Тэнгэрээс шүрсэн "Од" юм хайрт минь
Тэнгисээс шүүрдсэн "Сувд" юм үр минь
Тэг дунд нь ургах "Цэцэг" юм би
Тиймээ энэ бол чи бидэн гурав юм.
* * *
Хайрт минь чи Наран юм
Харин би Саран юм
Хонгор үр минь Солонго юм
Хорвоог гэрэлтүүлэх нэгэн гэр бүл энэ юм.
Даарч байна уу гэж түүнээс битгий асуу
Дахиад хэзээ уулзах вэ гэж түүнийг бүү сандарга
Дан цамц, туяахан бэлхүүсээр нь тэвэр
Дандаа хамт шүү гэж чихэнд нь шивнэ
Шивнэх үгсийн чинь дулаанд тэр даарахгүй
Шиврэх бороо ч түүнд хүйтэн санагдахгүй
Ширтэх харцнаас чинь гал олж харвал
Шинэхэн өглөө бүрийг чамтай угтаж чадна.
Харин өчүүхэн ч гэсэн эргэлзээ чамд эзэмдвэл
Харуй бүрийгээс өмнө гэрт нь хүргээд буцаарай
Хайртай гэдэг үгийг цухуйлгаад ч хэрэггүй
Хайлган сэтгэл нь хөрчихвөл буцааж өрдөхөд хэцүү
Хэзээ ч юм түүнтэй учрах хайрыг бүү сэвтээ
Хэрэггүй үгэнд булагдсан сэтгэл нь нээгдэхгүй
Хэний ч юм үнэнч сэтгэлд итгэхгүй
Хэнз цэцэг шиг болгоно чи түүнийг.
Тийм аймар үг хүнд хэлчээд бүтэн нойртой хонож чадаж байна уу? би л хувьдаа сэтгэл түгшээд хамаг бие арзайгаад чаддаггүй юм даг. Та уурласан байж болно, дургүй чинь хүрсэн байж болно, үзэн яддаг байж болно.. тэглээ гээд хүний сэтгэлд том хар толбо үлдээж болно гэж үү. Үг гэдэг чинь хүнийг үнэхээр алдаг ч юм байна, авардаг ч юм байна.
Надад хэн нэгнээс тааламжгүй үг сонсож байснаас таагуу зүйлийн тухай болсон явдлын тухай сонссон минь хавигүй дээр санагддаг. Гэтэл зарим нэг хүмүүс хазааргүй морь шиг байхын. За тэгээд ер нь хүмүүсийн өөрийнх нь мэдэх хэрэг дээ. Би энд түм хашгираад яахав.
Тиймээ?
Шинэ жил болно гэсэн гоё ч юм шиг. хүүхэд шиг хөөрөөд нэг л хүлээлтийн байдалтай болчихлоо. Ингэхлээр зарим нэг хүн намайг шоолж магадгүй л юм. Гэхдээ хүн болгоны сэтгэл тийм л байгаа байх гэдэгт эргэлзэхгүй байна. Миний бяцхан ангаахайн цэцэрлэгийх нь шинэ жил удахгүй болно гэнэ. "7 одой ба цасан гуа"-ийн 7 одойн хамгийн жижиг одой нь болж байгаа гэсэн. хөөрхөн гэж яана. Хүүгээ улаан малгай нөмрөгтэйгээр төсөөлсөн чинь хөөрхөн санагдаа, нэг л нэвсийсэн амьтан явах байх даа, миний хүү чинь бас хамгийн эгдүүтэй хамгийн өхөөрдөм одой нь болсон байгаа биз. Дараа ямар одой болсон талаар зургий нь тавихаар харна биз.
Наашаа нутаг
Их талын цаанаас салхи намсаж наашилна
Ив дарсан харанхуйг шингэлж сар наашилна
Тэнгэрийн элгэнд үүргэлсэн уул эвшээж наашилна
Тэмтрэгдэхийн чинээгээр ойртон нутаг минь наашилна
Өнөөдөр шүлэг уншмаар ч юм шиг тэгээд biirbeh.mn-ээр хэсүүчилж яваад ийм нэг шүлэг оллоо. Нутагруугаа явж ээждээ үндсүүлэхсэн гэсэн далдхан хүслийг минь дэврээж орхидог шүлэг байна. Ээжийн тухай шүлэг их цөөхөн байдаг юм байна. Харин Н.Оюун-Эрдэнийн "Ээждээ" гэж сайхан шүлэг байна.
