгийн мөртүүд...  

Posted by Сумбаа in

Сайхан гэж хэлэх чамд багадна
Саваагvй үг унагавал нүдэнд чинь гуниг бууна
Хайртай гэж хэлсэн минь цөөдөхгvй
Хяруу цайрах намар цагаар хуучирахгvй
Бодлогошронгуй хачин тунгалагхан чиний ертөнцөд
Богинодсон даашинзтай хонгор нас минь vлдсэн
Ангир намрын анирыг хөндөж алтан үгээ чамд хэлсэн
Намуухан инээдэнд чинь гуниг минь оргүй хөвөрч
Нялхын чинь үнэрийг үрийнхээ зулайнаас мэдэрдэг
Эгэл намдуу төрхийг чинь би дээдэлдэг
Эрхсийн дор чинийхээ төлөө залбирдаг
Яг л миний шүтэн дурладаг
Яруу эрхэм хайр минь чи юм шүү!

Ишлэл....  

Posted by Сумбаа in

Мэдэж байгаа юмаа дандаа бүү ярь,
ярьж байгаа бүхнээ харин дандаа мэдэж бай.

Хайрын цас  

Posted by Сумбаа in

Би сургуулийнхаа царайлаг хөвгүүдийн тоонд ордог.

Биеэ тоосон, царайлаг гэсэн утгаараа ч охидын сэтгэлээр тоглох эрдэм аргыг гаргууд дээд зэргээр эзэмшсэн нэгэн байсан. Миний энэ өөрийгөө зугаацуулж, найз нартайгаа марзан яриа өрнүүлж, түүгээр ч үл барам охидын нулимсаар бахаа ханган түүнээсээ таашаал авч амьдардаг амьдралыг минь хүний нүдэнд тэр болгон өртчихгүй энгийн даруухан мөртлөө ухаалаг нэгэн охин уг үндсээр нь сугалж орхисон юм.

Нэг өдөр би хичээлээ тарчихаад байрны гадаа сууж байтал толгой дээр нэг юм уначихдаг байгаа ууртай гэгч нь дээшээ хартал нэгэн охин:

- Би очлоо байж байгаарай гээд цааш гүйв. Удсан ч үгүй орцноос гүйсээр нэг охин гарч ирлээ.

- Намайг уучлаарай би номоо норгочихоод хатаах санаатай тагтан дээр гарч ирсэн боловч хатааж чадалгүй унагачихлаа. Хүн цохичихно гэж бодсонгүй Уучлаарай би номоо аваад орж болох уу гэж хэлээд орчихсон билээ.
Би хэр барагтаа хүний өөдөөс дуугүй өнгөрч байгаагүй хэрнээ түүний өөдөөс юу ч хэлж чадаагүй. Тэр охин надад ярих боломж өгөхгүй их юм зогсоо зайгүй ярисан ч байж болох. Энэ бүхнээс хойш нэлээд хугацаа өнгөрлөө. Өнөөх охин ч мартагдчихсан байсан. Өвөл ч хаяанд ирж, гадаа анхны цасан том том ширхэгтэйгээр бударч байсансан.
Энэ өдөр би гэртээ орон дээрээ шигдчихээд будран орох цасан дунд өөрийн хайрын эзэнтэйгээ хамт алхалж явна гэж төсөөлж байлаа. Би анхны хайртайгаа учраагүй байсан ч тэр төсөөлж буй хүн минь нэг л харсан байлаа. Би бодоод бодоод олсонгүй. Тэгээд цүнхээ уудалж хичээлээ ялгах санаатай номнуудаас авчихаад унагачихсан билээ. Тиймээ тэр төсөөлж буй хүн минь толгой дээрээс минь номоо унагадаг охин байна ш дээ.Би түүнийг танихгүй ш дээ.
Яагаад надад .....? гэтэл утас дуугарсан утсаа авахад манай байрны Батаа:

- Болдоо сайн уу? чи завтай байна уу? би урд байрны Номингоос юм гуйх гэсэн чинь ганцаардчихаад цуг явах уу? гэлээ
- Ямар Номин гэхэд
15 минутын дараа би танайд очино шүү! Пока гээд утсаа тасалчихсан. За за ээж Батааг ирвэл намайг дуудчихаарай гээд юм хумаа цэгцлээд хувцсаа өмсөөд Батааг хүлээж суулаа. Батаа ч ирсэн. Би түүнтэй Номин гэгчийнх рүү явлаа.
Тэр охины гэрт нь ирээд, хаалгыг нь тогштол бидний ард

- хэн бэ? гэх сонсдов. Эргээд хартал нөгөө ном унагадаг охин байлаа. Батаа:
- Номин сайн уу? би чамаас нэг юм гэхэд нь
Би ярийг нь таслан
- Сайн уу? таниж байна уу? гэж асуулаа
- Өө тийм сайн уу? гэж хэлчихээд Батаагаас гуйх юм чинь юу юм бэ дээ гэлээ мань хүн ч би нотны дэвтрийг чинь л гэхэд за тэг гэхдээ би нэг симфон тоглож үзээгүй байгаа. Би хурдхан тоглочихоё тэгээд та хоёр ав орооч дээ гэлээ.
Номин төгөлдөр хуур үнэхээр гоё тоголдог юм билээ. Энэ мөчөөс хойш тэр охин миний сэтгэлээс гарахаа боличихлоо. Унтахаар хэвтэхэд ч түүний тоглосон симфон чихэнд тодоос тод сонсогдоно.
Үнэн гэж үү дээ Энэ миний хайж явсан хайр мөн гэж үү. Хайр гэдэг сайхан юм аа. Хайртай хүнээ сэтгэл дотроо нандигнаад Батаагаас танилцуулж өгөхийг гуйж анх албан ёсоор танилцаж билээ. Бид үерхэж Хайртай хүнтэйгээ хамт байхын жаргалыг мэдэрч билээ. Номин үнэхээр сайхан царайлаг, ухаалаг, арван хуруу тэгш мөртлөө түүний нүдэнд гунигийн хар сүүдэр байдаг нь миний гайхлыг төрүүлж байлаа. Би түүнээс асууж үл зүрхлэнэ.Тэр минь надад яагаад хэлдэггүй юм болдоо. Яагаад гэсэн бодол намайг эзэмдэнэ. Түүний минь ээж аав нь хаана байдаг юм бол. Эмээтэйгээ л байдаг гэх юм.
Номин бид хоёр хос хунгууд ч атаархам аз жаргалтай хосууд байлаа. Бид 8,9-р ангидаа үерхэж 10-р ангийн босгыг алхсан.
Охид намайг Номинтой үерхдэгийг мэдсээр байж сэтгэл зүрхээ надад зориулж байдагт нь би харамасдаг байлаа. Гэхдээ тэр охид Номинд минь сэтгэлийг нь зүсэх үгийг дуулгаж түүнийг минь гомдоосон байсан.
Энэ үеэс хойш надаас Номин нэг л хөндий зайгаа барьдаг болчихсон. Би найз охиноос нь асуухад:
- Манай ангийнхан л Болдоо охид болгонтой л үерхдэг тэгээд л зугаагаа гарагчихаад хаячихдаг. Чамайг харин өнчин өрөөсөн болохоор чинь өрөвдөөд үерхээд байдаг гэж хэлсэн байсан.
-Болдоо чи Номингоор арай хэтэрхий тоглосон юм биш үү. Тэр аав ээжийгээ алдсанаас хойш хэзээ ч тийм аз жаргалтай байсныг нь би мэдэхгүй үргэлж л уйлж хүүхдүүдийн дунд орохоороо худлаа инээмсэглээд төгөлдөр хуураа тоглохдоо ч гунигтай аяыг тоглодог байсан. Чамд өөрийн эрхгүй татагдсан тэр үеэс л аз жаргал гэгчийг ахин мэдэрч эхэлсэн юм. Гэтэл чи түүнийг ахин гарч чадахгүйгээр хар ангал руу түлхдэг Болдоо чи ч хүн л юм даа гэчихээд явчихаж билээ.
Би түүний нүдэнд үзэгддэг байсан хар сүүдрийн учрыг олсон ч хожимдсон байлаа. Номингийнд очиход танихгүй хүн үүдийг нь нээж тэд нүүчихсэн ш дээ хэрвээ чамайг Болдоо гэдэг бол Номин үүнийг өгчихөөрэй гэсэн гээд нэгэн бичиг өглөө түүнийг уншхад:
- Би тэр бүгдийг худал байлгахыг хүсч байна. Гэвч үнэн байсан ч би чамд гомдоогүй ээ хоромхон зуурч болов хүнээр хайрлуулж харин хариуд нь насан туршдаа хайрлах хайрыг чамаас олсон шүү дээ. Хэрэв бидэнд дахин уулзах завшаан гарвал би чамайгаа чангаас чанга тэврээд "ХАЙРТАЙ" гэж хэлэх болно. Би чамд баяртай гэж хэлж зүрхэлсэнгүй уучлаарай.
Гэсэн нулимсанд үрчийсэн захидал байлаа. Номико надад хайртай, гэвч би яаж түүнтэйгээ уулзах вэ? араас нь явах гэтэл аав ээж минь явуулсангүй. Би түүнийгээ санасаар, сэтгэл дотроо тээсээр арай хийж 1 жилийг ардаа орхилоо.
Би хотод оюутан болж ирлээ. Өвөл болж, яг Номинтой учирч түүнд сэтгэл зүрхээ өгсөн анхны цасан шиг будран орж байлаа. Би ирээд нэлээд хугацааг өнгөрөөсөн ч түүнийгээ олж хараагүй л байсан юм. Би fm сонсохоор хөгжмөө асаатал "Хайрын цас" өгүүллэг явж байлаа. Энэ өгүүллэг ямар дотно санагдана вэ? гээд бодолхийлж байтал тэр минь надад өгсөн захиандаа дахин уулзвал чангаас чанга тэврээд хайртай гэж хэлэх болно гэж бичсэнийг нь уншлаа.
- Энэ чинь Номин байна ш дээ гээд хар хурдаараа гүйж fm-н үүдэнд ирэхэд Номин шатан дээр уйлчихсан сууж байлаа. "БИ ЧАМД ХАЙРТАЙ" чиний чихэнд хүрсэн бүхэн худал. Чи надад л итгээрэй "БИ ЧАМД ХАЙРТАЙ" гэж түүнийгээ тэврэн эвлэрч билээ. Энэ бүхнээс хойш 4-н жилийн дараа бид сүмийн хаалга татаж хуримаасаа
7-сарын дараа үрийнхээ зулайг үнэрлэсэн.
Өдий хүртэл биднийг учруулсан тэр ном миний ширээний мөнхийн анд минь хэвээрэй үлдсэн юм.

