Үг  

Posted by Сумбаа in

Удаан ханилах хүнд уйдах үгийг бүү хэл... гэж
Дээдсүүд маань гарах аргагүй үнэн үг хэлэх юм даа. удаан гэж байгаа хугацаа нь хэдэн жил, хэдэн сар, бүр хэдхэн хоног ч байж болох л юм . Ер нь хэн ч байлаа хэдий удах ч юунд та гомдоох үг хэлнэв.
Үгээр хүнийг алж ч болдог, аварч ч болдог

Ээж минь  

Posted by Сумбаа in

Өнгө будаг сүлэлдсээр хорвоо үргэлжилнэ
Өрөвч нинжин ээж минь хайраа надад сөгнөнө
Үерлэх шиг давалгаат их амьдралын урсгалд
Үр минь гээд намайг л хүлээж суух ээж минь

Уцаарлаж таныхаа өмнөөс заримдаа би асдаг
Ундууцаж таныхаа үгийг хааяа би цацаж хаядаг
Угтаа бол өлмийд тань мэхийж зүрхэн дотроо шимширдэг
Ухаангүй үрээ харцаараа зэмлэхийг тань би мэдэрдэг ээ

Хавар намар ээлжилсээр он жилүүд улирна
Хайлган сэтгэлт ээж минь сүүгээ надад өргөнө
Халгих шиг эрчлээт энэ амьдралын тойрогт
Хүү минь гээд намайг л хүлээн суух ээж минь

Өөрийн бүхнээ илүүд санаж алсад би оддог
Өчнөөн удаад ирэхэд санасан сэтгэл тань мэлмэрэн угтдаг
Үнэндээ таныгаа жаргаахсан гэж зүрхэн дотроо эмзэглэдэг
Үргэлж намайг хайраараа ивээдгийг тань би мэдэрдэг ээ

Э.Үржинханд

Зүүдэлж жаргах амраг  

Posted by Сумбаа in

Харцыг чинь санаад би хайлан дурсдаг
Хайрын чинь туяанд дуулан сэргэдэг
Буурцган зүрхэндээ хоёулаа байдаг
Бусдын тэвэрт чи минь жарга даа
Зүсийг чинь санаад би уяран дурсдаг
Зүрхий чинь хөглөе гэж зүүдэлж сэрдэг
Өөрийг чинь хайрлаад цалгиж яваа
Өрөөлийн энхрийлэлд чи минь жарга даа
Эрхэм төрхийг чинь би эргэн дурсдаг
Энэхэн заяандаа хааяа гуньдаг
Энхэрхэн зүрхийг минь хөглөж ирсэн
Энхрий чамдаа дэндүү даслаа
Галбирыг чинь санаад би элбэрэн дурсдаг
Гарын чинь сайханд зөөлрөн суудаг
Хөхөмдөг огторгуй дээвэр минь болдог
Хүний хүнтэй чи минь жарга даа
Дөлгөөхөн төрхийг чинь би эргэн дурсдаг
Дөрвөн цагийг өртөөлж хүлээдэг
Тэнгэрийн саран доор хоёулаа байлаа ч
Тэмдгэрэх үүрийг тус тусдаа тосдог"

Ц.Бавуудорж

Ханиараа бахархахуй  

Posted by Сумбаа in

Өнгөрсөн хагас сайнд цэргүүдийн үзүүлэн тоглот үзээд анх удаа тэрийг үсэн болоод ч тэр үү миний хань цэргийн хүн болоод тэр дунд байсан болоод ч тэр үү үнэхээр сайхан санагдсан. Тэр тэмцээнд хамгийн гол нь ханийн маань баг түрүүлсэн болохоор бүүр ч сайхан. Буу үүрээд үзүүлэн тоглолт хийж байгаа залуусыг хараад үнэхээр эх орны хөвгүүд гэж энийг хэлэх байх даа л гэж бодогдож байсан, тэр дундаа ханийгаа хараад бүүр ч догдолсон, бахархсан бас хайрласан, би ямар азтай юм бэ? бурхан надад ямар сайн хүн явуулаа вэ? гэж. Надад Эх орны зоригт хүүгийн гэргий гэх хүндтэй бөгөөд хариуцлагатай үүрэг ноогджээ гэдгийг ойлголоо. Хатуужилтай хэрсүү хэрнээ уяан зөөлөн сэтгэлтэй тийм л хүний гэргий болсондоо маш их баяртай байна. Маргааш 3 сарын 18, цэрэг эрсийн баярын өдөр. Ханидаа болоод Монголын нийт эх оронч зоригт хөвгүүддээ баярын мэнд хүргэе . Та нар минь байгаа болохоор би, бид амар амгалан байгаа юм шүү.
Хээр хэвтэх яс нэг
Хэзээд урсах цус нэг
Эзэн Чингисийн үр сад
Элитийн батлеон өөдөө....
гэж дуу нэгтэй хэлж байгаа залуус сүрдмээр ч юм шиг, гайхмаар ч юм шиг. За юутай ч атугай би гэдэг хүн сайхан ханийхаа сэвгүй сэтгэлийг булингартуулалгүй өөрт оногдсон энэ их хувь тавилангаа шүтэж амьдрах минь л чухал болж дээ.


