Анжелика  

Posted by Сумбаа

Энэ кино Анжелика гэх үзэсгэлэнт бүсгүй тахир дутуу доголон тайжид богдлогдон очиж байгаагаар эхэлдэг. Түүний сорвитой нүүр тахир дутуу хазгар хөлнөөс айн өөртөө гомдон дэрээ нэвтэртэл уйлж хонодог байлаа. Цаг хугацаа өнгөрөх тусам нөхрийнхөө сорвитой нүүрний цаана хүнд баймгүй үнэнч шудрага ухаалаг зан чанар буйг олж харан аажим аажмаар эр нөхөртөө дасан хайр сэтгэлээ өгөн 2 хүү төрүүлдэг. Гэвч сайхан хүүхэн хуримгүй гэж Гоо бүсгүйд дуралсан эзэн хаатан Анжеликаг хатнаа болгож авахын тулд доголон тайжыг хуурамчаар цаазалдаг. нөхрөө үхсэн гэдэгт итгэсэн бүсгүй өөрийн эрхгүй хааны ордонд очдог. Ордонд байх хугацаандаа нөхрөө алагдаагүй гэдгийг олж мэдээд хайртай хүнээ олохын тулд холын замд гаран олон саад бэрхшээлийг туулдаг. урт удаан хугацааны турш явахдаа Арабын хаанд хулгайлагддаг, Арабын хааны хатан болохоос татгалзан тэндээс оргож явадаа баригдан амьдаараа барын хоол болох ял сонсж, бүсгүйд дуралсан залуу болон Арабын хааны хатны нөхрөө харамлах сэтгэл 2-ын тусламжтай амьд үлддэг.
Хамгийн гоё нь эцэст нь Анжелика дуудлага худалдаан дээр зарагдах болж хувь заяандаа гомдон цөхрөн сууж байхад нэгэн баян хүн өндөр үнээр худалдан авсан нь энэ урт хугацааны туршид хайж явсан эр нөхөр нь байдаг.
Хайр сэтгэлдээ үнэнч байж чадсан гоо бүсгүйн тухай ийм л кино байсан даа. 4 ангит кино байсан. Би гэхдээ дэндүү товч бичлээ үзвэл гоёо шүү. Ном нь ч бас байдаг.

This entry was posted on Thursday, December 6, 2007 at 7:03 PM . You can follow any responses to this entry through the comments feed .

22 Сэтгэгдэл бичих

Анжелика гэдэг кино байсан юм уу. Аан

December 6, 2007 at 8:05 PM

Кино байсан. Та өөр зүйл гэж бодож байсан юм уу. Би уг нь Миний үзэх дуртай "Кинонууд" гэж байгаад л бичсэн юмсан.

December 6, 2007 at 8:17 PM

Нэрээ буруу бичсэн байгааг чинь хэлсэн юм аа. Зассанд баярлалаа.

December 6, 2007 at 8:35 PM

Сайнуу? би бас анжеликааг 4 боть хүртэл нь уншсан. Тэгээд киног нь youtube-ees олох гэсэн олддоггүй ээ. Бас амьдралын хүрд киног олж үзмээр байна та надад туслахуу? хэрвээ та надад туслахаар шийдсэн бол би маш их баяртай байх болно. Миний ID sar_nai89

July 22, 2009 at 6:43 AM

Youtube-ээс Angelique гээд хайвал олдох юм шиг байна. Чи юу ч гэсэн http://www.youtube.com/watch?v=FIZFVVZFajY&feature=related - г үз дээ. нэг хэсэг нь байна.

August 18, 2009 at 8:07 PM

Сайн уу. Би үзэсгэлэнт анжелика зохиолын эхний 2 ботийг нь уншиж байсан. Бүтнээр нь унших гэтэл олддоггүй, google-ээр ороод хайхад энэ блог гарч ирлээ. Боломж байвал энэ блогон дээрээ уран зохиолын хэсэг байршуулан гаргаж болох уу.

February 17, 2010 at 7:37 PM

Тэгье ээ. Би нийтэлнээ.