Яагаан сарнай  

Posted by Сумбаа in

Өвлийн нэг бүүдгэрхэн өдөр. За байз, эмийн сангаас "Читамон" авчихаад интернет кафед сууя байз. Маргааш философийн семинартай. Удахгүй реферат шалгуулна. Долоо хоног яасан ч хурдан өнгөрдөг юм бэ? Удахгуй шинэ жил болох нь чөтгөр ав,.." хэмээн бодсоор би Сүхбаатарын талбайн арын цэцэрлэг дундуур хурдалж явлаа. Би бол нэг хувийн дээд сургуулийн англи хэлний орчуулагчийн ангийн оюутан, байдаг л нэг охин. Овоо өндөр нуруутай, царайлаг ч гэхэд хэцүү, бас үзэшгүй муухай ч төрөөгүй хүн. Найзуудтайгаа элдвийг хаман чалчих, FМ сонсох дуртай. Ердөө л нэг тийм дундаж хүн дээ. Хаа очиж нийтэч зантайдаа тэр юм уу, ганцаардана гэж байхгүй шүү.

Харин ямар ч онцлоггүй Энхцэцэг нэрэндээ ёстой дургүй. Гэвч яая гэхэв, өдий хүрчихээд нэрээ солилтой биш. Гэрлэн дохио хүлээх гэдэг бас миний дургүй юмны нэг дээ. Би тэгэхээс тэгэх гэсэн шиг улаан гэрлэн дундуур зам хөндлөн гүйж цагаан " элентра "-гийн жолоочийн сүнсийг зайлтал тоормослуулаад зам хөндлөн гарлаа.Жолооч над руу ууртайгаар гараа зангидан занаад давхин одов. Би ч мөчөөгөө өгсөнгүй араас нь долоовороо чамархайдаа хүргэн "тэнэг" хэмээн дамшиглаад эмийн сангийн хаалгыг татав. Эмийн сангийн цэмцгэрхэн танхимд жавар дагуулан ороход минь элдэв эм тангийн үнэр, анир чимээгуй орчин угтлаа. Хоёр боодол "Читамон" бас хамрын дусаалга гээд халаасаа тэмтэртэл түрийвч минь байсангүй. Үүргэвч хүрэм, өмднийхөө бүх халаасыг тэмтрээд би түрийвчээ олсонгүй. Автобусанд суугаагүй болохоор суйлуулаагүй гэсэн үг. Сүхбаатарын талбайн арын цэцэрлэгээр явж байхдаа халааснаасаа бохь гаргаснаа санаад эргэн гүйлээ. Сандрахдаа толгой минь санах ойтой машин шиг л ажиллаж байлаа. "Одоо хүн олоод авчихсан биз. Ээжийн өгсөн арван мянгат. Бас түрийвч. Наддаа л ванлий эд байж. Чөтгөр..."

- Хүүе охион, чи юм аа хаяагүй биз гэх тун ялдамхан дуугаар сэхээ орох шиг. Цасанд дарагдсан нохойн хошууны бутны дэргэдэх намхан сандал дээр сууж буй цагаан өдөн хүрэм, ноолууран малгайтай охин намайг дуудсан нь тэр байж. Бурхан минь ямар хөөрхөн охин бэ? гэж би дотроо дуу алдаад: Харин тийм мөнгөө хаячихаад... гэхэд минь: -Энэ мөн байхаа. Уначихсан хэвтэж байсан юм гээд тэр жижигхэн хар түрийвчийг минь гаргаад ирлээ.

