Ийм нэгэн сайхан шүлгийг дүү маань илгээлээ, ямар сайхан шүлэг вэ
* * *
Амьсгалахад агаар нь цэнгэг гэж
Амьдарахад газар нь чөлөөтэй гэж
Амсахад айраг нь амттай гэж
Амрахад алтанхан шороо нь зөөлөн юм гэж
Дуулахад хуур нь хөгтэй юм гэж
Дурсахад хуучин түүх ихтэй юм гэж
Дурлахад хүүхэн нь үнэнч юм гэж
Дуулим их Монголд миний бие мэндэлсэн юм
* * *
Дэврэн хуйлрах амьдралын шуурганд аргахад минь
Дэргэдээс тэтгэх хайрын рашаанаас ундаалж
Дуулж уйлан таньдаа зоргоор эрхэлсэний учир
Дэндүү уужим эх орноо эцэг шигээ дээдлэе би
Энхрийлье, эх орон чамайгаа энхрийлье
Эвлэрч бас эвдэрч мянган түүхээ шивнэхдээ
Энэрэлийн их далай ижий шигээ энхрийлье би
* * *
Өвөл шувууд бээрдэг шиг би жинддэг байсан
Өглөө босоод цонх руу ширтэн би гунигладаг байсан
Өөдөсхөн охины бээлийтэй гар даардаг байсан
Өвөл адил үргэлж сэтгэл минь жавартай байсан
Харин чи намайг зун болгосон
Халуун дулаан бас янагхан болгосон
Хаврын цэцэг шиг үзэсгэлэнтэй болгосон
Хайлах цас шиг уяхан болгосон
Хуялын сүрчигээр агаар амьсгалж
Хүслийн бороо зөөлөн асгархад
Даашинзны хормойд наалдсан өвс
Чиний чимээнд чичирч байсан ...
Хайрлах юм бол намайг яг л одоо хайрла
Халуун залуу насыг минь
Хагдарч гундахаас нь өмнө
Хайрын улаан дөлийг минь
Унтарч бөхөхөөс нь өрсөж
Хайрлах юм бол намайг яг л одоо хайрла
Хаях юм бол намайг яг л одоо хаяа
Байгаа сайхан бүхнийг минь
Барагдаж дуусахаас нь өмнө
Балиар энэ амьдралаас залхаж зугтахаас нь өрсөж
Хаях юм бол намайг яг л одоо хаяа
Жаргаах юм бол намайг яг л одоо жаргаа
Жавартай дулаантай насыг минь
Жаргаах юм бол намайг яг л одоо жаргаа
Орхих юм бол намайг яг л одоо орхио
Орь залуу насыг минь
Огшиж гундахаас нь өмнө
Оргилуун халуун хүслийг минь
Оргүй алга болохоос нь өрсөж
Орхих юм бол намайг яг л одоо орхио
Жамаараа хөрөхөөс нь өмнө
Жавхаат алаг нүдийг минь
Жаран үрчлээс болохоос нь өрсөж
Жаргаах юм бол намайг яг л одоо жаргаа
Сайхан гэж хэлэх чамд багадна
Саваагvй үг унагавал нүдэнд чинь гуниг бууна
Хайртай гэж хэлсэн минь цөөдөхгvй
Хяруу цайрах намар цагаар хуучирахгvй
Бодлогошронгуй хачин тунгалагхан чиний ертөнцөд
Богинодсон даашинзтай хонгор нас минь vлдсэн
Ангир намрын анирыг хөндөж алтан үгээ чамд хэлсэн
Намуухан инээдэнд чинь гуниг минь оргүй хөвөрч
Нялхын чинь үнэрийг үрийнхээ зулайнаас мэдэрдэг
Эгэл намдуу төрхийг чинь би дээдэлдэг
Эрхсийн дор чинийхээ төлөө залбирдаг
Яг л миний шүтэн дурладаг
Яруу эрхэм хайр минь чи юм шүү!
