Түгээх
Хийсвэр зүйл ихтэй кино шиг санагдсан.
Жишээ нь: Байлдагч дэд ахлагч 2 нэг гал тогоонд хоололдоггүй тэр тусмаа 2 өөр цэргийн анги дундаа 1 гал тогоотой байна гэдэг худлаа.
Бас албанаасаа оргосон цэргийг эрхлүүлээд ааваар нь эмнэлэгт өвчтөн сахиулж байгаа юм шиг хүүг нь сахиулна гэдэг бас л амьдрал дээр сөгдөж гуйгаад ч бүтэхгүй зүйл.
Хамгийн том хэтрүүлэг нь байлдагч энхийг сайхулах ажиллагаанд яваад дэд ахлагч цол авдаг хэсэг. 6 сарын дараа гээд онгоц буусан чинь байлдагч маань дэд ахлагч болчихсон байсан. Амьдрал дээр үнэхээр тийм байдаг бол сайхан л хэрэг, тэгсэн бол манай нөхөр аль дээр үед хурандаа цолтой болчихгүй юу.
Гэхдээ Чад улсад үүрэг гүйцэтгээд ирдэг хэсэг сайхан санагдсан. Учир нь тэр зураг авалт нь манай нөхрийг Чад яваад ирж байхад авсан зураг авалт байсан болохоор өөрийн эрхгүй хүүгээ тэврээд нөхрөө тосоод зогсож байсан минь санагдсан. Миний хүү "аав ирлээ" гээд нүдэндээ нулимастай инээж байгаа нь нүдэнд харагдсан шүү. Онгоцноос тугаа бариад бууж байгаа нь үнэхээр бахархмаар сайхан санагдаж байсан. Ингээд эргээд ирдэг байжээ л гэж бодож байсан. Хар дарсан зүүд шиг 7 сарыг ардаа орхиж байгаа нь тэр шүү дээ хөөрхий би гэдэг хүн чинь.
Гэхдээ мэдээж уран сайхан юм чинь хэтрүүлэг байлгүй л яахав, Ямартай ч цэрэг гэдэг хүний эр зориг, тэвчээр хатуужил, хүн чанар хүмүүжлийг илэрхийлж чадсан Тусгай салаа киноны хамт олонд талархал илэрхийлье.
Заримдаа уйлмаарч юм шиг, заримдаа хашгирмаар ч юм шиг, заримдаа гунигтай ч юм шиг хоног тоолон хүлээнэ гэдэг хэн бүхний хүсээд байх зүйл биш бололтой.
Гэхдээ нөгөө талаар хүлээх хүнтэй, санах хүнтэй байна гэдэг жаргалтай ч юм шиг. Харин зүрх үнэхээр тэсэхийн аргагүй өвдөж байна. Маш их бүр хэлэхийн аргагүй дэндүү ихээр өвдөж байна. Ямарч их ажилтай байсан, ямар ч их завгүй байсан гэлээ хайртай хүнээ үгүйлэхгүй, санахгүй, бодохгүй мөч гэж үгүй байх юм. Хайр хүнээс ийм их тэвчээр шаардаж хайранд ийм их хүлээцтэй байх хэрэгтэй гэж санасангүй. Харж дурлаад зөрж өнгөрөнгүүтээ мартдаг шиг байдгүй л юм байна. Энэ нь л байдлаараа хайр нь дурлалаасаа ялгардал бололтой.
Хайртай ханыхаа хөлд нь сөхөрч суугаад эрхэлмээр, хүзүүгээр тас тэврээд тунирхаж уйлмаар санагдажийнэ. Орой гэртээ хариад хоолоо хийгээд ханыгаа ажлаасаа ирэхийг нь хүлээгээд хэрвээ удаад байвал утасруу нь залгамаар байна. Хамтдаа дэлгүүр ороод хөөрхөн хүүдээ юу авах уу гэж асуумаар байна. Дэлгүүр орсон ч, ажил хйисэн ч зурагт үзсэн ч юу ч хийсэн бай зөвхөн хань минь л бодогдоод байхын.
9 сар гэдэг ямар урт удаан хугацаа вэ? ганцаараа өнчин тогоруу шиг, орой ажиаас тараад очиход тосох хүн ч байхгүй сэтгэл эзгүйрээд гэр хоосон санагдаад би гэдэг хүн тэсдэг л байгаа даа.
Self control
Self managing
Self Confident
Self respect
Self evident
Self criticism
Self Self contribute
Self realization
Self Sufficient
Self Support
Self suggestion
Self acting
Self made
Self determined
гэсэн зарчмууд гэх юм уу даа эдгээрийг баримтлан, цаг хугацааны эзэн байж чадвал та амжилтанд хүрч чадах юм байна. Лектор маань лекцэндээ хүн бүрт цаг хугацаа ижил байдаг. Та бидэнд 24 цаг өгөөд алдар цуутай мэргэн ухаантай хүмүүст (Жш нь: Чингис, Гёте гм.) 25 цаг өгөөгүй байдаг гэсэн. 78 цагт 22 цагийн бүтээмжтэй ажиллах уу 22 цагт 78 цагийн бүтээмжтэй ажиллах уу гэдэг таний л мэдэх хэрэг.
Дэлхийн дээр амьдарч байгаа 6 тэр бум хүн ердөө дөрөвхэн зүйлийн төлөө амьдардаг гэнэ.