Гүнж  

Posted by Сумбаа in

Өнөөдөр 3 сарын 10-ны өдөр, Олон Улсын Эмэгтэйчүүдийн баяр болж өнгөрлөө. Энэ өдөр миний хувьд хамгийн сайхан өдөр байлаа. Учир нь би бүх хүмүүсийн хувьд бүрэн эрхэт Гүнж байх цорын ганц өдөр байсан болохоор тэр. Ялангуяа ханиас бусад танидаг бүх л эрэгтэй хүмүүсийн хувьд бол бүр ч гүнж шиг аашилж болох цорын ганц өдөр шүү дээ. Ханий хувьд бол угаасаа л бүх л амьдралынх нь Гүнж шүү дээ. Гүнж байх үнэхээр сайхан тааламжтай байлаа. хүсэл минь нүд ирмэх зуур биелэж байх юм. нэг мэдэхэд хоол бэлэн гэр цэвэрхэн тэгсэн хэрнээ бэлэг аваал. үнэн лайтай.., 3 сарын 8нд эрэгтэй хүмүүс лав үлгэрт гардаг хүсэл биелүүлэгч зурхай загас эсвэл бирд ч юм уу болдог байхаа. Гүнжийн ямбыг эдэлж, гүнжийн эрх эдэлж үзээгүй бий арай л тэнгэрт ниссэнгүй гэм. Хүүхэд байхдаа "Үүлэн бор"-ын үлгэрүүдийг уншаад гүнж болох юмсан гэж мөрөөддөг байлаа. Үнэхээр болдог юм байна. Ямартаа ч Гүнж болох хүслийг минь биелүүлсэн 3 сарын 8нд талархаж байна. Энэ жил миний хувьд бүүр ч онцлог, юу гээч? Би бээр анх удаа хамт олны дунд эл баярыг угтаж үзлээ. Сайхан санагдсан. сэтгэл хөдөлсөн гэдэг жигтэйхэн, хамгаас хайртай агаа нартаа маш их бүр дэндүү их баяраллаа гэж хэлий. Гэхдээ агаа нарынхаа хувьд яалаа гэж эхнэрүүдээс нь илүү Гүнж байж чадах билээ.
Хүүхэд байхдаа мөрөөддөг байсан зүйл минь хүний гэргий болсон хойно биелдэг байжээ.
Эцэст нь эрчүүд минь бусад нь яах вэ ганц муу эхнэрээ л өөрийн амьдралын Гүнж болгон хайрлаж яваарай. Гүнж үгүй бол хааны сэнтий тань ганхах л байх шүү.

Халаасны өрөө  

Posted by Сумбаа in

Айлын бөөрөнд амь зууна гэдэг
Амаргүй даваа, хүүгээ л өрөвдөх юм
Амьтан царайчилж амьдарна гэдэг
Аймаар заяа, хүүхдээ л бодох юм

Гэрийн эзний хүүхдийг аргадаж
Гэмгүй мөртлөө гэмшилд автаж
Цэцэрлэгийн чихрээ идэхгүй өгнө
Цэцэг шиг нас гундаж өснө

Турьхан нуруундаа гутамшиг үүрч
Туних эрхлэхийг бүр мартаж
Тоглохдоо хүртэл хүн харна
Толгой гудгархан бараадаж гүйнэ.


Банди нар л болсон хойно доо
Байлдаж тоглох дуртай байх юм
Хүүхэд л болсон газар даа
Хүү минь хүртэл дагаж гүйх юм

Дайтаж тоглох жаалууд дунд
Дайсан болох нь алга атал
Чимээгүй хүү минь л оногдох юм
Чихээ бөглөвч гуниг нь сонсдох юм

Халаасны өрөөнд амь зууна гэдэг
Хатуу даваа, хүүгээ л өрөвдөх юм
Хар элгийн хүнийг царайчилна гэдэг
Хэцүү заяа, хүүхдээ л бодох юм

Ялах дон жаалуудыг олзолж
Ялагдах дайсан олдохгүй болоход
Дуугүйхэн миний хүү л сөгдөх юм
Дусал нулимсаа аниргүй залгих юм