Намрын шувууд чамайг минь аваад яьчих вий гэхээс би айдаг
Навчисаа гөвөх модод чамд минь дуралчих вий гэхээс би айдаг
Чамд өгсөн хайр минь дундарчих вий гэхээс айдаг
Нарт ертөнцөд чамаасаа хагацах вий гэхээс айдаг
* * *
Анхы цасны ширхэг болж чинийхээ алган дээр буумаар
Амтат дарстай хундага болж чинийхээ уруулд хүрмээр
Атгахан зүрхээ баярлуулж чамтайгаа хамт баймаар
* * *
Гараас чинь тавьмааргүй байна хөтлөе
Сэтгэлээс чинь явмааргүй байна хайрлая
Дэргэдээс чинь холдмооргүй байна тэврье
Чамайгаа алдмааргүй байна үнсье
* * *
Хүнээс авсан хайрыг шагнал гэж бод
Хүнд өгсөн хайрыг шаналал гэж бод
Олон дурласан сэтгэлийг дон гэж бод
Орчин үеийн хайрыг мөнгө гэж бод
* * *
Хайртай гэснийг чинь тоогоогүйд уучлаарай
Харанхуй шөнө хүлээлгэсэнд уучлаарай
Мэндийн зөрөөгүй өнгөрөөсөнд уучлаарай
Мессеж бичээгүй удсанд уучлаарай
* * *
Инээхээрээ чи хөөрхөн гэдгээ мэдэх үү
Эгэлхэн зүрхэнд минь хайрлуулж явдаг аа мэдэх үү
Эмзэглэхээрээ чи эгдүүтэй гэдгээ мэдэх үү
Энэ хорвоод ганцхан минийх гэдгээ мэдэх үү
* * *
Сэтгэлийн үгийг дамжуулж хүргэдэг
Шидэт шувуухай байдаг ч болоосой
Ариун нандин хайрынхаа тухай
Амжиж түүгээр хэлүүлэх юмсан
Хоног хугацаа өнгөрөх тусам
Хонгор чамайг санаад байна
Удахгүй уулзана гэж төсөөлөвч
Учрах өдөр тохиохгүй нь
Хайртай гэж хэлэхгүй ч
Хайрлахгүй байж чадахгүй нь
Үргэлж зүрхэнд үгүйлэгдээд
Өдөр бүр сэтгэлд бодогдоод байна
нэг шинэхэн танилаас маань ийм мөртүүд ирээд надад таалагдаж байна.
* * *
Харлачих вий зvрх нь гэж би шимшрэнэ
Алдарчих вий итгэл нь гэж би хичээнэ
Хєрчих вий сэтгэл нь гэж би зовнино
Хайртай гэж хэлэхээ мартахгvй юм шvv чамдаа
* * *
Чамайгаа харах гэж тосдог байсан замаараа
Чамтайгаа хvvгээ хєтлєлцєєд алхах би жаргалтай
Энэ замын эхлэл чиний минь хайранд бий
Эцэс тєгсгєл нь харин миний зvрхэнд бий
Би чамдаа хайртай
* * *
Анхлан чамайг харсан тэр мєчид
Анхны харцаар дурладагт итгэлээ
Ахиад уулзах болов уу гэж
Асуунгуй харцаар горьдоход минь
Ялдамхан инээмсэглэл чинь
Яруу хайрын бэлэг болсон
Тэнгэрлэг хайрыг наддаа єгсєн
Тэртээх єдрvvд сэтгэлд минь хоногшин vлджээ
Одоо дэргэд минь байхгvй ч
Орчлон хорвоод би гунихгvй ээ
Одод хvртэл гэрч болон vлдсэн
Орь залуу насны минь хайр
Омголон зvрхийг минь хєгєлсєн
Эгшиг байсан юм уу даа чи
Vнэрээр чинь би мэдэрнэ
Vнсэлтээр цааш vргэлжилнэ
Vл тасрах илэлтээр шатна
Vзэсгэлэн гоог чинь би харна
Vнэн сэтгэлийнхээ угаас би
Vргэлж чамтайгаа л хамт гэж