February 17, 2010 at 8:40 PM

Сайн байна уу?
Би "Үзэсгэлэнт Анжелика"-гийн эхний 2 ботийг уншсан, өдий хүртэл уншсан номнуудаас маань миний хамгийн дуртай, хамгийн шимтэн уншиж байсан зохиол юм аа. Үргэлжлэлийг нь олох гээд ер чадаагүй, интернетээр хайсан чинь миний уншсан тэр 2 боть нь эх зохиолынхоо дөнгөж 1-р боть бөгөөд эх зохиол нь 13 боть байсан. Мэдээж бусад хэл дээр үргэлжлэл нь олдсон ч би зөвхөн монголоороо уншмаар байна. Нэг сайхан юм уншиж ойлгох гэж байж, хагас дутуу ойлгоод ч яах вэ дээ, гэхдээ цаашид бол боломжтой болох л байх л даа. Одоо зүгээр Монгол дээр орчуулсныг нь үргэлжлүүлэн уншмаар байна. Байгаа хүмүүс нь надад туслаач тэгэх үү, блог ч юмуу нет-д нийтэлж өгөөч, гуйж байна.

June 14, 2010 at 12:09 AM

http://www.youtube.com/watch?v=kAScrJo3iqQ&feature=related
geed orood uz dee. oros xel deer bna

December 30, 2010 at 9:14 AM

Сайн байна уу

Би дээр сэтгэгдэл үлдээсэн Золзаяа байна. Тэрнээс хойш би орос дээр 2-р ботийг нь уншсан, тэгээд ямар ч байсан үйл явдлыг нь ойлгосон. Гэхдээ л эх монгол хэл дээрээ уншмаар байна(орос дээр бол бүх боть нь олдож байна, мөн бусад хэл дээр ч олдох байх) Тэгээд саяхнаас бас хайж үзлээ, алгаа. Ганц шинэ мэдээ гэвэл Мир ном дэлгүүрт шинээр хэвлэгдсэн юм шиг байна, нетээр хайж явтал нэг тийм хуудас оллоо. Яамартаа ч эхнээсээ ахин хэвлэгдэж байгаа бол дараа, дараагийн ботиуд нь гарна гэж найдаад хүлээж байя даа.

January 17, 2012 at 10:34 PM

Анжелика-г бас ингэтлээ хайдаг хүмүүс зөндөө байдаг юм бна шдээ. нээрээ л өдийг хүртэл уншсан номнуудаас хамгийн гоё нь сэтгэлээс ерөөсөө гарахгүй. би бас л эхний 2 ботийг нь уншсан энд хэвлэгдэж гарсан 2 боть шдэ. гэтэл үргэлжлүүлээд унших гэхээр бас л золзаяатай адилхан бна. хэлний мэдлэг уран зохиолын ном уншиж гүн гүнзгий ойлгох дээрээ тулаагүй байгаа болохоор... дахин хэвлэгдэх гэж бгаа бол үргэлжлүүлээд гаргаасай л гэж залбиръя. золзаяа хэрэв эргэж орж ирвэл холбогдож болох болуу...?

January 18, 2012 at 5:00 AM

zolzaya holbogdoh bolomj bwal holbogdoy. hehe bi ch gsen ehnii 2oos tsaashilj chadahgui ni

January 18, 2012 at 5:33 AM

Hi, suuliin hed honog udriin bodol, shuniin zuud bolj baina, Angelique mini, hehe.

January 23, 2012 at 1:34 AM

шинээр хэвлэгдэж гарсан байна лээ

January 28, 2012 at 6:41 AM

Тиймүү, хэд хүртэл гарсан юм бол?

January 30, 2012 at 3:55 AM

Их дэлгүүрт 15000 гэж байна лээ.

February 1, 2012 at 7:55 PM

Хэрэгтэй мэдээлэл өгсөнд баярлалаа!

February 7, 2012 at 3:26 AM

sain uu bi bas anjeliqueg 2 boti hurtel unshsan ta buhen urgeljlel botiudiig olson bol nom soliltsoj unshih ch yumuu turesluuleh ch yumuu nomoo unshuulj tuslaach mash ih guij bna bi mash tseverhen unshdag @zolzaya

June 25, 2017 at 4:03 AM

Номыг нь унш. Үнэхээр сонирхолтой

August 22, 2020 at 6:02 AM

Интерном, аз хур дэлгүүрүүдэд 5,6 нь бна лээ

August 22, 2020 at 6:03 AM

Интерном, аз хур дэлгүүрүүдэд 1-6 хүртэлх боть нь бналээ шүү

August 22, 2020 at 6:05 AM

Интерном, аз хурд 1-6 боть нь бгаа

August 22, 2020 at 6:07 AM

Post a Comment