- Хүүе мөн байна. Азны юм. Чамд ёстой их баярлалаа. гэж би дуу алдаад гараа сарвайв. Зүгээр зүгээр гээд тэр охин бослоо. Ингээд салан одох харамсалтай санагдсан тул би:
- Хоёулаа танилцах уу? Намайг Энхцэцэг гээд гар сунгахад:
- Халиун гээд үүргэвчнээсээ нэрийн хуудас гаргаж өглөө.
- Өө баярлалаа. Надад нэрийн хуудас алга. Ер нь байхгүй л дээ. Би гэрийнхээ утсыг бичээд өгчихье. Чи байгаагүй бол би дүүдээ эмгүй харих байлаа.
Яг энэ үеэр Халиуны гар утас жингэнэн бидний яриа тасарчихав.
-За баяртай Энхээ. Би чамайг ингэж дуудаж болно биз дээ. Утасны дугаарыг чинь санамжиндаа хийчихье гээд бослоо. Сэтгэл татам хөөрхнөөс гадна цаанаа нэг эрхэмсэг охин юм
- Баяртай. Утсаар яриарай. Ингэж би нэг шинэ танилтай боллоо. Хэд хоногийн дараа Халиуны гар утас руу залгав.
- Байна. Хэн бэ? гэх нөгөө хонгорхон дуу сонсогдоход:
- Энхээ байнаа. Юу байна? Би дөнгөж номын сангаас орж ирээд байна.
- Өө сайн уу, чи үдийн хоолоо идсэн үү? Амжаагүй ээ.
- Номын санд сууж байгаад орж ирлээ. Ходоодонд зэвсэгт бослого гарах гээд байна шүү. Тэр миний үгэнд баясан инээд алдаад:
- Тэгвэл чамайг хоолонд урья. "Виннерс" кафед уулзах уу. Мэднэ биз дээ?
- Мэднээ, мэднэ
- За тэгвэл хорин минутын дараа тэнд уулзъя
Намайг хувцсаа солих гэж мунгинасаар нэлээд хоцорч очиход Халиунаа хэдийнээ ирчихсэн цонхны дэргэдэх ширээнд сууж байв.
- Би жаахан хоцорчихлоо. Уучлаарай гэхэд минь тэр:
- Зүгээрээ. Суугаач. Юу захиалах вэ? гээд гоёмсог хүрэн хавтастай цэс дөхүүлэв. Би гүнцэг сонгох гэж намбаганасангүй. Хамгийн эхэнд байснаар нь хонины махан шницель, "Кола"- тай захичихлаа. Харин Халиун үхрийн гол мах мөөгтэй, усан үзмийн шүүс сонгов. Хоолны дараа Халиун намайг гэртээ урилаа. Орцондоо тавхан айлтай тансаг сууцанд тэднийх байдаг, аав ээж нь гадаадад суудаг тул үеэл дүүтэйгээ хоёул амьдардгийг нь сая л мэдлээ. Бурхан минь, ёстой цэмцгэр айл юм. Нил цэнхэр өнгө голлон тохижуулсан зочны өрөөнийх нь буйдангийн өмнөх шилэн ширээ. Дээр нь тавиастай болор савтай ягаан сарнай шууд нүдэнд туслаа.
- Чи ягаан сарнайд дуртай юм уу? Хэн өгөө вэ? Найз залуу чинь үү? гэж би дүлий хүнтэй ярьж байгаа юм шиг чанга асуугаад буйдан дээр суун нөгөө цэцгийг үнэрлэв. Тийм шулуухнаар болдоггүй юм асуусандаа би сүүлд нь их харамсаж билээ. Халиун жижиг тавагтай самар авчирч тавиад суухдаа урт сормуусаа буулган харцанд нь гуниг тодроод ирэв. Тэгээд доод уруулаа хазсанаа хацар руугаа орж ирсэн үсээ илээд:
- Энхээ би чамд өөрийнхөө тухай илэн далангүй ярьчихуу. Дөнгөж танилцахад л чи надад нэг тийм ... итгэл даамаар охин шиг л санагдсан. Би ер нь багаасаа их ганцаардмал хүн л дээ. Одоо л гэхэд ингээд дөрвөн хананы дунд ганцаархнаа. Надтай хамт амьдардаг үеэл дүү маань гэртээ харихаар Дархан руу явчихсан. Ягаан сарнайн хувьд бол их урт яриа болно доо гээд шүүрс алдав.
Би чинь Голландад аав, ээжтэйгээ арваад жил амьдарсан айлын ганц охин. Аав Маастрихтэд сурч, дараа нь тэндээ ажилласан. Ангидаа би ганцаархнаа ази охин байлаа. Намайг тэнд Хэлли гэж дуудна. Би зөвхөн Сью гэдэг америк охинтой л үерхдэг байсан.
Уржнан юм л даа. Би и-мэйлээр Дөл гэдэг хүүтэй танилцсан юм. Нэгдүгээр сарын 10-нд төрсөн өдрөөрөө монгол оюутны вэб хуудсанаас нэг захидал уншиж яагаад ч юм хариу биччихлээ.
"Амьдарлыг олон талаас нь бясалгах дуртай. 18 настай монгол залуу мөрөөдлийн гүнжээ эрж байна. Тэгэхдээ төр барьж байсан монгол хатдын нэгийнх нь нэрийг таах, нас надаас хөгшин биш, яс угсаа монгол байх гэсэн гурван хатуу болзолтой. /Хатны нэр долоон үсэгтэй шүү/ Ингээд болзлыг биелүүлэх мөрөөдлийн гүнждээ энэхүү сарнайг барья" гэж англиар бичсэн захидал, ягаан сарнайтай байсан. Би хариуд нь "Төр барьж байсан хатныг Турьхан гэж таагаад өөрөөс чинь нэг насаар дүү мөрөөдлийн гүнжид нэр дэвшигч төрсөн өдрөөрөө ягаан сарнайг хүлээн авлаа" гэсэн захидал бичиж танилцсан. Интернетээр аль дүрсгүйтэхийг тэр гэхэв. Эхэндээ би ганцаардлаа хуваалцах гэж захидал бичдэг байснаа утсаар ярьж зургаа солилцсоноос хойш дандаа л түүнийг боддог болчихлоо. Нилээд бодлогошронгуй харцтай нүд нь их таалагдсан. Харин Дөлөө миний царайг зураг явуулахаас өмнө таасан гэж зүтгэдэгсэн. Зургаан сарын дотор бид хоёр бие биедээ үнэхээр хайртай болчихлоо.
Хавар нь би дунд сургуулиа төгсөөд хаана сурах талаар манайд бөөн яриа боллоо. Аав Парист намайг эхлээд коллежид элсүүлж дараа нь Сорбоннын их сургуульд сургах бодолтой байдаг. Харин би мөрөөдлийн хан хүүгийнхээ дэргэд Монголдоо сурмаар байдаг.

Би зүрх сэтгэлийнхээ нууцыг зөвхөн ээждээ л ярьсан байлаа. Ээж миний талд бат зогсч: Охин маань олон жил бидэнтэй гадаадад суулаа. Монголдоо очиж сураг. Хэл ахуйгаасаа ч их төсөөрөх нь гэсээр аавыг буулгаж авсан.

Буянт -Ухаа дээр намайг Дөл маань амьд ягаан сарнайн баглаа барьсаар угтсан юм. Байдгаараа догдлоод инээчихсэн зогсож байсныг нь мартахын аргагүй. Зургаадугаар сарын бороотой өдөр байсан. Би ирээд л Санхүү эдийн засгийн дээд сургуульд элсчихлээ. Дөлөө бол МУИС-ийн хэрэглээний математикийн нэгдүгээр курс төгсчихсөн байсан. Тоонд үнэхээр толгойтой доо. Би наадмаар гэрийнхэнтэй нь танилцлаа. Аав нь салчихсан болохоор ээж, жаахан дүүтэйгээ гурвуулаа амьдардаг байсан. Ээж нь дээд сургуулийн багш. Хүүтэйгээ адилхан нүдтэй. Намайг ямар хөөрхөн охин бэ? Миний хүүг яаж тоосон юм бол доо гээд л. Харин нэгдүгээр ангийн ДҮҮ нь:
- Та манай ахтай суух юм уу гэхэд нь үхтлээ ичиж Дөлөө:
- Очко миний дүү альбомоо аваад ир гэж намайг аварсан юм. Намар нь ээж ирж энэ байрыг тохижуулж өгөөд явахдаа: Чи миний охиныг халамжилж яваарай. Чамд эгч нь итгэж байна. Халиун миний газар дээрх ганц охин шүү гэж учирлах захихын хооронд хэлж хоёуланг минь үнсээд онгоцондоо суусан.