Vvрдийн жаргалдаа мансуурч
Vнэн vгээ чихэнд чинь л шивнэе
Чамайг харахгvй л бол
Сэтгэл минь ємрєєд байна
Инээмсэглэх дvр чинь л vгvй бол
Элэг зvрх минь эмтрээд байна
Эелдэгхэн хоолой чинь сонсогдохгvй бол
Энэ амьдралыг би vзэн ядаж байна
Эвлэгхэн гарыг чинь атгахгvйгээр
Энхрийхэн хацрыг чинь vнсэхгvйгээр
Эгэл дvрийг чинь харахгvйгээр
Энэ хорвоод би амьдарч чадахгvй нь ээ
Хоосон vгээр худлаа хэлэхгvй ээ
Онцолж хэлэх
Олноос илvvд
Онцгойлох юм
Чамд минь vгvй ч
Чамаас єєр дvр надад сонин биш
Чи л надад хамгаас сайхан
Чамд л ганцхан би ХАЙРТАЙ
* * *
Миний амьдардаг газар нар сар 2-ын голд оршдог
Миний амьдардаг газар навчит дэлхийн цээжинд оршдог
Миний амьдардаг газар соёл иргэншлийн төвд оршдогMinii amidardag gazar soyol ergenshiliin tuvd orshidog Minii amidardag gazar saihan hotiin maani tend orshidog
Busgui ta baihgui bol
Buleen golomt zevhii daaj
Buten amidral hagas bolj
Uudam horvoo uitan sanagdaj
Uls Mongol mini onchroh bus uu?
Az jargaliin amin tulhuur
Achlal hairiin ariun undarga
Husel setgeliin nandin erdene
Hui ertontsiin gerel gegee –
Erhemseg busgui tanid Olon ulsiin
emegteichuudin bayariin mendiig devshuulj, az jargal,
od hiimori, eruul enh, sain saihan buhniig husiye…
* * *
Өргөн монголын хатан гоо
Өнөр бүлийн эзэн гоо
Бүүвэй аялах уян гоо
Бүхнийг шаглах уран гоо
Эрийг чимэх саран гоо
Энхрий аальтай бүсгүй гоо
Эрхэмсэг тансаг хатан гоо
Энгүй орчлонгийн эхрэм бүсгүй танд олон улсын эмэгтэйчүүдийн баярын мэнд хүргэе. Сайхан баярлаарай
* * *
Нулимсаа хүртэл биднээс нууж явдаг ээжийнхээ
Нуурын ус шиг тунгалаг хайрийг нь дээдэлж яваарай
Нуур хүртэл шувуудаа хүлээн эзгүйрэхдэг энэ хорвоод
Нүглийн дундах ганц бурхан ЭЭЖИЙГЭЭ хайрлаж яваарай
* * *
Эрийн түшиг-гэрийн чимэг
Төрлийн язгуур-төрийн тулгуур болсон
Эрхэмсэг Монголжингоо эхчүүд Эмэгтэйчүүддээ ирж буй “МАРТЫН 8”-ны Баярын мэндийг хүргэе. Дэлхий бүүвэйлсэн ээжээрээ бахархая Дэргэд түшсэн ханиараа бахархая Энхрий ялдам охидоороо гоёцгоое
* * *
Бурхад ч хараад дурлам Монголын минь сайхан бүсгүйчүүд
Булиглах зүрхийг минь эзэмдэгч Монголын минь үзэсгэлэнт эмэгтэйчүүд
Үрийнхээ өмнөөс үхэхэд ч бэлэн Монголын минь зоригт ээжүүд
Үнэнчээр нэгнийг дурлаж хайрладаг Монголын минь халамжит эхнэрүүд
Хамаг монголын хатад
Халуун сэтгэлийн шүтээн та бүхэндээ Мартын 8 мэнд хүргэе!!!
* * *
Болор толь шиг тунгалаг
Болсон жимс шиг амтлаг
Бүсгүй танд баярын мэнд хүргэе!
