Хайртай ханьдаа төрсөн өдрийн мэнд хүргэе!!  

Posted by Сумбаа in

Өнөөдөр 2 дугаар сарын 18, миний ханийн төрсөн өдөр. Чамдаа төрсөн өдрийн мэнд хүргэе гээд хацар дээр нь үнсмээр байгаа боловч даанч чи минь надаас дэндүү хол байна. Чамайгаа ирэхлээр үгүйлсэн өдөр хоногийнхоо тоогоор хацар дээр чинь үнсэж нөхий.
Чамайгаа хайрласан хайр минь ирэх хаврын цэцэг болон дэлгэрч, чамайгаа үгүйлсэн сэтгэл минь ирэх зуны бороо болон орог. Тэр цагт чи минь наддаа хүрээд ирнэ.
Чамдаа ирэх хаврын цэцэгсийг итгэл дүүрэн хайрынхаа хамт бэлэглий. Миний хань үүргээ сайн гүйцэтгээд эх орондоо амжилтаар дүүрэн эргээд ирээрэй.

Эрчүүдээ хүн чанар чинь хайчаа вээ....  

Posted by Сумбаа

Уул шиг нөмөртэй
Ус шиг зөөлөн гэж эрчүүдийг тодорхойлдог юм билээ.
Гэтэл зарим эрчүүд тийм биш юм. Нөгөө айл гэрийн ноён нуруу, улс орны түшиг тулгуур гэж гайхуулах дуртай зарим эрчүүд маань сүүлийн үед нэг л ухаан мөчид ухамсар богино сул дорой загинаад байна уу даа гэмээр байх юм.
Эр хүнд итгэхээр
Эрхий хуруундаа итгэ гэдэг
Эмэгтэй хүний эрхий хуруунд ч хүрэхгүй зарим эрчүүд минь өөрсдийнгөө тунгааж 1 бодож үзээч. Яагаад хариуцлагаас зугтаж, хар амиа хичээн хүний харцнаас дальдчин гөлөн гөлөн айж явнав. Гайхуулах болохоороо Чингисийн үр сад, удам угсаа гэж цээжээ дэлддэг хэрнээ, яагаад жинхэнэ Монгол эр хүн шиг шудрага, зарчимч, тууштай байхгүй байгаа юм. Бас болоогүй хүүхэн хүн шиг хүний мууд дурладаг тулга тойрсон ахархан бодолтой эрчүүд олон болсон бололтой. Болиоч ээ..таминь ээ !
Эр хүн шиг зоригтой шийдэмгий байгаач . Айлийн охинд хань болох юм бол болсон шиг болж, хүүхэддээ аав шиг нь аав байгаач дээ. Эмэгтэйчүүд эрчүүдийн тоглоом юм гэж үү. Зүгээр л нэг өдөр цоорохлээр нь шинээр солиод өмсчихдөг оймс юм уу. Амьдралыг чинь авч явах хос баганын 1 биш билүү. Эрчүүд минь эмэгтэй хүнийг гомдоовол ээжийгээ гомдоосноос ялгаагүй шүү. Та эмэгтэй хүнийг хэр их гомдоож, зүрхэнд нь шарх үлдээнэ та төдийн хэмжээгээр зовно гэдгээ ойлгоорой.
Ялангуяа бүсгүйчүүдийг "алаагүй байхад үнэг сайхан аваагүй байхад авгай сайхан" гэдэг шиг уран үгээр донгодож найрчаад жирэмсэн болгоод хаяад явдаг эрчүүдэд зориулж байгаа юм.
Эрчүүдээ өмөөрсөн шүлэг хүртэл байдаг юм билээ би харин эмэгтэйчүүдээ өмөөрч ганцхан удаа хэдхэн үг хэллээ. Гэхдээ зарим эрчүүд шүү дээ, зарим нь ч хүн чанартайгаа үлдсэн байна лээ.

Манай ангийхан, гоё шүү... 10-н жил  

Posted by Сумбаа

Энд 2002 онд Дундговь аймгийн гавъяат багш Өлзийн нэрэмжит Математикийн Гүнзгийрүүлсэн Сургалттай сургуулийг төгссөн Эрдэнэчимэг багштай 10б ангийн хамт олон байна. Бодоод байсан чинь манай анги нийтэч үнэхээр сайхан хамт олон байсан шүү. Ангийхныгаа заримдаа зөндөө их санадаг шүү. Энэ зургийг харсан чинь бүгд жоохон царайтай хөөрхөн санагдаад. Гэхдээ би мартамхай болсон бололтой. Уул нь 28уулаа төгссөн санагдаад байхын гэтэл надад 26 хүүхдийн л нэр санаанд ороод болдгүй ээ.