Бид хоёр яг хүүхэд шиг үерхэж байсан. Дөл компьютер засч, гэрээр тооны хичээл заагаад олсон мөнгөө тэнцүү хоёр хувааж хагасыг нь ээждээ өгнө. Үлдсэнийг нь надад зориулна. Сургалтын төлбөрөө ч өөрөө олдог байсан. Миний философийн шүүлэгт бэлтгэсээр байгаад бид хоёр оройтчихоод манайд нэг удаа хоносон юм. Намайг нэг үнсчихээд л зочны өрөөний буйдан дээр унтаж билээ. Би чамдаа жинхэнэ очир алмастай бөгж бэлэглэж сүй тавьчихаад хамт унтана. Бас хадаг тавьж охиныг нь гуйж байгаагаа Маастрихт руу ирээдүйн хадмууддаа интернетээр мэдэгддэг юм билүү гэнэ. Мэдээж бие биедээ хайртай хоёр залуу хүнд бол амаргүй л байна биз дээ. Тэр шөнө хоёр ч удаа миний өрөөний үүдэнд ирээд буцахыг нь би мэдсэн л дээ.
Сар бүрийн 10-нд бид хоёр танилцсан өдрөө тэмдэглэж "Виннерс"-т суугаад Дөл надад ягаан сарнай бэлэглэдэг байсан юм. Халиун яриагаа таслан:
- Чи юм уух уу? Миний энэ урт яриа залхууг чинь хүргэх шиг боллоо гэхэд энэ гайхам хайрын түүхэнд бүр автагдчихсан байсан би сэхээ орж:
- Зүгээр ээ харин ч сонин байна гээд ширээн дээрх ягаан сарнайг ширтэнгээ "Өнөөдөр чинь нээрээ 12 дугаар сарын 10 юм байна шүү дээ" гэж бодлоо.
Мартын наймнаар би ээжтэйгээ утсаар ярьж, баяр хүргэчихээд Дөлийнд очиж ээжид нь цэцэг, ноолууран цамц бэлэглэлээ. Тэр орой бид тавуул яг нэг гэр бүлийнхэн шиг үнэхээр сайхан байсан. Дөлийн дүү Оч надад зураг зурж бэлэглээд л. Нэг гэхэд ээж нь бага хүүгээ дагуулан нөгөө өрөөнд орж, бид хоёр хоёулхнаа үлджээ. Дөлөө намайг үнсээд үсийг минь илж - Ээжийг баярлуулсанд чинь их баярлалаа. Чамайг насаараа хайрлаж явна. Бүх насаараа шүү гээд хос хунгийн домог ярьж өгөөд хөгжим дуугаран эргэлддэг хунтай тоглоом бэлэглэсэн юм. Домог нь их гунигтай. ...Буудуулсан эм хунгийнхаа хойноос гашуудсан эр хун нь элгэн хад руу унаж үхдэг. Тэгээд надад:
- Халиун аа! Чи намайг хэрэв үхчих юм бол тэр хун шиг миний хойноос үхэж болохгүй шүү гэж захисан. Яг ирээдүйгээ мэдсэн юм шиг. Нэг жил хачин хурдан өнгөрсөн. Зургадугаар сард оюутны амралт эхэлсэн өдөр бид хоёр Сараагийн концертыг үзчихээд харих замд Дөлөө миний гараас атган:
Ийм гоё хуруунд Диана гүнжийнх шиг чамин бөгж зүүлгэх юмсан . Чамд амласнаараа хоёулаа сүй тавина. Одоо бол би чамайг үнсэх л эрхтэй гээд хоёулаа удаан үнсэлцсэн. Тэр өдөр юм бүхэн сүүлчийнх байсан ч үхэл гэдэг хүнд тийм ойрхон байдгийг би даанч мэдээгүй. Маргааш нь Дөл минь нэг найзынхаа машинаар гадаадын хэдэн жуулчинд үйлчлэх гэзд Тэрэлж явчихсан юм. Шөнө манайх руу ээж нь утасдаж зангирсан хоолойгоор: Халиун аа, миний охин шинэ гэмтлийн эмнэлэгт хүрээд ирээч. Дөл осолд орчихлоо. Чамайг дуудаад байна гэсэн... Би яаж эмнэлэг хүрснээ одоо ч санадаггүй. Үүдэнд нэг сувилагч цагаан нөмрөг өгснийг л санаж байна. Түүнийг нь мөрөндөө углаад л сэхээн амьдруулах тасаг руу эрчээрээ гүйсэн. Тэгсэн чинь...тэр минь орныхоо цагаан даавуунаас ч илүү цонхийгоод цайчихсан ухаангүй хэвтэж байсан. Өглөөхөн инээгээд амьдралын баяр баясгалан дүүрэн явсан тэр залуу гэхэд хэн ч итгэмээргүй.

-Дөл өө! гээд намайг уйлахад нүдээ нээж хөнжил доороос гараа арай ядан гаргаад миний үсийг илж:

-Чи миний төлөө ...урт удаан амьдарч ...намайг дурсч яваарай, нөгөө хунгийн домгоо санаж байна уу? миний мөрөөдлийн гүнж гээд л ухаан алдсан. Тэгээд л... тэр шөнийнхөө үүр гэгээрэх хүртэл үхэлтэй тэмцсэн дээ. Дөлийг нас барснаас хойш зургаан сар өнгөрчихөж. Эртүүд миний сууж байсан сандал дээр бид хоёр хичнээн оройг хамт өнгөрөөснийг мэдэхгүй. Тэр нохойн хошууны бут. Ж.Самбуу гуайн булш, намхан хайс бүгд л бид хоёрын хайрын гэрч. Ягаан сарнайд дуртай юм уу гэж чи асуусан. Тийм ээ дуртай. Хүний нутагт ганцаардаж явахад минь хайрын сайхныг амсуулаад од шиг харвачихсан түүний минь надад өгдөг байсан бэлэг. Одоо би сар бүрийн 10-нд өөртөө энэ цэцгийг авдаг юм гээд савтай цэцгийнхээ дэлбээнд аяархан хүрч: Өөр хүнийг би яг тийм хайраар хайрлаж чадах болов уу даа. Ямар ч гэсэн би монгол хүнтэй сууна гэж боддог шүү. Үхсэний хойноос үхдэггүй гэж манай монголчууд ярьдаг. Түүнийхээ алхаж явсан гудамжаар өдөр бүр явж Богд уулын мод ногоорох, шарлахыг үзнэ гэдэг сайхан. Тэгээд л би аав ээж рүүгээ яваагүй . Ер нь тэгээд ч Монголдоо амьдрах хичнээн сайхан гэдийг гадаадад байхдаа хүн илүү мэддэг байх. Би ирээдүйд НҮБ-д ажиллах сан гэж хүсдэг гээд гэнэт Халиуны хоолой зангирлаа. Цоргисон харцтай нүднээс нь нэгэн том нулимс тасран бөмбөрөх аж. ...ЁСТОЙ л мөрөөдлийн хайр байж дээ. Би ийм хайрыг үлгэр, кинонд л байдаг гэж боддог байлаа. Халиунаа чи харин ч их азтай охин юм. Ийм сайхан хайр амссан чинь надад бол үнэхээр атаархмаар л санагдаж байна шүү гээд би тавагнаас самар атган авч амандаа хийгээд санаа алдчихав. Халиун нэг самар авснаа:

- Энхээ чи оройтчихлоо. Би чамайг гаргаж өгье дөө, гээд босов. Энэ үеэр хүзүүндээ зүүсэн утас нь нэг жингэнээд таг болчихлоо.

- Чиний утас ямар тансаг эд вэ? Ийм утастай болчмхвол би утаа гартал нь ярина даа гэж намайг дуу алдахад

Халиун инээмсэглэн: - Чи хөгжилтэй охин юм аа. Миний үеэл Золоо над шиг битүү хүн болохоор бид хоёр өрөөндөө ороод л таг болчихдог улс. Жаахан уйтгартай шүү. За хоёулаа гаръя гэхэд нь би:

- Та хоёр тэгээд ерөөсөө унтаагүй гэж үү? гэж асуух гэснээ амаа барив. Үүнээс хойш бид хоёр ёстой салшгүй найзууд боллоо. Халиуны нөлөөгөөр би гэдэг хүн номын хорхойтон болж хувираад Ж.Жойс, А.Камью, С.Моэм гээд том том зохиолчдын фен боллоо. Англи хэлэнд нөгөө нойл амьтан чинь ангидаа толгой цохих болж, Карл Поппер, Жон Локкийн номуудыг эх хэлээр нь уншчихлаа. Энэ охинтой танилцсанаас хойш өөрийн мэдэлгүй өмнөө зорилготой, ирээдүйдээ санаа зовдог хүн болж "томоожиж" байлаа. Би гэдэг хүн. Миний зүгээс гэвэл өөр шигээ үймээн шуугианд дуртай найз охидоо дагуулан тэднийд очиж хөргөгчийг нь "цэвэрлэж" өгнө дөө. Нэг өдөр бид хоёр тэднийд цайлж суулаа. Нөгөө хайртай хунтай тоглоомоо оролдож суусан Халиун гэнэт:

-Энхээ чи наад уснаасаа балга даа. Аан хаан төвөнх чинь их хөдөлж байна. Чиний бамбай булчирхай томорчихож. Эмчид заавал үзүүлээрэй гэлээ. Орой энэ мэдээг ээжид дуулгаснаар би гэдэг хүн маргааш нь гэхэд "баривчлагдаж" эмнэлэгт хэвтчихлээ. Зуны амралт эхэлчихсэн болохоор найзууддаа ч хэлж амжсангүй. Арав хоног эм тарианд бөмбөгдүүлсээр "Шим тэжээлтэй, иодын найрлага ихтэй хоол идэж, тайван амгалан байх заавартай эмнэлгээс гарлаа. За ингээд эрх чөлөөтэй боллоо гэхэд минь ээж:

-Шоронд орсон амьтан шиг юм ярих нь ээ. За ёстой чамайг нэг хэсэг яаж гэрт тогтоодог юм билээ гэсээр машинд суув. Таксигаар ийн харих замд аав:

-Миний охины найз Халиунааг аав, ээж нь дуудаад хэд хоногийн өмнө явчихсан шүү дээ. Чамтай уулзаж амжсангүй гэж их л санаа зовж байна лээ. Захидал, бэлэг нь гэрт бий. Аав нь чамайг эмчилгээтэй байгаа болохоор хэлээгүй юм гэж пал хийтэл хэлдэг байгаа. Гэртээ иртэл миний дэрний хажууд цэнхэр туузаар уясан жижигхэн хайрцаг хүлээж байлаа. Туузны завсар хавчуулсан зурваст

"Энхээ! Чамайг энэ захидлыг уншиж байхад би Парист сууж байна. Ээж, аав хоёр намайг тэнд сургуульд оруулахаар болсон. Гар утсаа чамд дурсгал болгон үлдээе. Чамд таалагддаг байсан шүү дээ. Би өдөр бүр и-мэйл бичнэ ээ. Халиун" гэжээ. Хайрцагнаас мөнгөн гинжин оосортой гялалзсан жижигхэн "Мotorolla" утас гарч ирлээ. Бас камертай гээч. Бид хоёр хэзээ уулзах бол доо гэж би бодож суув.

-Аниа эмнэлэгээс гараа юу гэж миний дүү Тулгын дуу үүдэнд хадаж бодлын шувуудыг минь үргээчихлээ. Маргааш. нь надад Халиунаагаас "Энхээ, англи хэлээ улам сайжруулаад бас франц хэл сурч эхлээрэй. Хоёулаа Сорбоннд хамт сурна шүү гэсэн! захидал ирүүлсэн байлаа. Бас ягаан сарнайтай."

Шүлэгийн мөртүүд...  

Posted by Сумбаа in

Намрын шувууд чамайг минь аваад яьчих вий гэхээс би айдаг

Навчисаа гөвөх модод чамд минь дуралчих вий гэхээс би айдаг

Чамд өгсөн хайр минь дундарчих вий гэхээс айдаг

Нарт ертөнцөд чамаасаа хагацах вий гэхээс айдаг

* * *

Анхы цасны ширхэг болж чинийхээ алган дээр буумаар

Амтат дарстай хундага болж чинийхээ уруулд хүрмээр

Атгахан зүрхээ баярлуулж чамтайгаа хамт баймаар

* * *

Гараас чинь тавьмааргүй байна хөтлөе

Сэтгэлээс чинь явмааргүй байна хайрлая

Дэргэдээс чинь холдмооргүй байна тэврье

Чамайгаа алдмааргүй байна үнсье

* * *

Хүнээс авсан хайрыг шагнал гэж бод

Хүнд өгсөн хайрыг шаналал гэж бод

Олон дурласан сэтгэлийг дон гэж бод

Орчин үеийн хайрыг мөнгө гэж бод

* * *

Хайртай гэснийг чинь тоогоогүйд уучлаарай

Харанхуй шөнө хүлээлгэсэнд уучлаарай

Мэндийн зөрөөгүй өнгөрөөсөнд уучлаарай

Мессеж бичээгүй удсанд уучлаарай

* * *

Инээхээрээ чи хөөрхөн гэдгээ мэдэх үү

Эгэлхэн зүрхэнд минь хайрлуулж явдаг аа мэдэх үү

Эмзэглэхээрээ чи эгдүүтэй гэдгээ мэдэх үү

Энэ хорвоод ганцхан минийх гэдгээ мэдэх үү

* * *

Сэтгэлийн үгийг дамжуулж хүргэдэг

Шидэт шувуухай байдаг ч болоосой

Ариун нандин хайрынхаа тухай

Амжиж түүгээр хэлүүлэх юмсан

Хоног хугацаа өнгөрөх тусам

Хонгор чамайг санаад байна

Удахгүй уулзана гэж төсөөлөвч

Учрах өдөр тохиохгүй нь

Хайртай гэж хэлэхгүй ч

Хайрлахгүй байж чадахгүй нь

Үргэлж зүрхэнд үгүйлэгдээд

Өдөр бүр сэтгэлд бодогдоод байна

Шүлэгийн мөртүүд...  

Posted by Сумбаа in

нэг шинэхэн танилаас маань ийм мөртүүд ирээд надад таалагдаж байна.
* * *
Харлачих вий зvрх нь гэж би шимшрэнэ
Алдарчих вий итгэл нь гэж би хичээнэ
Хєрчих вий сэтгэл нь гэж би зовнино
Хайртай гэж хэлэхээ мартахгvй юм шvv чамдаа
* * *
Чамайгаа харах гэж тосдог байсан замаараа
Чамтайгаа хvvгээ хєтлєлцєєд алхах би жаргалтай
Энэ замын эхлэл чиний минь хайранд бий
Эцэс тєгсгєл нь харин миний зvрхэнд бий
Би чамдаа хайртай
* * *
Анхлан чамайг харсан тэр мєчид
Анхны харцаар дурладагт итгэлээ
Ахиад уулзах болов уу гэж
Асуунгуй харцаар горьдоход минь
Ялдамхан инээмсэглэл чинь
Яруу хайрын бэлэг болсон
Тэнгэрлэг хайрыг наддаа єгсєн
Тэртээх єдрvvд сэтгэлд минь хоногшин vлджээ
Одоо дэргэд минь байхгvй ч
Орчлон хорвоод би гунихгvй ээ
Одод хvртэл гэрч болон vлдсэн
Орь залуу насны минь хайр
Омголон зvрхийг минь хєгєлсєн
Эгшиг байсан юм уу даа чи

Vнэрээр чинь би мэдэрнэ
Vнсэлтээр цааш vргэлжилнэ
Vл тасрах илэлтээр шатна
Vзэсгэлэн гоог чинь би харна
Vнэн сэтгэлийнхээ угаас би
Vргэлж чамтайгаа л хамт гэж
Vvрдийн жаргалдаа мансуурч
Vнэн vгээ чихэнд чинь л шивнэе
Чамайг харахгvй л бол
Сэтгэл минь ємрєєд байна
Инээмсэглэх дvр чинь л vгvй бол
Элэг зvрх минь эмтрээд байна
Эелдэгхэн хоолой чинь сонсогдохгvй бол
Энэ амьдралыг би vзэн ядаж байна
Эвлэгхэн гарыг чинь атгахгvйгээр
Энхрийхэн хацрыг чинь vнсэхгvйгээр
Эгэл дvрийг чинь харахгvйгээр
Энэ хорвоод би амьдарч чадахгvй нь ээ
Хоосон vгээр худлаа хэлэхгvй ээ
Онцолж хэлэх
Олноос илvvд
Онцгойлох юм
Чамд минь vгvй ч
Чамаас єєр дvр надад сонин биш
Чи л надад хамгаас сайхан
Чамд л ганцхан би ХАЙРТАЙ
* * *
Миний амьдардаг газар нар сар 2-ын голд оршдог
Миний амьдардаг газар навчит дэлхийн цээжинд оршдог
Миний амьдардаг газар соёл иргэншлийн төвд оршдогMinii amidardag gazar soyol ergenshiliin tuvd orshidog Minii amidardag gazar saihan hotiin maani tend orshidog

Миний жаргалтай үрийг хар аа!!!  

