Харимаар байна.  

Posted by Сумбаа in

Ойрдоо нэг л сэтгэл дундуур байх чинь. Уур хүрээд ч байгаа юмуу жаахан бухимдуу байх шиг... Ийм байх шалтгаан бодоод үзсэн алгаа, өглөө болгон хайртай ханьдаа эрхэлж эрхэлж, бяцхан үрээ үнсэж үнсэж гардаг. Гээд бодоод байсан өвөөгөө санаж байна, ээжийгээ санаж байна, эгээгээ санаж байна, дүү нараа санаж байна, гэрээ санаж байна. Удахгүй цагаан сар болоод харина гэж бодохоор улам ч их санах шиг. Нээх гоё ээжийнхээ чанадаг зутантай будаатай цайг уумаар ч юм шиг., ээжийнхээ өвөр дээр толгойгоо тавиад эрхэлмээр ч юм шиг., мэдэхгүй ээ нэг л хачин.
Зүрх нэг л догдлоод ч байгаа юм шиг.., ээждээ нэг ч удаа өглөө босч цай чанаж өгөлгүй хүний хүн болсон гэхээр гомдолтой санагдаж байна. Уул нь өглөө босдог байсан л даа тэр маань ээжийн минь намайг өсгсөнтэй тэнцэнэ гэж үү. Охиноо хүний нутагт сайн явна гэвэл баярлаж, бие нь өвдсөн ч юмуу муу юм болж гэвэл санаа нь зовж сайн мэдээ ирэхийг хүлээн суудаг байх даа. Ээжтэйгээ, өвөө эмээтэйгээ байх даа их хөгжилтэй байдаг байж билээ. Намайг дандаа л хэрэггүй үг хэлж хүний инээд хүргэж байхын гэдэг байж билээ эмээ минь.
Эмээ маань дандаа "Миний баруун гарт хайч байхгүй бол би юм хийж чаддаггүй юм" гэдэг байсын. Нэг удаа эмээтэйгээ дээл хийгээд сууж байлаа. би оёдлын машин дээр суугаад дээлийнхээ эмжээрийг оёод, эмээ маань тааруулах засах юм байвал янзлаад сууж байлаа. Би юмаа оёж дуусаад утсаа таслах гэсэн хайч байдаггүй. Тэгэхлээр нь эмээдээ "ингээд миний баруун гарт хайч байхгүй бол би юм хийж чаддаггүй юм" гэсэн чинь эмээ маань инээгээд муу эмээгээ элэглээл гэж билээ.
Бас нэг удаа өвөө маань тамхинаас гарчихсан байсын. Гэтэл нэг харсан өвөө маань хоосон гаансаа сорчихсон сууж байна. Тэгээд зуухныхаа хажууд тонгойн юм бодоод сууж байтал гэрийн баруун талын орон дээр сууж байсан өвөө гараад явчих шиг болохоор нь (тэр үед эмээ юм оёд сууж байлаа) өвөөгийн орлуу нэг харснаа байхгүй болохоор нь тонгойсон чигээрээ эмээдээ "эмээээ!! өвөө байна шүү дээ.., тамхи татаад байсан шүү дээ " гээд хэлчихлээ. Тэгсэн эмээ "яадаг муу өвөө вэ танхи татаад" гэлээ. тэгээд жаахан байж байтал миний ард чимээ гарахаар нь эргээд харсан чинь өвөө сууж байна. Хэхэ би өвөөгөө хараал инээчихсэн. Үхтлээ инээж билээ, өвөө эмээ 2 энэ хүүхэд чинь учиргүй инээгээд юу болов яадаг хүүхэд вэ гээд. Тэгсэн өвөө хаалга дутуу хаагдсан байхаар нь татаж хаачаад байраа солиод суусныг нь би мэдсэнгүй бололтой. Би нэг тиймэрхүү л хов хүргэдэг хүн дээ.
Ээжтэйгээ байхдаа цаадах чинь ямар жаргалтай гээч. Айлын том байж эрхлээл заримдаа ичмээр ч юм шиг. хэхэ гэхдээ яахав дээ эрхлэх хугацаа богино юм чинь.
Үнэнийг хэлэхэд ганц энэ жил л гэртээ шинэлэх боломж байна даа. Айлын эхнэр болчихоод нөхрөө хаяад гэрлүүгээ яваад байж болохгүй биз. Гэж бодохоор л ........

This entry was posted on Wednesday, January 23, 2008 at 6:53 PM and is filed under . You can follow any responses to this entry through the comments feed .

2 Сэтгэгдэл бичих

Гэрээ саналгүй яахав... Хүн ямар үед гэрээ санадаг вэ. Сэтгэл дундуурхан байгаа үедээ л гэртээ харимаар ээждээ эрхэлмээр санагддаг юм аа. Бидний эцэг эх одоо хэд наслахав дээ. Аль болох ачийг нь хариулж байгаарай.

January 25, 2008 at 12:00 AM

Охин нь эрүүл саруул сайн л явж байвал ээжийн минь сэтгэл амар байна биз. Тийм дээ.. хичнээхэн ч наслаа билээ, одоо нэгэнт дэргэд нь байж ач бодохоосоо өнгөрчээ би, жилдээ 1 хэдэн удаа очиж элгээ нэг сайн дэвтээж аваад, хол байлаа ч чадах чинээгээрээ л ачийг нь хариулахыг бодно доо. Үртэй хүн жаргадаг үндэстэй мод цэцгэлдэг гэж..

January 27, 2008 at 10:44 PM

Post a Comment