"Ээждээ"
Дулимагхан би нэгэнтээ гишгэхэд
Духанд тань нэг үрчлээс нэмэгддэг гэж үү ээжээ
Дундуурхан сэтгэлдээн би шаналахад
Дутуу нойртой хонодог юм уу ээж минь
Дугтуй захиа явуулахад
Дуу шуутай суудаг юм гэнэ үү миний ээж
Дуу аялан алхахад минь
Дундуур сэтгэл тань дүүрдэг юм уу ээжээ
Тэгвэл хүү чинь яг одоо залгая
Тэртээд суугаа ээж таньдаа мэндчилье
Тэнийлгэж тавьсан цаасан дээр
Тэвхийсэн хуруугаан зураад би явуулья
Оюун-Эрдэнийн бас ийм 1 шүлэг байна даа.
Бүүвэйн дууны тань аялгуунд нойрсоод сэрэхдээ охин тань
Бяцхан нүднийхээн буланд ээжийгээн хайж бүлтэгнэсээн
Хоёр гуравхаан гишгэлээд хөлд орохдоон охин тань
Хоёр алгыг тань бараадаад тэнтэр тунтар алхалсаан
Бүлтгэр хөөрхөн нүдэндээн таныгаан олж харахгүй болохоор
Байдаг хоолойгоон гаргаад уйлдаг байсан охин тань
Тэнтэр тунтар алхахдаан танаасаан хол байвал
Тэнцэж чадахгүй ойчоод, орилдог байсаан охин тань
Бага ангийн багш шиг минь бага багаар үелүүлж
Бичиж хэдэнтэй сурсаан бяцхан үрстэйгээн ээж минь
Бүлээрч өвдөөд орилоход нь бага эмч шиг чагнаад
Бас өөрөөн өвдөж сэтгэлээн хэдэнтээ чилээсээн
Чихэндээн ээмэг зүүхээр чимх эрдэм зүү гэж
Чамаас хэн ч булаахгүй, чиний л ганцхан өмч эрдэм гэж
Нойронд өөрийгөөн өлгийдхөөр номонд өлгийд гэж
Насан балчир үрстээн насаараан сургаж өсгөсөөн
Өөрөөн эдлээгүй гоёлоороон охин намайгаан гоёж
Өтлөхдөөн харин охиноороо өөрийгөөн гоёсон ээжийнхээн
Өтөл буурал насыг нь хуваалцахсандаа охин тань
Өвтгөж сүлсэн өргөсийг нь сугалаад нэг хаяхсаан
Хоёр бумбагар хөхийг тань үлгэж өсөхдөөн охин тань
Хайрын дулаан илчийг хамаг биедээн шингээсээн
Хөтөлж таниасаан зүүгдсээр хүн болсон охин тань
Хайртай ээж таныгаан сэтгэлдээн зүүгээстэй торнисоон
Хайрын халуун өлгийнд бойжсон болохоор охин тань
Хамаг сэтгэлээрээн ээжийгээн харамлаж дотроон хайрлана
Хайртай ээжийг минь хазлах шумуулыг ч би өршөөхгүй
Хатан зүрхийг нь шаналгахыг хэнд ч би зөвшөөрөхгүй
Хүйтэн салхиа холуур үлээгээч гэж хөх тэнгэрээс охин тань гуйна
Хайрга чулуу бүү тээглүүлээч гэж хөрст дэлхийд би залбирна
Хайртай ээжийнхээн өмнөөс галд ороо гэвэл харин
Хормын төдийхэн ч эргэлзэхгүй үсрээд охин тань орно оо
Ер нь л гадуур жаахан алхаад үзвэл нилээн л юм үзэх байх даа. Сэтгэл эмзэглээд эмзэглээд жаахан удаан алхвал дөжрөөд тоохоо байхаар шүү. За тэгээд мөнгө цагаан нүд улаан гэж.. хаа явсан газар барилга барих гээд хашаа татчихсан. Хамаг мод бутыг нь суга татаа хаячихсан бурхан шашин гээд яваад байдаггүй ч газар нутаг уул усандаа шүтэж явдаг над мэтийн хүний уур хүрэхээр. Дээрээс нь хараад байхад залуучууд өндөр боловсрол, өндөр мэдлэг олох гэж өндөр хөгжилтэй оронд очих нь их юм. Өөрийгөө хөгжүүлээд өндөр мэдлэгтэй, чадварлаг боловсон хүчин болоод ирвэл сайн л биз. явсан нь ирэх сонирхолгүй яваагүй нь гарах сонирхолтой байдаг бололтой. Гадаадад байдаг найзуудаасаа хэзээ ирэх гэж байна гэж асуухаар тэгж байгаад очно доо л гэцгээх юм. Монгол орон минь уул нь дээд тэнгэрээс бидэнд бэлгэлсэн энхжингийн орон мэт санагдана.
Ангилал
Хүмүүсийн блог
-
Чөлөөт бөх тойроод....10 years ago
-
Хүний биеийн гайхамшиг11 years ago
-
-
Picasa дээрх зургаа слайд байдлаар харуулах16 years ago
-