Posted by Сумбаа in


жаргалтай инээдэг үр шүү

ээждээ мундаг эрх гэж яана!!!!
шал хөдөөний хургачин хүү байгаа биз
Бас зургаа авхуулах дуртай гэж байгаа. поз авалт сайтай гэж...

Хэн нэгнийг санах ямар хэцүү хэрэг вэ??  

Posted by Сумбаа in

Дуучин Баясгалангийн "Цэрэг эрийн гэрийн дуу" гэж гоё дуу байдаг юм байна. Сүүлийн үед энэ дууны улаан фен нь болоод байгаа. Яг л надад зориулсан юм шиг санагдлаа. Ууг нь бол дээр үеийн дуу юм байна. Дээр үеийн хүүхнүүд надтай адилхан сэтгэлдээ хөндүүртэй байсан болов уу гэж бодлоо.
Заримдаа уйлмаарч юм шиг, заримдаа хашгирмаар ч юм шиг, заримдаа гунигтай ч юм шиг хоног тоолон хүлээнэ гэдэг хэн бүхний хүсээд байх зүйл биш бололтой.
Гэхдээ нөгөө талаар хүлээх хүнтэй, санах хүнтэй байна гэдэг жаргалтай ч юм шиг. Харин зүрх үнэхээр тэсэхийн аргагүй өвдөж байна. Маш их бүр хэлэхийн аргагүй дэндүү ихээр өвдөж байна. Ямарч их ажилтай байсан, ямар ч их завгүй байсан гэлээ хайртай хүнээ үгүйлэхгүй, санахгүй, бодохгүй мөч гэж үгүй байх юм. Хайр хүнээс ийм их тэвчээр шаардаж хайранд ийм их хүлээцтэй байх хэрэгтэй гэж санасангүй. Харж дурлаад зөрж өнгөрөнгүүтээ мартдаг шиг байдгүй л юм байна. Энэ нь л байдлаараа хайр нь дурлалаасаа ялгардал бололтой.
Хайртай ханыхаа хөлд нь сөхөрч суугаад эрхэлмээр, хүзүүгээр тас тэврээд тунирхаж уйлмаар санагдажийнэ. Орой гэртээ хариад хоолоо хийгээд ханыгаа ажлаасаа ирэхийг нь хүлээгээд хэрвээ удаад байвал утасруу нь залгамаар байна. Хамтдаа дэлгүүр ороод хөөрхөн хүүдээ юу авах уу гэж асуумаар байна. Дэлгүүр орсон ч, ажил хйисэн ч зурагт үзсэн ч юу ч хийсэн бай зөвхөн хань минь л бодогдоод байхын.
9 сар гэдэг ямар урт удаан хугацаа вэ? ганцаараа өнчин тогоруу шиг, орой ажиаас тараад очиход тосох хүн ч байхгүй сэтгэл эзгүйрээд гэр хоосон санагдаад би гэдэг хүн тэсдэг л байгаа даа.

Монгол ардын аман бодлого  

Posted by Сумбаа in

Бодлого 1:
Ерэнтэй өвгөний 99 хүү, 99 хүүгийн ер ерэн хүү,
Ер ерэн хүүгийн ес есөн хүү, ес есөн хүүгийн
гурав гурван хүү, гурав гурван хүүгийн хоёр
хоёр хүү, хоёр хоёр хүүгийн нэг нэг хүү
нийлээд хэд болох вэ.

Бодлого 2:
Зэрэгцээ 22 нүхэнд 2 үнэг, 20 огтоно нэг
нэгээрээ ороод 1-ээс эхлээн тоолоход
долоо дугаарт таарсан бүхэн гарч нүхээ бөглөж
тоглоё гэж 2 үнэг хэлэхэд бүгд огтоно зөвшөөрөв.
Зальт үнэг долдугаарт таарахгүй үлдэж бүх
огтоныг идэхийн тулд хэддүгээр нүхэнд байх ёстой вэ?

Бодлого 3:
Ганц охин хурга зусагнаасаа эхлэн дандаа охин хурга гаргав. Энэ ганц хурга 10 жилийн дараа хэд болж өсөх вэ?

"Монгол суу ухаан" сониноос...... Бодоод хариугаа сэтгэгдэлд үлдээнэ үү.

Зүйр үг...  

Posted by Сумбаа in

* * *
Идсэн эрүү хувхайрч
Идүүлсэн бут ургадаг
* * *

Надад ирсэн зарим таалагдсан мэндчилгээ  

Posted by Сумбаа in

Busgui ta baihgui bol
Buleen golomt zevhii daaj
Buten amidral hagas bolj
Uudam horvoo uitan sanagdaj
Uls Mongol mini onchroh bus uu?

Az jargaliin amin tulhuur
Achlal hairiin ariun undarga
Husel setgeliin nandin erdene
Hui ertontsiin gerel gegee –

Erhemseg busgui tanid Olon ulsiin
emegteichuudin bayariin mendiig devshuulj, az jargal,
od hiimori, eruul enh, sain saihan buhniig husiye…
* * *
Өргөн монголын хатан гоо
Өнөр бүлийн эзэн гоо
Бүүвэй аялах уян гоо
Бүхнийг шаглах уран гоо
Эрийг чимэх саран гоо
Энхрий аальтай бүсгүй гоо
Эрхэмсэг тансаг хатан гоо
Энгүй орчлонгийн эхрэм бүсгүй танд олон улсын эмэгтэйчүүдийн баярын мэнд хүргэе. Сайхан баярлаарай
* * *
Нулимсаа хүртэл биднээс нууж явдаг ээжийнхээ
Нуурын ус шиг тунгалаг хайрийг нь дээдэлж яваарай
Нуур хүртэл шувуудаа хүлээн эзгүйрэхдэг энэ хорвоод
Нүглийн дундах ганц бурхан ЭЭЖИЙГЭЭ хайрлаж яваарай
* * *
Эрийн түшиг-гэрийн чимэг
Төрлийн язгуур-төрийн тулгуур болсон
Эрхэмсэг Монголжингоо эхчүүд Эмэгтэйчүүддээ ирж буй “МАРТЫН 8”-ны Баярын мэндийг хүргэе. Дэлхий бүүвэйлсэн ээжээрээ бахархая Дэргэд түшсэн ханиараа бахархая Энхрий ялдам охидоороо гоёцгоое
* * *
Бурхад ч хараад дурлам Монголын минь сайхан бүсгүйчүүд
Булиглах зүрхийг минь эзэмдэгч Монголын минь үзэсгэлэнт эмэгтэйчүүд
Үрийнхээ өмнөөс үхэхэд ч бэлэн Монголын минь зоригт ээжүүд
Үнэнчээр нэгнийг дурлаж хайрладаг Монголын минь халамжит эхнэрүүд
Хамаг монголын хатад
Халуун сэтгэлийн шүтээн та бүхэндээ Мартын 8 мэнд хүргэе!!!
* * *
Болор толь шиг тунгалаг
Болсон жимс шиг амтлаг
Бүсгүй танд баярын мэнд хүргэе!
Амьдрал тань цэгц сайхан
Сэтгэл тань баясгалантай сайхан
Санаа тань бахдам сайхан байг!

