Showing posts with label Би. Show all posts

Хайртай ханьдаа төрсөн өдрийн мэнд хүргэе!!  

Posted by Сумбаа in

Өнөөдөр 2 дугаар сарын 18, миний ханийн төрсөн өдөр. Чамдаа төрсөн өдрийн мэнд хүргэе гээд хацар дээр нь үнсмээр байгаа боловч даанч чи минь надаас дэндүү хол байна. Чамайгаа ирэхлээр үгүйлсэн өдөр хоногийнхоо тоогоор хацар дээр чинь үнсэж нөхий.
Чамайгаа хайрласан хайр минь ирэх хаврын цэцэг болон дэлгэрч, чамайгаа үгүйлсэн сэтгэл минь ирэх зуны бороо болон орог. Тэр цагт чи минь наддаа хүрээд ирнэ.
Чамдаа ирэх хаврын цэцэгсийг итгэл дүүрэн хайрынхаа хамт бэлэглий. Миний хань үүргээ сайн гүйцэтгээд эх орондоо амжилтаар дүүрэн эргээд ирээрэй.

Би эх хүн  

Posted by Сумбаа in















Өнөөдөр ямар сайхан өдөр вэ? гадаа дулаахан нартай байна. Миний сэтгэл дотор ч мөн адил сүүлийн үед жаахан бүрхэг зэврүүн ч юм шиг байсан бол өнөөдөр үүл арилж нар гарсан сайхан өдөр байна. Яагаад гээч, өнөөдөр миний хүүгийн төрсөн өдөр. Би гэдэг хүн энэ өдөр ээж болсон. Эх хүн гэдэг сайхан бас бахархмаар ч юм шиг тийм гэж үгээр хэлэх аргагүй алдрыг хүртсэн өдөр. Миний хань хээр явчихсан тэгээд өглөө хамгийн түрүүнд "ээж болсны баяр хүргэе" гэж мессэж бичсэн байсан.
Амьдралын минь гэрэл гэгээ болсон хүүдээ 1 ой хүрсэний баярын мэнд хүргэе.