Манай ангийхан, гоё шүү... 10-н жил  

Posted by Сумбаа

Энд 2002 онд Дундговь аймгийн гавъяат багш Өлзийн нэрэмжит Математикийн Гүнзгийрүүлсэн Сургалттай сургуулийг төгссөн Эрдэнэчимэг багштай 10б ангийн хамт олон байна. Бодоод байсан чинь манай анги нийтэч үнэхээр сайхан хамт олон байсан шүү. Ангийхныгаа заримдаа зөндөө их санадаг шүү. Энэ зургийг харсан чинь бүгд жоохон царайтай хөөрхөн санагдаад. Гэхдээ би мартамхай болсон бололтой. Уул нь 28уулаа төгссөн санагдаад байхын гэтэл надад 26 хүүхдийн л нэр санаанд ороод болдгүй ээ.

Манай ангийхан гэвэл:

Банзрагч, Баярмаа, Болормаа.М, Болормаа.С, Гантогос, Даваадорж, Давааням, Должинсүрэн, Жавхлан, Мөнхбаатар, Мөнхбаяр, Мөнхсоёл, Номинзул, Отгонрагчаа, Сайнбилэг, Сумъяасүрэн, Сүхбаатар, Сэрдамба, Түвшин-Эрдэнэ, Ууганцэцэг, Цолмонтуяа, Энхбайгал, Энхжаргал, Энхцэцэг, Эрдэнэбилэг,Эрдэнэ-Очир нар байна даа.

Ямартаа ч та нартаа хайртай шүү.. Бүгдэд нь амжилт.

Удахгүй Валентины өдөр болохнээ...,  

Posted by Сумбаа in



Зүйр үг...  

Posted by Сумбаа in

* * *
Жаргалтай газар хүн тогтдоггүй
Ногоотой газар мал тогтдоггүй.
* * *

Зүйр үг...  

Posted by Сумбаа in

* * *
Амьд хүний гэрч болохоор, үхсэн хүний дэр бол
* * *

Зүйр үг...  

Posted by Сумбаа in

* * *
Ноён сөрвөл толгойгүй
Нохой сөрвөл хормойгүй...
* * *

Энхийг сахиулагч аа гэж..  

Posted by Сумбаа

Миний нөхөр энхийг сахиулагч НҮБ-ын цэрэг хүн. Бас л үүргээ гүйцэтгэхээр Африк тивийг зорьсон. Хүний нутагт, дэлхийд эх орноо төлөөлөн алба хааж яваа гэж бодохоор бахархмаар сайхан ч ард нь үлдсэн эхнэр, үр хүүхэд нь ямар их сэтгэлийн тэвчээртэй хүлээдэг юм дээ. Өдөр бүр тэрнийг минь эрүүл энх, сайн сайхан явуулж эх оронд нь ирүүлээрэй гэж залбирцгаана. Надтай адилхан олон эхнэрүүд нөхрөө санаж, миний хүүтэй адилхан олон аавын хүү охид аавыгаа үгүйлэн ирэх хоногийг аль явсан эхний өдрөөс эхлэн тоолж эхэлсэн байх. Хань минь яваад 67 хоножийнэ, дахиад хамгийн багадаа л гэхэд 211 хоног дутуу байна. Өдөр бүр гадаад мэдээ алгасалгүй үзнэ, магадгүй ханийн минь байгаа газрын тухай мэдээ гарах ч юм билүү. Эх орондоо байгаа бид яах вэ эрх чөлөөтэй их л бодож нөхрөө саналаа гэхэд өөр бас бус зүйлээр өөрийгөө сатааруулж болох л байх. Гэтэл хүний нутагт хатуу чанга дэг журманд баригдан нойртой нойргүй, хоолтой хоолгүй хэдэн сарыг өнгөрөөж яваа шүү дээ. Харин эх орноо төлөөлөн яваад ирсэн хүмүүстээ төр засаг жаахан зөөлөн хандмаар санагдана.
Хүнд нөхцөлд алба хаасных нь төлөө НҮБ-ээс зохих хэмжээний мөнгө өгдөг. Тэрийг нь Батлан хамгаалах яамруу шилжүүлдэг бололтой. Гэтэл тэр мөнгөнийх нь 40%-ийг татвар болгоод авчих юм. Миний бодлоор хүн амын албан орлогын 10%-ийн татварыг нь аваад бусдыг нь хүмүүстээ өгмөөр санагдах юм. Үгүй ээ ядаж 20% биш шүү. Ард иргэдийнхээ амьдралыг сайжруулна бүгдий нь байртай болгоно гэдэг хэрнээ өөрийнхөө хүч хөдөлмөрөөр олж ирсэн мөнгийг татаас таталгүй олгож болдоггүй юм болов уу. Зүгээр сууж байгаад мөнгө гуйгаагүй ш дээ. Одоо үед тэр өндөр үнэтэй байрнуудаас авч дийлэх хүн үнэндээ алга байна ш дээ. Та бүхэн цэргийн газар ажилдаг хүмүүс танидаг бол мэдэж л байгаа байх ихэнх нь гэр хороололд үгүй бол аав ээжтэйгээ амьдарцгааж байгаа. Ард үлдсэн эхнэр хүүхдүүд нь нөхрөө эзгүйд бүгд гэр хороололд галтай галгүй сууж байгаа шүү дээ. Үнэхээр л ард иргэдээ сайхан амьдруулахыг чин сэтгэлээсээ боддог бол ядаж өөрсдийнх нь олсон мөнгийг өөрсдөд нь бүрэн олгоосой. Та санал нийлж байвал сэтгэгдэл үлдээгээрэй.

Хөөрхөн нохой байна  

Posted by Сумбаа


biirbeh.mn-ээс ийм хөөрхөн нохойны зураг оллоо. "Банхар" шүлэгний зураг юм байна. Би яаг ийм монгол банхарын зулзага авах юмсан гэж бодоод даанч чадахгүй бас хайх зав гарахгүй яваал байгаа юм. Дээр висдавкагын хажууд ийм гөлөг зарна гэж байсан авий гэж маш их бодсон боловч даанч тэр үед мөнгөгүй явж байж таараад ёстой харамсалтай. Жинхэнэ монгол нохой зардаг газар байвал хэлж өгөөрэй. Сүүлийн үеийн хачин хачин үлдэрийн нохойнууд гэсэн нохой гэхээсээ илүү оготонын зулзага шиг санагдаад тэд нар гэр манахаасаа илүү өөрсдийгөө мануулдаг болуу гэмээр харагддаг юм.
Дөрвөн нүдтэй халтар байвал бүүр сайн. Гэхдээ сүүлнийх нь үзүүр цагаан биш шүү.

Гарчиггүй  

Posted by Сумбаа

Тэнгэрээс шүрсэн "Од" юм хайрт минь
Тэнгисээс шүүрдсэн "Сувд" юм үр минь
Тэг дунд нь ургах "Цэцэг" юм би
Тиймээ энэ бол чи бидэн гурав юм.

* * *
Хайрт минь чи Наран юм
Харин би Саран юм
Хонгор үр минь Солонго юм
Хорвоог гэрэлтүүлэх нэгэн гэр бүл энэ юм.