Амьдрал тань цэгц сайхан
Сэтгэл тань баясгалантай сайхан
Санаа тань бахдам сайхан байг!
Наашаа нутаг
Их талын цаанаас салхи намсаж наашилна
Ив дарсан харанхуйг шингэлж сар наашилна
Тэнгэрийн элгэнд үүргэлсэн уул эвшээж наашилна
Тэмтрэгдэхийн чинээгээр ойртон нутаг минь наашилна
Өнөөдөр шүлэг уншмаар ч юм шиг тэгээд biirbeh.mn-ээр хэсүүчилж яваад ийм нэг шүлэг оллоо. Нутагруугаа явж ээждээ үндсүүлэхсэн гэсэн далдхан хүслийг минь дэврээж орхидог шүлэг байна. Ээжийн тухай шүлэг их цөөхөн байдаг юм байна. Харин Н.Оюун-Эрдэнийн "Ээждээ" гэж сайхан шүлэг байна.
"Ээждээ"
Дулимагхан би нэгэнтээ гишгэхэд
Духанд тань нэг үрчлээс нэмэгддэг гэж үү ээжээ
Дундуурхан сэтгэлдээн би шаналахад
Дутуу нойртой хонодог юм уу ээж минь
Дугтуй захиа явуулахад
Дуу шуутай суудаг юм гэнэ үү миний ээж
Дуу аялан алхахад минь
Дундуур сэтгэл тань дүүрдэг юм уу ээжээ
Тэгвэл хүү чинь яг одоо залгая
Тэртээд суугаа ээж таньдаа мэндчилье
Тэнийлгэж тавьсан цаасан дээр
Тэвхийсэн хуруугаан зураад би явуулья
Оюун-Эрдэнийн бас ийм 1 шүлэг байна даа.
Бүүвэйн дууны тань аялгуунд нойрсоод сэрэхдээ охин тань
Бяцхан нүднийхээн буланд ээжийгээн хайж бүлтэгнэсээн
Хоёр гуравхаан гишгэлээд хөлд орохдоон охин тань
Хоёр алгыг тань бараадаад тэнтэр тунтар алхалсаан
Бүлтгэр хөөрхөн нүдэндээн таныгаан олж харахгүй болохоор
Байдаг хоолойгоон гаргаад уйлдаг байсан охин тань
Тэнтэр тунтар алхахдаан танаасаан хол байвал
Тэнцэж чадахгүй ойчоод, орилдог байсаан охин тань
Бага ангийн багш шиг минь бага багаар үелүүлж
Бичиж хэдэнтэй сурсаан бяцхан үрстэйгээн ээж минь
Бүлээрч өвдөөд орилоход нь бага эмч шиг чагнаад
Бас өөрөөн өвдөж сэтгэлээн хэдэнтээ чилээсээн
Чихэндээн ээмэг зүүхээр чимх эрдэм зүү гэж
Чамаас хэн ч булаахгүй, чиний л ганцхан өмч эрдэм гэж
Нойронд өөрийгөөн өлгийдхөөр номонд өлгийд гэж
Насан балчир үрстээн насаараан сургаж өсгөсөөн
Өөрөөн эдлээгүй гоёлоороон охин намайгаан гоёж
Өтлөхдөөн харин охиноороо өөрийгөөн гоёсон ээжийнхээн
Өтөл буурал насыг нь хуваалцахсандаа охин тань
Өвтгөж сүлсэн өргөсийг нь сугалаад нэг хаяхсаан
Хоёр бумбагар хөхийг тань үлгэж өсөхдөөн охин тань
Хайрын дулаан илчийг хамаг биедээн шингээсээн
Хөтөлж таниасаан зүүгдсээр хүн болсон охин тань
Хайртай ээж таныгаан сэтгэлдээн зүүгээстэй торнисоон
Хайрын халуун өлгийнд бойжсон болохоор охин тань
Хамаг сэтгэлээрээн ээжийгээн харамлаж дотроон хайрлана