International Women's Day  

Posted by Сумбаа in

Бүсгүй минь толинд харахдаа ч инээмсэглэж байгаарай
Бүдэрч унасан чулуугаа хараад ч инээмсэглэж яваарай Бүсгүй минь Ертөнцийн юм бүхэн чиний төлөө хөдөлж байдаг
Ерөөлгүй энэ чулуу чамайг ухаажиг гэж замд хөндлөн хэвтэнэ
Тэртээх зуунд дайчин эрс чиний л төлөө бүлээн цусаа урсгаж
Тэмүүжин хаан чамайг амгалан байг гэж энэ улс гүрнийг байгуулж
Чиний үзэсгэлэн гуаг тунхаглаж олон зураачид бүтээлээ мөнхөлж
Чамайг уяраах гэж олон найрагчид шүлгээ урладаг
Хатуу хорвоог хайраар зөөллөж
Халамжит ханиа үгээр аргаддаг мянга мянган бүсгүйчүүддээ Олон эмэгтэйчүүдийн баярын мэнд хүргье.
Зовлон даах гэж бүсгүй хүн танхил төрдөг юм
Зоргоороо амьдрах гэж бүсгүй хүн гоёмсог төрдөг юм
Зовсон нэгнийгээ жаргаах гэж бүсгүй хүн уяхан төрдөг юм
Зол жаргалтай амьдрах гэж бүсгүй хүн ихэмсэг төрдөг юм

Set your future free  

Posted by Сумбаа in

Би өнгөрсөн хагас сайн өдөр Raffles International Institute дээр очиж сонирхолтой лекцэнд суусан юм. Дээрх үг нь тус инстутын уриа юм байна. Тэнд миний сонссон хамгийн сонирхолтой лекц self-managing institute-ын багш Дашдаваа гэдэг хүний "Self-managing career plan" лекц байлаа. Та:
Self control
Self managing
Self Confident
Self respect
Self evident
Self criticism
Self Self contribute
Self realization
Self Sufficient
Self Support
Self suggestion
Self acting
Self made
Self determined
гэсэн зарчмууд гэх юм уу даа эдгээрийг баримтлан, цаг хугацааны эзэн байж чадвал та амжилтанд хүрч чадах юм байна. Лектор маань лекцэндээ хүн бүрт цаг хугацаа ижил байдаг. Та бидэнд 24 цаг өгөөд алдар цуутай мэргэн ухаантай хүмүүст (Жш нь: Чингис, Гёте гм.) 25 цаг өгөөгүй байдаг гэсэн. 78 цагт 22 цагийн бүтээмжтэй ажиллах уу 22 цагт 78 цагийн бүтээмжтэй ажиллах уу гэдэг таний л мэдэх хэрэг.
Дэлхийн дээр амьдарч байгаа 6 тэр бум хүн ердөө дөрөвхэн зүйлийн төлөө амьдардаг гэнэ.
1. Knowledge freedom
2. Finance freedom

3. Time freedom

4. Mind freedom

Мөн цаг хугацаа бүр эзэнтэй байдаг юм байна. Та дунджаар 60 насалсан гэвэл, таны амьдрах 60 жилийн -
20 жилийг та унтаж
5 жилийг 00-д
5 жилийг унаа машинд
20 жилийг ажил эсвэл сургууль
5 жилийг найзуудтайгаа уулзаж ярилцахад зарцуулагддаг бол
үлдсэн 5 жил нь таньд үлдэж байгаа цаг хугацаа гэнэ. Энэ хугацааг та яаж ашиглах нь таны эрх чөлөө, Үнэхээр сонирхолтой лекц байсан.

Бачимдмаар юм...  

Posted by Сумбаа in

Хэнтий Хангай Саяны өндөр сайхан нуруунууд
Хойд зүгийн чимэг болсон ойн хөвчийн уулнууд
Мэнэн шарга номины өргөн их талууд
Өмнө зүгийн манлай болсон элсэн манхан далайнууд
Энэ бол Миний төрсөн нутаг
Монголын сайхан орон гэдэгсэн уул нь.
Гэтэл одоо хятадын сайхан монгол гэх болж байгаа юм биш байгаа даа гэж айдас төрөөд байх юм.
Морин хуураа илжгэн хуур нэрээр хятадад алдсан, Хөөмийгөө бас боож үхэх гэж байгаа ямаа шиг туригүй хоолойтой хятадуудад алдсан. Үндэсний хувцасаа бас л алдах дээрээ тулаад байгаа. Тэгтэл энэ жилийн цагаан сараар түрүүлсэн бөхийг маань бас л хятадууд манай бөх яллаа гэж баярласандаа найр наадам хийсэн сурагтай. Хаашаа л харна Хятад, юу л сонсоно хятад, галзуурмаар юм.
Гэтэл би өнөө өглөө бүр ч хачин мэдээ ТВ9 телевтзээр үзлээ. Яасан гэсэн..
Дорноговь аймагт хамаг хөрсийг нь сэндийчин Монголын хамаг баялагийг үнэгүй шахуу зөөж байгаа хужаа нарын байрны түрээсийн төлбөрийг төр чөлөөлсөн гэнэ. Тэр чөлөөлсөн төлбөр нь нийт 6 тэр бум төгрөг болох юм байна. Тэр мэдээг үзээд бид арай Хятад хүмүүсийг Төрийн толгойдоо анзааралгүй сонгосон юм биш байгаа даа гэж бодлоо. Хийж байгаа үйлдэл, явуулж байгаа бодлогоос нь харвал яах аргагүй л Хятад санаа гараад байгаа юм даа. Харамсалтай нь Дорноговь аймгийн аль суманд гэлээ тэр байрны түрээснээс чөлөөлөгдсөн хятадуудын байгаа суманд одоо болтол өндөр хүчдэлийн шугам татагдаагүй бөгөөд гэрэл цахилгаангүй сум юм байна. Тэр өндөр хүчдэлийн шугамыг татахад 1 тэр бум төгрөг хангалттай юм гэсэн. Хятадуудад бэлэглээд байгаа тэр 6 тэр бумаас 1 тэр бумаар нь тэр сумын ард иргэдийг тогтой болгоод үлдсэн 5 тэр бумаар нь өөр эх орондоо хэрэгтэй зйүл хийж болмоор санагдахын.. Тэгдэггүй л юм байх даа. Үнэхээр тэсэхэд бэрх хүмүүс юмаа манай томчууд. Эх орныхоо төлөө гэж юу боддог бол. . Хийх нь байг гэхэд бодол нь ядаж байдаггүй л хүмүүс бололтой. Үгүй бол тэртээ тэргүй Монголын газар шорооноос тоо томшгүйгээр хөрөнгөжиж байгаа хужаа нарт өгч байгаа тэр мөнгөөр Улаанбаатарын хэдэн айл өрх ядаж 1 өрөө байртай болж хорт утаанаас багасгах бол. Мэдэх юм , ойлгох юм улам л алга болоод байхын. Мөдхөн Утаатайгаа хамт замхраад алга болчихвий дээ хайртай эх орон минь. Үнэхээр аймшиг....

Хайртай ханьдаа төрсөн өдрийн мэнд хүргэе!!  

Posted by Сумбаа in

Өнөөдөр 2 дугаар сарын 18, миний ханийн төрсөн өдөр. Чамдаа төрсөн өдрийн мэнд хүргэе гээд хацар дээр нь үнсмээр байгаа боловч даанч чи минь надаас дэндүү хол байна. Чамайгаа ирэхлээр үгүйлсэн өдөр хоногийнхоо тоогоор хацар дээр чинь үнсэж нөхий.
Чамайгаа хайрласан хайр минь ирэх хаврын цэцэг болон дэлгэрч, чамайгаа үгүйлсэн сэтгэл минь ирэх зуны бороо болон орог. Тэр цагт чи минь наддаа хүрээд ирнэ.
Чамдаа ирэх хаврын цэцэгсийг итгэл дүүрэн хайрынхаа хамт бэлэглий. Миний хань үүргээ сайн гүйцэтгээд эх орондоо амжилтаар дүүрэн эргээд ирээрэй.

Эрчүүдээ хүн чанар чинь хайчаа вээ....  