1. Knowledge freedom
2. Finance freedom
3. Time freedom
4. Mind freedom
Мөн цаг хугацаа бүр эзэнтэй байдаг юм байна. Та дунджаар 60 насалсан гэвэл, таны амьдрах 60 жилийн -
20 жилийг та унтаж
5 жилийг 00-д
5 жилийг унаа машинд
20 жилийг ажил эсвэл сургууль
5 жилийг найзуудтайгаа уулзаж ярилцахад зарцуулагддаг бол
үлдсэн 5 жил нь таньд үлдэж байгаа цаг хугацаа гэнэ. Энэ хугацааг та яаж ашиглах нь таны эрх чөлөө, Үнэхээр сонирхолтой лекц байсан.
Хойд зүгийн чимэг болсон ойн хөвчийн уулнууд
Мэнэн шарга номины өргөн их талууд
Өмнө зүгийн манлай болсон элсэн манхан далайнууд
Энэ бол Миний төрсөн нутаг
Монголын сайхан орон гэдэгсэн уул нь.
Гэтэл одоо хятадын сайхан монгол гэх болж байгаа юм биш байгаа даа гэж айдас төрөөд байх юм.
Морин хуураа илжгэн хуур нэрээр хятадад алдсан, Хөөмийгөө бас боож үхэх гэж байгаа ямаа шиг туригүй хоолойтой хятадуудад алдсан. Үндэсний хувцасаа бас л алдах дээрээ тулаад байгаа. Тэгтэл энэ жилийн цагаан сараар түрүүлсэн бөхийг маань бас л хятадууд манай бөх яллаа гэж баярласандаа найр наадам хийсэн сурагтай. Хаашаа л харна Хятад, юу л сонсоно хятад, галзуурмаар юм.
Гэтэл би өнөө өглөө бүр ч хачин мэдээ ТВ9 телевтзээр үзлээ. Яасан гэсэн..
Дорноговь аймагт хамаг хөрсийг нь сэндийчин Монголын хамаг баялагийг үнэгүй шахуу зөөж байгаа хужаа нарын байрны түрээсийн төлбөрийг төр чөлөөлсөн гэнэ. Тэр чөлөөлсөн төлбөр нь нийт 6 тэр бум төгрөг болох юм байна. Тэр мэдээг үзээд бид арай Хятад хүмүүсийг Төрийн толгойдоо анзааралгүй сонгосон юм биш байгаа даа гэж бодлоо. Хийж байгаа үйлдэл, явуулж байгаа бодлогоос нь харвал яах аргагүй л Хятад санаа гараад байгаа юм даа. Харамсалтай нь Дорноговь аймгийн аль суманд гэлээ тэр байрны түрээснээс чөлөөлөгдсөн хятадуудын байгаа суманд одоо болтол өндөр хүчдэлийн шугам татагдаагүй бөгөөд гэрэл цахилгаангүй сум юм байна. Тэр өндөр хүчдэлийн шугамыг татахад 1 тэр бум төгрөг хангалттай юм гэсэн. Хятадуудад бэлэглээд байгаа тэр 6 тэр бумаас 1 тэр бумаар нь тэр сумын ард иргэдийг тогтой болгоод үлдсэн 5 тэр бумаар нь өөр эх орондоо хэрэгтэй зйүл хийж болмоор санагдахын.. Тэгдэггүй л юм байх даа. Үнэхээр тэсэхэд бэрх хүмүүс юмаа манай томчууд. Эх орныхоо төлөө гэж юу боддог бол. . Хийх нь байг гэхэд бодол нь ядаж байдаггүй л хүмүүс бололтой. Үгүй бол тэртээ тэргүй Монголын газар шорооноос тоо томшгүйгээр хөрөнгөжиж байгаа хужаа нарт өгч байгаа тэр мөнгөөр Улаанбаатарын хэдэн айл өрх ядаж 1 өрөө байртай болж хорт утаанаас багасгах бол. Мэдэх юм , ойлгох юм улам л алга болоод байхын. Мөдхөн Утаатайгаа хамт замхраад алга болчихвий дээ хайртай эх орон минь. Үнэхээр аймшиг....
За хө сүүлийн бичлэгээс хойш хичнээн ч удсан юм дээ. 6 сарын 11-ээс хойш 2 сар гаран, бараг 3 сар болох дөхөж. Энэ хооронд их олон үйл явдал болж өнгөрчээ.
1. Сонгууль
2. 7 сарын 1-ний үймээн
3. Наадам
4. Хүүгээ авч ирсэн. Нээрээ хүүгээ санаад яг үхэх шахсан байна лээ. Миний хүү ч гэсэн ээжийгээ санаад бүүр хачин болчихсон байсан.
5. Олимп
6. Алт авсан за барагдахгүй олон үйл явдал болж.
Би гэхдээ дээрх үйл явдлуудын зарим нэгийн тухай бичихийг хүсэхгүй байна. Бичээд ч яах юм билээ. Манайхан туулширдгаараа туулшраад эхлээд дайн гарлаа гэсэн дараа нь алт авлаа гээд Алтны үнэ цэнэ бууртал их яриж байна. Энхбаяр гуайн төлгөнд 2 алт 2 мөнгө авна гэж буусан л гэнэ. Ноён ерөнхийлөгч дээрээ очиж ируудүйгээ шинжүүлдэг юм билүү гэж бодоол суужийна.
За энэ ч яахав миний хувийн амьдралд бас олон юм болсон байна. Ерөнхийдөө жаахан нүүдэл суудлын байдалтай л зуныг өнгөрөөх шив дээ. Нээрээ миний ширээн дээр байдаг кактус минь хатаад үхэх дөхөж. Өнөөдөр 1 усаллаа хөөрхийг. Одооноос идэвхитэй амьдрал эхлэх нь дээ гэж.
Ангилал
Хүмүүсийн блог
-
Чөлөөт бөх тойроод....10 years ago
-
Хүний биеийн гайхамшиг11 years ago
-
-
Picasa дээрх зургаа слайд байдлаар харуулах16 years ago
-
