Уул бууралтахад ухаарч хамт байлаа
Урийн шувууд ирэхэд ганганаж хамт байлаа
Найр хайрын дунд уярч хамт байлаа
Нас насын хөлд улирч хамт байлаа
Чамдаа би хайргүй байхын аргагүй
Өвөг дээдсээ нутаглуулахад уйлж хамт байлаа
Өлгий жингэ хоёр оёход инээж хамт байлаа
Үүр нарны ээлжинд үргэлж хамт байлаа
Үхэхгүй юм шиг ургаж хамт байлаа
Чамдаа би хайргүй байхын аргагүй
Он жилүүдийн урсгалд элж хамт байлаа
Од харваж унахад эрж хамт байлаа
Дэргэд чинь байгаа төртөө зүүдэлж хамт байлаа
Дээлийнхээ бага энгэрт багтаж хамт байлаа
Чамдаа би хайргүй байхын аргагүй .
Хийх ажил их гэж ...бас бөөрөнхий гэж байгаа.
Хүүхэд байхад ямар жаргалтай байгаа вэ гэж сүүлийн үед бодогдох боллоо. Нөгөө "гурван настай болоосой гутахыг мэдэхгүй явахсан" гэдэг л тэр байх даа. Яг өөрөө амьдрал дээр гараад ирсэн хийх нээрээ их байдаг юм байна.
Жаргалтай өдөр гэж байхаас жаргалтай амьдрал гэж байдаггүй гэсэн үнэн бололтой.
Сайхан амьдралд хүрэхийн тулд их л хичээх хэрэгтэй юм байна. Санаж явбал бүтнэ сажилж явбал хүрнэ гээд нэгэн сайхан нартай өдөр сайхан амьдралд хүрнэ дээ гэж аажуухан урсгалаараа явахын оронд тэрнийхээ төлөө тэмцэж, 13,4 мэхээ бүгдийг хэрэглэн хичээх хэрэгтэй байдаг юм байна. Эмээ маань үргэлж л ирсэн хоногийг өнгөрөөж ирээгүй хоногийг хүлээж амьдрана гэдэг бүтэлгүй хүний зан амьдралаа сөрж амьдарч бай гэдэг байж билээ. Эмээгийн минь үг ямар ч хууль цаазаас илүү үнэтэй үнэн бас бодит үгсэнж. магадгүй дэлхий бөөрөнхий болохоор ямарваа нэг юманд сайн муу 2 тал ч бэрхшээл тулгарлаа гээд бүдрээд уначихалгүй л байх хэрэгтэй. Хүн гэдэг амьтан хэдий ухаантай ч гэлээ алдах үе зөндөө л байлгүй яахав тэгэхдээ алдаанаасаа зориг орж алдаанаасаа суралцаж өөрөө өөрийхөө төлөө хичээх хэрэгтэй.
Аравхан алхаад амссан зовлон чинь
Ахиад алхахад мартагдана
Анд минь урагшаа...

Өнөөдөр ямар сайхан өдөр вэ? гадаа дулаахан нартай байна. Миний сэтгэл дотор ч мөн адил сүүлийн үед жаахан бүрхэг зэврүүн ч юм шиг байсан бол өнөөдөр үүл арилж нар гарсан сайхан өдөр байна. Яагаад гээч, өнөөдөр миний хүүгийн төрсөн өдөр. Би гэдэг хүн энэ өдөр ээж болсон. Эх хүн гэдэг сайхан бас бахархмаар ч юм шиг тийм гэж үгээр хэлэх аргагүй алдрыг хүртсэн өдөр. Миний хань хээр явчихсан тэгээд өглөө хамгийн түрүүнд "ээж болсны баяр хүргэе" гэж мессэж бичсэн байсан.
Амьдралын минь гэрэл гэгээ болсон хүүдээ 1 ой хүрсэний баярын мэнд хүргэе.


