Эрчүүдээ хүн чанар чинь хайчаа вээ....  

Posted by Сумбаа

Уул шиг нөмөртэй
Ус шиг зөөлөн гэж эрчүүдийг тодорхойлдог юм билээ.
Гэтэл зарим эрчүүд тийм биш юм. Нөгөө айл гэрийн ноён нуруу, улс орны түшиг тулгуур гэж гайхуулах дуртай зарим эрчүүд маань сүүлийн үед нэг л ухаан мөчид ухамсар богино сул дорой загинаад байна уу даа гэмээр байх юм.
Эр хүнд итгэхээр
Эрхий хуруундаа итгэ гэдэг
Эмэгтэй хүний эрхий хуруунд ч хүрэхгүй зарим эрчүүд минь өөрсдийнгөө тунгааж 1 бодож үзээч. Яагаад хариуцлагаас зугтаж, хар амиа хичээн хүний харцнаас дальдчин гөлөн гөлөн айж явнав. Гайхуулах болохоороо Чингисийн үр сад, удам угсаа гэж цээжээ дэлддэг хэрнээ, яагаад жинхэнэ Монгол эр хүн шиг шудрага, зарчимч, тууштай байхгүй байгаа юм. Бас болоогүй хүүхэн хүн шиг хүний мууд дурладаг тулга тойрсон ахархан бодолтой эрчүүд олон болсон бололтой. Болиоч ээ..таминь ээ !
Эр хүн шиг зоригтой шийдэмгий байгаач . Айлийн охинд хань болох юм бол болсон шиг болж, хүүхэддээ аав шиг нь аав байгаач дээ. Эмэгтэйчүүд эрчүүдийн тоглоом юм гэж үү. Зүгээр л нэг өдөр цоорохлээр нь шинээр солиод өмсчихдөг оймс юм уу. Амьдралыг чинь авч явах хос баганын 1 биш билүү. Эрчүүд минь эмэгтэй хүнийг гомдоовол ээжийгээ гомдоосноос ялгаагүй шүү. Та эмэгтэй хүнийг хэр их гомдоож, зүрхэнд нь шарх үлдээнэ та төдийн хэмжээгээр зовно гэдгээ ойлгоорой.
Ялангуяа бүсгүйчүүдийг "алаагүй байхад үнэг сайхан аваагүй байхад авгай сайхан" гэдэг шиг уран үгээр донгодож найрчаад жирэмсэн болгоод хаяад явдаг эрчүүдэд зориулж байгаа юм.
Эрчүүдээ өмөөрсөн шүлэг хүртэл байдаг юм билээ би харин эмэгтэйчүүдээ өмөөрч ганцхан удаа хэдхэн үг хэллээ. Гэхдээ зарим эрчүүд шүү дээ, зарим нь ч хүн чанартайгаа үлдсэн байна лээ.

This entry was posted on Tuesday, February 16, 2010 at 11:59 PM . You can follow any responses to this entry through the comments feed .

2 Сэтгэгдэл бичих

Нээрээ хэн тэгчихэж үү.... Мөн муу хүн юм аа. Бэлгэвч хэрэглэ гэж хэлэх юмсан...заза тоглосон юм.

Хүний чанар муудаад л байгаа даа.

February 17, 2010 at 2:53 AM

Тийм өөдгүй хүмүүс олон байна өө, Ганц энэ асуудал дээр ч биш ер нь л эрчүүдийн зарим нь жаахан хүн муутай болцгоож.

February 17, 2010 at 7:14 PM

Post a Comment