Манай ангийхан гэвэл:

Банзрагч, Баярмаа, Болормаа.М, Болормаа.С, Гантогос, Даваадорж, Давааням, Должинсүрэн, Жавхлан, Мөнхбаатар, Мөнхбаяр, Мөнхсоёл, Номинзул, Отгонрагчаа, Сайнбилэг, Сумъяасүрэн, Сүхбаатар, Сэрдамба, Түвшин-Эрдэнэ, Ууганцэцэг, Цолмонтуяа, Энхбайгал, Энхжаргал, Энхцэцэг, Эрдэнэбилэг,Эрдэнэ-Очир нар байна даа.

Ямартаа ч та нартаа хайртай шүү.. Бүгдэд нь амжилт.

Удахгүй Валентины өдөр болохнээ...,  

Posted by Сумбаа in



Зүйр үг...  

Posted by Сумбаа in

* * *
Жаргалтай газар хүн тогтдоггүй
Ногоотой газар мал тогтдоггүй.
* * *

Зүйр үг...  

Posted by Сумбаа in

* * *
Амьд хүний гэрч болохоор, үхсэн хүний дэр бол
* * *

Зүйр үг...  

Posted by Сумбаа in

* * *
Ноён сөрвөл толгойгүй
Нохой сөрвөл хормойгүй...
* * *

Энхийг сахиулагч аа гэж..  

Posted by Сумбаа

Миний нөхөр энхийг сахиулагч НҮБ-ын цэрэг хүн. Бас л үүргээ гүйцэтгэхээр Африк тивийг зорьсон. Хүний нутагт, дэлхийд эх орноо төлөөлөн алба хааж яваа гэж бодохоор бахархмаар сайхан ч ард нь үлдсэн эхнэр, үр хүүхэд нь ямар их сэтгэлийн тэвчээртэй хүлээдэг юм дээ. Өдөр бүр тэрнийг минь эрүүл энх, сайн сайхан явуулж эх оронд нь ирүүлээрэй гэж залбирцгаана. Надтай адилхан олон эхнэрүүд нөхрөө санаж, миний хүүтэй адилхан олон аавын хүү охид аавыгаа үгүйлэн ирэх хоногийг аль явсан эхний өдрөөс эхлэн тоолж эхэлсэн байх. Хань минь яваад 67 хоножийнэ, дахиад хамгийн багадаа л гэхэд 211 хоног дутуу байна. Өдөр бүр гадаад мэдээ алгасалгүй үзнэ, магадгүй ханийн минь байгаа газрын тухай мэдээ гарах ч юм билүү. Эх орондоо байгаа бид яах вэ эрх чөлөөтэй их л бодож нөхрөө саналаа гэхэд өөр бас бус зүйлээр өөрийгөө сатааруулж болох л байх. Гэтэл хүний нутагт хатуу чанга дэг журманд баригдан нойртой нойргүй, хоолтой хоолгүй хэдэн сарыг өнгөрөөж яваа шүү дээ. Харин эх орноо төлөөлөн яваад ирсэн хүмүүстээ төр засаг жаахан зөөлөн хандмаар санагдана.
Хүнд нөхцөлд алба хаасных нь төлөө НҮБ-ээс зохих хэмжээний мөнгө өгдөг. Тэрийг нь Батлан хамгаалах яамруу шилжүүлдэг бололтой. Гэтэл тэр мөнгөнийх нь 40%-ийг татвар болгоод авчих юм. Миний бодлоор хүн амын албан орлогын 10%-ийн татварыг нь аваад бусдыг нь хүмүүстээ өгмөөр санагдах юм. Үгүй ээ ядаж 20% биш шүү. Ард иргэдийнхээ амьдралыг сайжруулна бүгдий нь байртай болгоно гэдэг хэрнээ өөрийнхөө хүч хөдөлмөрөөр олж ирсэн мөнгийг татаас таталгүй олгож болдоггүй юм болов уу. Зүгээр сууж байгаад мөнгө гуйгаагүй ш дээ. Одоо үед тэр өндөр үнэтэй байрнуудаас авч дийлэх хүн үнэндээ алга байна ш дээ. Та бүхэн цэргийн газар ажилдаг хүмүүс танидаг бол мэдэж л байгаа байх ихэнх нь гэр хороололд үгүй бол аав ээжтэйгээ амьдарцгааж байгаа. Ард үлдсэн эхнэр хүүхдүүд нь нөхрөө эзгүйд бүгд гэр хороололд галтай галгүй сууж байгаа шүү дээ. Үнэхээр л ард иргэдээ сайхан амьдруулахыг чин сэтгэлээсээ боддог бол ядаж өөрсдийнх нь олсон мөнгийг өөрсдөд нь бүрэн олгоосой. Та санал нийлж байвал сэтгэгдэл үлдээгээрэй.