Бачимдмаар юм...  

Posted by Сумбаа in

Хэнтий Хангай Саяны өндөр сайхан нуруунууд
Хойд зүгийн чимэг болсон ойн хөвчийн уулнууд
Мэнэн шарга номины өргөн их талууд
Өмнө зүгийн манлай болсон элсэн манхан далайнууд
Энэ бол Миний төрсөн нутаг
Монголын сайхан орон гэдэгсэн уул нь.
Гэтэл одоо хятадын сайхан монгол гэх болж байгаа юм биш байгаа даа гэж айдас төрөөд байх юм.
Морин хуураа илжгэн хуур нэрээр хятадад алдсан, Хөөмийгөө бас боож үхэх гэж байгаа ямаа шиг туригүй хоолойтой хятадуудад алдсан. Үндэсний хувцасаа бас л алдах дээрээ тулаад байгаа. Тэгтэл энэ жилийн цагаан сараар түрүүлсэн бөхийг маань бас л хятадууд манай бөх яллаа гэж баярласандаа найр наадам хийсэн сурагтай. Хаашаа л харна Хятад, юу л сонсоно хятад, галзуурмаар юм.
Гэтэл би өнөө өглөө бүр ч хачин мэдээ ТВ9 телевтзээр үзлээ. Яасан гэсэн..
Дорноговь аймагт хамаг хөрсийг нь сэндийчин Монголын хамаг баялагийг үнэгүй шахуу зөөж байгаа хужаа нарын байрны түрээсийн төлбөрийг төр чөлөөлсөн гэнэ. Тэр чөлөөлсөн төлбөр нь нийт 6 тэр бум төгрөг болох юм байна. Тэр мэдээг үзээд бид арай Хятад хүмүүсийг Төрийн толгойдоо анзааралгүй сонгосон юм биш байгаа даа гэж бодлоо. Хийж байгаа үйлдэл, явуулж байгаа бодлогоос нь харвал яах аргагүй л Хятад санаа гараад байгаа юм даа. Харамсалтай нь Дорноговь аймгийн аль суманд гэлээ тэр байрны түрээснээс чөлөөлөгдсөн хятадуудын байгаа суманд одоо болтол өндөр хүчдэлийн шугам татагдаагүй бөгөөд гэрэл цахилгаангүй сум юм байна. Тэр өндөр хүчдэлийн шугамыг татахад 1 тэр бум төгрөг хангалттай юм гэсэн. Хятадуудад бэлэглээд байгаа тэр 6 тэр бумаас 1 тэр бумаар нь тэр сумын ард иргэдийг тогтой болгоод үлдсэн 5 тэр бумаар нь өөр эх орондоо хэрэгтэй зйүл хийж болмоор санагдахын.. Тэгдэггүй л юм байх даа. Үнэхээр тэсэхэд бэрх хүмүүс юмаа манай томчууд. Эх орныхоо төлөө гэж юу боддог бол. . Хийх нь байг гэхэд бодол нь ядаж байдаггүй л хүмүүс бололтой. Үгүй бол тэртээ тэргүй Монголын газар шорооноос тоо томшгүйгээр хөрөнгөжиж байгаа хужаа нарт өгч байгаа тэр мөнгөөр Улаанбаатарын хэдэн айл өрх ядаж 1 өрөө байртай болж хорт утаанаас багасгах бол. Мэдэх юм , ойлгох юм улам л алга болоод байхын. Мөдхөн Утаатайгаа хамт замхраад алга болчихвий дээ хайртай эх орон минь. Үнэхээр аймшиг....

This entry was posted on Sunday, February 28, 2010 at 6:01 PM and is filed under . You can follow any responses to this entry through the comments feed .

0 Сэтгэгдэл бичих

Post a Comment