* * *
Амьд хүний гэрч болохоор, үхсэн хүний дэр бол
* * *
Миний нөхөр энхийг сахиулагч НҮБ-ын цэрэг хүн. Бас л үүргээ гүйцэтгэхээр Африк тивийг зорьсон. Хүний нутагт, дэлхийд эх орноо төлөөлөн алба хааж яваа гэж бодохоор бахархмаар сайхан ч ард нь үлдсэн эхнэр, үр хүүхэд нь ямар их сэтгэлийн тэвчээртэй хүлээдэг юм дээ. Өдөр бүр тэрнийг минь эрүүл энх, сайн сайхан явуулж эх оронд нь ирүүлээрэй гэж залбирцгаана. Надтай адилхан олон эхнэрүүд нөхрөө санаж, миний хүүтэй адилхан олон аавын хүү охид аавыгаа үгүйлэн ирэх хоногийг аль явсан эхний өдрөөс эхлэн тоолж эхэлсэн байх. Хань минь яваад 67 хоножийнэ, дахиад хамгийн багадаа л гэхэд 211 хоног дутуу байна. Өдөр бүр гадаад мэдээ алгасалгүй үзнэ, магадгүй ханийн минь байгаа газрын тухай мэдээ гарах ч юм билүү. Эх орондоо байгаа бид яах вэ эрх чөлөөтэй их л бодож нөхрөө саналаа гэхэд өөр бас бус зүйлээр өөрийгөө сатааруулж болох л байх. Гэтэл хүний нутагт хатуу чанга дэг журманд баригдан нойртой нойргүй, хоолтой хоолгүй хэдэн сарыг өнгөрөөж яваа шүү дээ. Харин эх орноо төлөөлөн яваад ирсэн хүмүүстээ төр засаг жаахан зөөлөн хандмаар санагдана.
Хүнд нөхцөлд алба хаасных нь төлөө НҮБ-ээс зохих хэмжээний мөнгө өгдөг. Тэрийг нь Батлан хамгаалах яамруу шилжүүлдэг бололтой. Гэтэл тэр мөнгөнийх нь 40%-ийг татвар болгоод авчих юм. Миний бодлоор хүн амын албан орлогын 10%-ийн татварыг нь аваад бусдыг нь хүмүүстээ өгмөөр санагдах юм. Үгүй ээ ядаж 20% биш шүү. Ард иргэдийнхээ амьдралыг сайжруулна бүгдий нь байртай болгоно гэдэг хэрнээ өөрийнхөө хүч хөдөлмөрөөр олж ирсэн мөнгийг татаас таталгүй олгож болдоггүй юм болов уу. Зүгээр сууж байгаад мөнгө гуйгаагүй ш дээ. Одоо үед тэр өндөр үнэтэй байрнуудаас авч дийлэх хүн үнэндээ алга байна ш дээ. Та бүхэн цэргийн газар ажилдаг хүмүүс танидаг бол мэдэж л байгаа байх ихэнх нь гэр хороололд үгүй бол аав ээжтэйгээ амьдарцгааж байгаа. Ард үлдсэн эхнэр хүүхдүүд нь нөхрөө эзгүйд бүгд гэр хороололд галтай галгүй сууж байгаа шүү дээ. Үнэхээр л ард иргэдээ сайхан амьдруулахыг чин сэтгэлээсээ боддог бол ядаж өөрсдийнх нь олсон мөнгийг өөрсдөд нь бүрэн олгоосой. Та санал нийлж байвал сэтгэгдэл үлдээгээрэй.
Тэнгэрээс шүрсэн "Од" юм хайрт минь
Тэнгисээс шүүрдсэн "Сувд" юм үр минь
Тэг дунд нь ургах "Цэцэг" юм би
Тиймээ энэ бол чи бидэн гурав юм.
* * *
Хайрт минь чи Наран юм
Харин би Саран юм
Хонгор үр минь Солонго юм
Хорвоог гэрэлтүүлэх нэгэн гэр бүл энэ юм.
Даарч байна уу гэж түүнээс битгий асуу
Дахиад хэзээ уулзах вэ гэж түүнийг бүү сандарга
Дан цамц, туяахан бэлхүүсээр нь тэвэр
Дандаа хамт шүү гэж чихэнд нь шивнэ
Шивнэх үгсийн чинь дулаанд тэр даарахгүй
Шиврэх бороо ч түүнд хүйтэн санагдахгүй
Ширтэх харцнаас чинь гал олж харвал
Шинэхэн өглөө бүрийг чамтай угтаж чадна.
Харин өчүүхэн ч гэсэн эргэлзээ чамд эзэмдвэл
Харуй бүрийгээс өмнө гэрт нь хүргээд буцаарай
Хайртай гэдэг үгийг цухуйлгаад ч хэрэггүй
Хайлган сэтгэл нь хөрчихвөл буцааж өрдөхөд хэцүү
Хэзээ ч юм түүнтэй учрах хайрыг бүү сэвтээ
Хэрэггүй үгэнд булагдсан сэтгэл нь нээгдэхгүй
Хэний ч юм үнэнч сэтгэлд итгэхгүй
Хэнз цэцэг шиг болгоно чи түүнийг.
Тийм аймар үг хүнд хэлчээд бүтэн нойртой хонож чадаж байна уу? би л хувьдаа сэтгэл түгшээд хамаг бие арзайгаад чаддаггүй юм даг. Та уурласан байж болно, дургүй чинь хүрсэн байж болно, үзэн яддаг байж болно.. тэглээ гээд хүний сэтгэлд том хар толбо үлдээж болно гэж үү. Үг гэдэг чинь хүнийг үнэхээр алдаг ч юм байна, авардаг ч юм байна.
Надад хэн нэгнээс тааламжгүй үг сонсож байснаас таагуу зүйлийн тухай болсон явдлын тухай сонссон минь хавигүй дээр санагддаг. Гэтэл зарим нэг хүмүүс хазааргүй морь шиг байхын. За тэгээд ер нь хүмүүсийн өөрийнх нь мэдэх хэрэг дээ. Би энд түм хашгираад яахав.
Тиймээ?
Ангилал
Хүмүүсийн блог
-
Чөлөөт бөх тойроод....10 years ago
-
Хүний биеийн гайхамшиг11 years ago
-
-
Picasa дээрх зургаа слайд байдлаар харуулах16 years ago
-