Хайртай ээжийг минь хазлах шумуулыг ч би өршөөхгүй
Хатан зүрхийг нь шаналгахыг хэнд ч би зөвшөөрөхгүй
Хүйтэн салхиа холуур үлээгээч гэж хөх тэнгэрээс охин тань гуйна
Хайрга чулуу бүү тээглүүлээч гэж хөрст дэлхийд би залбирна
Хайртай ээжийнхээн өмнөөс галд ороо гэвэл харин
Хормын төдийхэн ч эргэлзэхгүй үсрээд охин тань орно оо
Амраг хосуудын хайрын бэлгэдэл
Анхилуун улаан сарнай шүү би
Аав ээждээ эрхлэн өссөн
Ар Монголын охин шүү би
Хагацлын нулимсанд норох дургүй
Хаврын ягаан цэцэг шүү би
Хайрын дуу аялах дуртай
Халх Монголын охин шүү би
Шанхан талдаа намилзан байдаг
Шаргал наран цэцэг шүү би
Шиврээ бороонд алхах дуртай
Шинэ Монголын охин шүү би
Цайлган сэтгэлдээ итгэл өврөлсөн
Цагаан-Уул цэцэг шүү би
Цаашаа гээд чамайг ч түлхэх
Цамаан зантай охин шүү би
http:\\www.biirbeh.com-оос иим нэгэн шүлэг оллоо. Зохиогч нь Дэлгэрцэцэг гэнэ.
Уул бууралтахад ухаарч хамт байлаа
Урийн шувууд ирэхэд ганганаж хамт байлаа
Найр хайрын дунд уярч хамт байлаа
Нас насын хөлд улирч хамт байлаа
Чамдаа би хайргүй байхын аргагүй
Өвөг дээдсээ нутаглуулахад уйлж хамт байлаа
Өлгий жингэ хоёр оёход инээж хамт байлаа
Үүр нарны ээлжинд үргэлж хамт байлаа
Үхэхгүй юм шиг ургаж хамт байлаа
Чамдаа би хайргүй байхын аргагүй
Он жилүүдийн урсгалд элж хамт байлаа
Од харваж унахад эрж хамт байлаа
Дэргэд чинь байгаа төртөө зүүдэлж хамт байлаа
Дээлийнхээ бага энгэрт багтаж хамт байлаа
Чамдаа би хайргүй байхын аргагүй .
Өнгө будаг сүлэлдсээр хорвоо үргэлжилнэ
Өрөвч нинжин ээж минь хайраа надад сөгнөнө
Үерлэх шиг давалгаат их амьдралын урсгалд
Үр минь гээд намайг л хүлээж суух ээж минь
Уцаарлаж таныхаа өмнөөс заримдаа би асдаг
Ундууцаж таныхаа үгийг хааяа би цацаж хаядаг
Угтаа бол өлмийд тань мэхийж зүрхэн дотроо шимширдэг
Ухаангүй үрээ харцаараа зэмлэхийг тань би мэдэрдэг ээ
Хавар намар ээлжилсээр он жилүүд улирна
Хайлган сэтгэлт ээж минь сүүгээ надад өргөнө
Халгих шиг эрчлээт энэ амьдралын тойрогт
Хүү минь гээд намайг л хүлээн суух ээж минь
Өөрийн бүхнээ илүүд санаж алсад би оддог
Өчнөөн удаад ирэхэд санасан сэтгэл тань мэлмэрэн угтдаг
Үнэндээ таныгаа жаргаахсан гэж зүрхэн дотроо эмзэглэдэг
Үргэлж намайг хайраараа ивээдгийг тань би мэдэрдэг ээ
Э.Үржинханд
Харцыг чинь санаад би хайлан дурсдаг
Хайрын чинь туяанд дуулан сэргэдэг
Буурцган зүрхэндээ хоёулаа байдаг
Бусдын тэвэрт чи минь жарга даа
Зүсийг чинь санаад би уяран дурсдаг
