Хэн нэгнийг санах ямар хэцүү хэрэг вэ??  

Posted by Сумбаа in

Дуучин Баясгалангийн "Цэрэг эрийн гэрийн дуу" гэж гоё дуу байдаг юм байна. Сүүлийн үед энэ дууны улаан фен нь болоод байгаа. Яг л надад зориулсан юм шиг санагдлаа. Ууг нь бол дээр үеийн дуу юм байна. Дээр үеийн хүүхнүүд надтай адилхан сэтгэлдээ хөндүүртэй байсан болов уу гэж бодлоо.
Заримдаа уйлмаарч юм шиг, заримдаа хашгирмаар ч юм шиг, заримдаа гунигтай ч юм шиг хоног тоолон хүлээнэ гэдэг хэн бүхний хүсээд байх зүйл биш бололтой.
Гэхдээ нөгөө талаар хүлээх хүнтэй, санах хүнтэй байна гэдэг жаргалтай ч юм шиг. Харин зүрх үнэхээр тэсэхийн аргагүй өвдөж байна. Маш их бүр хэлэхийн аргагүй дэндүү ихээр өвдөж байна. Ямарч их ажилтай байсан, ямар ч их завгүй байсан гэлээ хайртай хүнээ үгүйлэхгүй, санахгүй, бодохгүй мөч гэж үгүй байх юм. Хайр хүнээс ийм их тэвчээр шаардаж хайранд ийм их хүлээцтэй байх хэрэгтэй гэж санасангүй. Харж дурлаад зөрж өнгөрөнгүүтээ мартдаг шиг байдгүй л юм байна. Энэ нь л байдлаараа хайр нь дурлалаасаа ялгардал бололтой.
Хайртай ханыхаа хөлд нь сөхөрч суугаад эрхэлмээр, хүзүүгээр тас тэврээд тунирхаж уйлмаар санагдажийнэ. Орой гэртээ хариад хоолоо хийгээд ханыгаа ажлаасаа ирэхийг нь хүлээгээд хэрвээ удаад байвал утасруу нь залгамаар байна. Хамтдаа дэлгүүр ороод хөөрхөн хүүдээ юу авах уу гэж асуумаар байна. Дэлгүүр орсон ч, ажил хйисэн ч зурагт үзсэн ч юу ч хийсэн бай зөвхөн хань минь л бодогдоод байхын.
9 сар гэдэг ямар урт удаан хугацаа вэ? ганцаараа өнчин тогоруу шиг, орой ажиаас тараад очиход тосох хүн ч байхгүй сэтгэл эзгүйрээд гэр хоосон санагдаад би гэдэг хүн тэсдэг л байгаа даа.