Удаан дайны золио болгон
Урван тоглох хүн олдохоо болиход
Тоглоомон буугаа ганцаараа хураалгаж
Тоодойтлоо туугдаад явах юм

Үймж дарвих хүүхдүүдийн хэн нь ч
Үхэж тоглох дуртай байхад
Аниргүхэн миний хүү л сөгдөх юм
Аавынхаа нүдэн дээр толгойгоо авахуулах юм

Болохгүй гэх газар байх биш дээ
Болзошгүй дайн нүүрлэдэг юм гэхэд
Ялагдаж тоглоод сурсан хүү минь
Яаж байлдах юм болдоо хэн мэдэхэв!

Хаяа хийлсэн их гүрнүүдийн бөөрөнд
Халаасны өрөө шиг эх орон минь ээ
Цадиг түүхтэй дээдсийн үрсийг
Царайчилж сургахгүй юм сан, яадаг юм билээ .

Инээмсэглэ  

Posted by Сумбаа

Сэтгэл нэг л дундуур уйлмаар байх чинь нулимсаа тэвчээд би инээе
Зүрх нэг л хөндүүр зүсэгдсэн юм шиг байх чинь бүхнийг мартан би чангаар инээе
Дээрээс тэнгэр нурж, доороос газар цөмрөөгүй байна ашгүй дээ уйтгарлах хэрэг алга
Инээд танд туслана

Морин хуур  

Posted by Сумбаа in

Морин хуураа гэж... үндэсний минь өмнөө барих ганц баялаг гэж болох л юм. Юун Таван толгой , Оюу толгойн алт, нүүрс вэ? Тэд чинь нэг л мэдэхэд дуусчий ш дээ.
Саяхан Монголын алдарт хуурч Жамъяан гуай 89 насан дээрээ хорвоогийн мөнх бусыг үзүүлсэн тухай гашуудлын мэдээ сонсогдсон. Үнэхээр л хуурын минь 2 чавхдас түр хугацаанд тасарсан болов уу гэлтэй.
Морин хуурын аялгуу сонсоод миний л лав хамаг зүрх булгилаад, догдлоод хөдөө хээр морьтой давхиж ч байгаа юм шиг тийм сонин мэдрэмж ч гэх юм уу сэтгэгдэл төрдийн. Морь унаад давхимаар ч юм шиг, анх удаа өсгий цагаан хонгор халзан морь унаад өвөөрүүгээ давхиж байсан минь санаанд ордын. Гэтэл яруу найрагч Ичинхорлоогийн нэгэн шүлэг байнаа.

Морин хуурчид хэлэх шүлэг ...

Дэргэдээс чинь сул шороо ч үргэхгүй
Дэлхий яаж уяардагыг би харж ханахгүй
Хаврын униар шиг чиний хуурын аялгуу
Халгиа мөрний ус мэт зүрхэн дундуур бидэртэнэ.
Түмэн агтын сүүлэнд хургасан салхинаас
Гэгэлгэн уянга омголон унага шиг алдрахад

Түүчуу тогоруудын сүүлчийн дэвэлтийг умартан
Гэгээн сэтгэлд сарны хун өдөлнө.
Хар зүрхийг эзэгнэх хуурын чинь аяргууг шүтэвч
Хар шөнийн зүүдэнд чи ирдэггүй
Мөнхийн аялгууг эзэгнэсэн чамайг
Мөрөөдөн сууж би чаддаггүй
Буйд газрын хөнгөн зэрэглээнд
Борог өвс салхинд налах төлийнхөнд
Эх нутаг минь яруухан гэж
Эгшиг нөмрөн шивнэсэнийг чинь мартдаггүй
Дэргэдээс чинь сул шороо ч үргэхгүй
Дэлхий яаж эргэдэгийг би харж чадахгүй
Хаврын униар шиг чиний хуурын аялгуу
Халгиа мөрний ус шиг зүрхэн дундуур бидэртэнэ

Нээрээ л хуурын аялгуу гэж зүрхэн дундуур зүсч ороод хүнийг уйлуулана чиг, дуулуулана чиг. Би яг одоо Харангийн Лхагваагийн "Морин хуур" дууг сонсож байна. хамаг сэтгэл хөдөлгөөд хаячихлээ. Миний Монголын өвөг дээдэс ч бишрээд бишрээд барахгүй хүмүүс юм даа. Ийм сайхан хуур хийж л байдаг, ганц хуур ч биш л дээ...
Би ч бас азтай юм аа ийм сайхан оронд төрдөг.
Нацагдоржийн
Энэ бол миний төрсөн нутаг
Монголын сайхан орон гэж..