Posted by Сумбаа

Уул шиг нөмөртэй
Ус шиг зөөлөн гэж эрчүүдийг тодорхойлдог юм билээ.
Гэтэл зарим эрчүүд тийм биш юм. Нөгөө айл гэрийн ноён нуруу, улс орны түшиг тулгуур гэж гайхуулах дуртай зарим эрчүүд маань сүүлийн үед нэг л ухаан мөчид ухамсар богино сул дорой загинаад байна уу даа гэмээр байх юм.
Эр хүнд итгэхээр
Эрхий хуруундаа итгэ гэдэг
Эмэгтэй хүний эрхий хуруунд ч хүрэхгүй зарим эрчүүд минь өөрсдийнгөө тунгааж 1 бодож үзээч. Яагаад хариуцлагаас зугтаж, хар амиа хичээн хүний харцнаас дальдчин гөлөн гөлөн айж явнав. Гайхуулах болохоороо Чингисийн үр сад, удам угсаа гэж цээжээ дэлддэг хэрнээ, яагаад жинхэнэ Монгол эр хүн шиг шудрага, зарчимч, тууштай байхгүй байгаа юм. Бас болоогүй хүүхэн хүн шиг хүний мууд дурладаг тулга тойрсон ахархан бодолтой эрчүүд олон болсон бололтой. Болиоч ээ..таминь ээ !
Эр хүн шиг зоригтой шийдэмгий байгаач . Айлийн охинд хань болох юм бол болсон шиг болж, хүүхэддээ аав шиг нь аав байгаач дээ. Эмэгтэйчүүд эрчүүдийн тоглоом юм гэж үү. Зүгээр л нэг өдөр цоорохлээр нь шинээр солиод өмсчихдөг оймс юм уу. Амьдралыг чинь авч явах хос баганын 1 биш билүү. Эрчүүд минь эмэгтэй хүнийг гомдоовол ээжийгээ гомдоосноос ялгаагүй шүү. Та эмэгтэй хүнийг хэр их гомдоож, зүрхэнд нь шарх үлдээнэ та төдийн хэмжээгээр зовно гэдгээ ойлгоорой.
Ялангуяа бүсгүйчүүдийг "алаагүй байхад үнэг сайхан аваагүй байхад авгай сайхан" гэдэг шиг уран үгээр донгодож найрчаад жирэмсэн болгоод хаяад явдаг эрчүүдэд зориулж байгаа юм.
Эрчүүдээ өмөөрсөн шүлэг хүртэл байдаг юм билээ би харин эмэгтэйчүүдээ өмөөрч ганцхан удаа хэдхэн үг хэллээ. Гэхдээ зарим эрчүүд шүү дээ, зарим нь ч хүн чанартайгаа үлдсэн байна лээ.

Манай ангийхан, гоё шүү... 10-н жил  

Posted by Сумбаа

Энд 2002 онд Дундговь аймгийн гавъяат багш Өлзийн нэрэмжит Математикийн Гүнзгийрүүлсэн Сургалттай сургуулийг төгссөн Эрдэнэчимэг багштай 10б ангийн хамт олон байна. Бодоод байсан чинь манай анги нийтэч үнэхээр сайхан хамт олон байсан шүү. Ангийхныгаа заримдаа зөндөө их санадаг шүү. Энэ зургийг харсан чинь бүгд жоохон царайтай хөөрхөн санагдаад. Гэхдээ би мартамхай болсон бололтой. Уул нь 28уулаа төгссөн санагдаад байхын гэтэл надад 26 хүүхдийн л нэр санаанд ороод болдгүй ээ.

Манай ангийхан гэвэл:

Банзрагч, Баярмаа, Болормаа.М, Болормаа.С, Гантогос, Даваадорж, Давааням, Должинсүрэн, Жавхлан, Мөнхбаатар, Мөнхбаяр, Мөнхсоёл, Номинзул, Отгонрагчаа, Сайнбилэг, Сумъяасүрэн, Сүхбаатар, Сэрдамба, Түвшин-Эрдэнэ, Ууганцэцэг, Цолмонтуяа, Энхбайгал, Энхжаргал, Энхцэцэг, Эрдэнэбилэг,Эрдэнэ-Очир нар байна даа.

Ямартаа ч та нартаа хайртай шүү.. Бүгдэд нь амжилт.

Удахгүй Валентины өдөр болохнээ...,  

Posted by Сумбаа in



Зүйр үг...  

Posted by Сумбаа in

* * *
Жаргалтай газар хүн тогтдоггүй
Ногоотой газар мал тогтдоггүй.
* * *

Зүйр үг...  

Posted by Сумбаа in

* * *
Амьд хүний гэрч болохоор, үхсэн хүний дэр бол
* * *

Зүйр үг...  

Posted by Сумбаа in

* * *
Ноён сөрвөл толгойгүй
Нохой сөрвөл хормойгүй...
* * *

Энхийг сахиулагч аа гэж..  

Posted by Сумбаа

Миний нөхөр энхийг сахиулагч НҮБ-ын цэрэг хүн. Бас л үүргээ гүйцэтгэхээр Африк тивийг зорьсон. Хүний нутагт, дэлхийд эх орноо төлөөлөн алба хааж яваа гэж бодохоор бахархмаар сайхан ч ард нь үлдсэн эхнэр, үр хүүхэд нь ямар их сэтгэлийн тэвчээртэй хүлээдэг юм дээ. Өдөр бүр тэрнийг минь эрүүл энх, сайн сайхан явуулж эх оронд нь ирүүлээрэй гэж залбирцгаана. Надтай адилхан олон эхнэрүүд нөхрөө санаж, миний хүүтэй адилхан олон аавын хүү охид аавыгаа үгүйлэн ирэх хоногийг аль явсан эхний өдрөөс эхлэн тоолж эхэлсэн байх. Хань минь яваад 67 хоножийнэ, дахиад хамгийн багадаа л гэхэд 211 хоног дутуу байна. Өдөр бүр гадаад мэдээ алгасалгүй үзнэ, магадгүй ханийн минь байгаа газрын тухай мэдээ гарах ч юм билүү. Эх орондоо байгаа бид яах вэ эрх чөлөөтэй их л бодож нөхрөө саналаа гэхэд өөр бас бус зүйлээр өөрийгөө сатааруулж болох л байх. Гэтэл хүний нутагт хатуу чанга дэг журманд баригдан нойртой нойргүй, хоолтой хоолгүй хэдэн сарыг өнгөрөөж яваа шүү дээ. Харин эх орноо төлөөлөн яваад ирсэн хүмүүстээ төр засаг жаахан зөөлөн хандмаар санагдана.
Хүнд нөхцөлд алба хаасных нь төлөө НҮБ-ээс зохих хэмжээний мөнгө өгдөг. Тэрийг нь Батлан хамгаалах яамруу шилжүүлдэг бололтой. Гэтэл тэр мөнгөнийх нь 40%-ийг татвар болгоод авчих юм. Миний бодлоор хүн амын албан орлогын 10%-ийн татварыг нь аваад бусдыг нь хүмүүстээ өгмөөр санагдах юм. Үгүй ээ ядаж 20% биш шүү. Ард иргэдийнхээ амьдралыг сайжруулна бүгдий нь байртай болгоно гэдэг хэрнээ өөрийнхөө хүч хөдөлмөрөөр олж ирсэн мөнгийг татаас таталгүй олгож болдоггүй юм болов уу. Зүгээр сууж байгаад мөнгө гуйгаагүй ш дээ. Одоо үед тэр өндөр үнэтэй байрнуудаас авч дийлэх хүн үнэндээ алга байна ш дээ. Та бүхэн цэргийн газар ажилдаг хүмүүс танидаг бол мэдэж л байгаа байх ихэнх нь гэр хороололд үгүй бол аав ээжтэйгээ амьдарцгааж байгаа. Ард үлдсэн эхнэр хүүхдүүд нь нөхрөө эзгүйд бүгд гэр хороололд галтай галгүй сууж байгаа шүү дээ. Үнэхээр л ард иргэдээ сайхан амьдруулахыг чин сэтгэлээсээ боддог бол ядаж өөрсдийнх нь олсон мөнгийг өөрсдөд нь бүрэн олгоосой. Та санал нийлж байвал сэтгэгдэл үлдээгээрэй.