Удаан ханилах хүнд уйдах үгийг бүү хэл... гэж
Дээдсүүд маань гарах аргагүй үнэн үг хэлэх юм даа. удаан гэж байгаа хугацаа нь хэдэн жил, хэдэн сар, бүр хэдхэн хоног ч байж болох л юм . Ер нь хэн ч байлаа хэдий удах ч юунд та гомдоох үг хэлнэв.
Үгээр хүнийг алж ч болдог, аварч ч болдог
Өнгө будаг сүлэлдсээр хорвоо үргэлжилнэ
Өрөвч нинжин ээж минь хайраа надад сөгнөнө
Үерлэх шиг давалгаат их амьдралын урсгалд
Үр минь гээд намайг л хүлээж суух ээж минь
Уцаарлаж таныхаа өмнөөс заримдаа би асдаг
Ундууцаж таныхаа үгийг хааяа би цацаж хаядаг
Угтаа бол өлмийд тань мэхийж зүрхэн дотроо шимширдэг
Ухаангүй үрээ харцаараа зэмлэхийг тань би мэдэрдэг ээ
Хавар намар ээлжилсээр он жилүүд улирна
Хайлган сэтгэлт ээж минь сүүгээ надад өргөнө
Халгих шиг эрчлээт энэ амьдралын тойрогт
Хүү минь гээд намайг л хүлээн суух ээж минь
Өөрийн бүхнээ илүүд санаж алсад би оддог
Өчнөөн удаад ирэхэд санасан сэтгэл тань мэлмэрэн угтдаг
Үнэндээ таныгаа жаргаахсан гэж зүрхэн дотроо эмзэглэдэг
Үргэлж намайг хайраараа ивээдгийг тань би мэдэрдэг ээ
Э.Үржинханд
Харцыг чинь санаад би хайлан дурсдаг
Хайрын чинь туяанд дуулан сэргэдэг
Буурцган зүрхэндээ хоёулаа байдаг
Бусдын тэвэрт чи минь жарга даа
Зүсийг чинь санаад би уяран дурсдаг
Зүрхий чинь хөглөе гэж зүүдэлж сэрдэг
Өөрийг чинь хайрлаад цалгиж яваа
Өрөөлийн энхрийлэлд чи минь жарга даа
Эрхэм төрхийг чинь би эргэн дурсдаг
Энэхэн заяандаа хааяа гуньдаг
Энхэрхэн зүрхийг минь хөглөж ирсэн
Энхрий чамдаа дэндүү даслаа
Галбирыг чинь санаад би элбэрэн дурсдаг
Гарын чинь сайханд зөөлрөн суудаг
Хөхөмдөг огторгуй дээвэр минь болдог
Хүний хүнтэй чи минь жарга даа
Дөлгөөхөн төрхийг чинь би эргэн дурсдаг
Дөрвөн цагийг өртөөлж хүлээдэг
Тэнгэрийн саран доор хоёулаа байлаа ч
Тэмдгэрэх үүрийг тус тусдаа тосдог"
Ц.Бавуудорж
Хээр хэвтэх яс нэг
Хэзээд урсах цус нэг
Эзэн Чингисийн үр сад
Элитийн батлеон өөдөө....
гэж дуу нэгтэй хэлж байгаа залуус сүрдмээр ч юм шиг, гайхмаар ч юм шиг. За юутай ч атугай би гэдэг хүн сайхан ханийхаа сэвгүй сэтгэлийг булингартуулалгүй өөрт оногдсон энэ их хувь тавилангаа шүтэж амьдрах минь л чухал болж дээ.
Хүүхэд байхдаа мөрөөддөг байсан зүйл минь хүний гэргий болсон хойно биелдэг байжээ.
Эцэст нь эрчүүд минь бусад нь яах вэ ганц муу эхнэрээ л өөрийн амьдралын Гүнж болгон хайрлаж яваарай. Гүнж үгүй бол хааны сэнтий тань ганхах л байх шүү.
Ангилал
Хүмүүсийн блог
-
Чөлөөт бөх тойроод....10 years ago
-
Хүний биеийн гайхамшиг11 years ago
-
-
Picasa дээрх зургаа слайд байдлаар харуулах16 years ago
-