Зүрхий чинь хөглөе гэж зүүдэлж сэрдэг
Өөрийг чинь хайрлаад цалгиж яваа
Өрөөлийн энхрийлэлд чи минь жарга даа
Эрхэм төрхийг чинь би эргэн дурсдаг
Энэхэн заяандаа хааяа гуньдаг
Энхэрхэн зүрхийг минь хөглөж ирсэн
Энхрий чамдаа дэндүү даслаа
Галбирыг чинь санаад би элбэрэн дурсдаг
Гарын чинь сайханд зөөлрөн суудаг
Хөхөмдөг огторгуй дээвэр минь болдог
Хүний хүнтэй чи минь жарга даа
Дөлгөөхөн төрхийг чинь би эргэн дурсдаг
Дөрвөн цагийг өртөөлж хүлээдэг
Тэнгэрийн саран доор хоёулаа байлаа ч
Тэмдгэрэх үүрийг тус тусдаа тосдог"
Ц.Бавуудорж
Айлын бөөрөнд амь зууна гэдэг
Амаргүй даваа, хүүгээ л өрөвдөх юм
Амьтан царайчилж амьдарна гэдэг
Аймаар заяа, хүүхдээ л бодох юм
Гэрийн эзний хүүхдийг аргадаж
Гэмгүй мөртлөө гэмшилд автаж
Цэцэрлэгийн чихрээ идэхгүй өгнө
Цэцэг шиг нас гундаж өснө
Турьхан нуруундаа гутамшиг үүрч
Туних эрхлэхийг бүр мартаж
Тоглохдоо хүртэл хүн харна
Толгой гудгархан бараадаж гүйнэ.
Банди нар л болсон хойно доо
Байлдаж тоглох дуртай байх юм
Хүүхэд л болсон газар даа
Хүү минь хүртэл дагаж гүйх юм
Дайтаж тоглох жаалууд дунд
Дайсан болох нь алга атал
Чимээгүй хүү минь л оногдох юм
Чихээ бөглөвч гуниг нь сонсдох юм
Халаасны өрөөнд амь зууна гэдэг
Хатуу даваа, хүүгээ л өрөвдөх юм
Хар элгийн хүнийг царайчилна гэдэг
Хэцүү заяа, хүүхдээ л бодох юм
Ялах дон жаалуудыг олзолж
Ялагдах дайсан олдохгүй болоход
Дуугүйхэн миний хүү л сөгдөх юм
Дусал нулимсаа аниргүй залгих юм
Удаан дайны золио болгон
Урван тоглох хүн олдохоо болиход
Тоглоомон буугаа ганцаараа хураалгаж
Тоодойтлоо туугдаад явах юм
Үймж дарвих хүүхдүүдийн хэн нь ч
Үхэж тоглох дуртай байхад
Аниргүхэн миний хүү л сөгдөх юм
Аавынхаа нүдэн дээр толгойгоо авахуулах юм
Болохгүй гэх газар байх биш дээ
Болзошгүй дайн нүүрлэдэг юм гэхэд
Ялагдаж тоглоод сурсан хүү минь
Яаж байлдах юм болдоо хэн мэдэхэв!
Хаяа хийлсэн их гүрнүүдийн бөөрөнд
Халаасны өрөө шиг эх орон минь ээ
Цадиг түүхтэй дээдсийн үрсийг
Царайчилж сургахгүй юм сан, яадаг юм билээ .
Эгэл жирийн төрхөнд чинь би татагдсан
Энгийн хэрнээ ухаалаг үгэнд чинь би уярсан
Эр хүний намбатай хүнлэг сэтгэлд чинь би дурласан
Эгцлээд ширтэхээр тулгарчихдаг харцанд чинь би хайлсан
Энэ бүхний цогц болохоор ганцхан чамайг л би хайрласан
Ангилал
Хүмүүсийн блог
-
Чөлөөт бөх тойроод....10 years ago
-
Хүний биеийн гайхамшиг11 years ago
-
-
Picasa дээрх зургаа слайд байдлаар харуулах16 years ago
-

