Шүлэгийн мөртүүд...  

Posted by Сумбаа in

Өвөл шувууд бээрдэг шиг би жинддэг байсан
Өглөө босоод цонх руу ширтэн би гунигладаг байсан
Өөдөсхөн охины бээлийтэй гар даардаг байсан
Өвөл адил үргэлж сэтгэл минь жавартай байсан
Харин чи намайг зун болгосон
Халуун дулаан бас янагхан болгосон
Хаврын цэцэг шиг үзэсгэлэнтэй болгосон
Хайлах цас шиг уяхан болгосон
Хуялын сүрчигээр агаар амьсгалж
Хүслийн бороо зөөлөн асгархад
Даашинзны хормойд наалдсан өвс
Чиний чимээнд чичирч байсан ...

This entry was posted on Wednesday, October 20, 2010 at 12:45 AM and is filed under . You can follow any responses to this entry through the comments feed .

7 Сэтгэгдэл бичих

Мундаг зохиожээ...

April 27, 2011 at 2:35 AM

goy bn shv. bi shinehen blogchin l do. haya l shvleg zohioj bichih durtai hvswel orooroi. www.suki9.blogspot.com

April 29, 2011 at 9:17 AM

Блогоор минь зочилсон Сүхээдээ баярлалаа.

May 2, 2011 at 10:24 PM

Баярлалаа агаадаа, урам хайрласанд

May 2, 2011 at 10:26 PM

сайхан шүлэг байна

September 9, 2011 at 9:03 PM

сайхан шүлэг байна

September 9, 2011 at 9:05 PM

Баярлалаа блогоор минь зочилж байгаад. Шүлэг яруу найраг гэдэг хүнд ухаан нэмсэн хүний хамгийн сайхан бүтээл шүү дээ. Мянга мянган өндөр уран хийцтэй барилгаас ч илүү хүний оюун ухааныг өрж байгаа зүйл гэж боддог. Ууг нь яруу найраг шүлэгийг их сонирхдог ч сүүлийн үед харин цаг цав багатай болоод уран зохиол уншихгүй байгаа даа харамсдаг. Сая амралтаараа зориж байж Чонон сүлд романыг уншиж дуусгасан нэмж олон сайхан зохиол уншина гэж бодож байгаа. Уншиж ухаарахад цаг гаргах хэрэгтэй юм байна гэж бодсон шүү.

September 11, 2011 at 6:12 PM

Post a Comment