Наашаа нутаг
Их талын цаанаас салхи намсаж наашилна
Ив дарсан харанхуйг шингэлж сар наашилна
Тэнгэрийн элгэнд үүргэлсэн уул эвшээж наашилна
Тэмтрэгдэхийн чинээгээр ойртон нутаг минь наашилна
Өнөөдөр шүлэг уншмаар ч юм шиг тэгээд biirbeh.mn-ээр хэсүүчилж яваад ийм нэг шүлэг оллоо. Нутагруугаа явж ээждээ үндсүүлэхсэн гэсэн далдхан хүслийг минь дэврээж орхидог шүлэг байна. Ээжийн тухай шүлэг их цөөхөн байдаг юм байна. Харин Н.Оюун-Эрдэнийн "Ээждээ" гэж сайхан шүлэг байна.
"Ээждээ"
Дулимагхан би нэгэнтээ гишгэхэд
Духанд тань нэг үрчлээс нэмэгддэг гэж үү ээжээ
Дундуурхан сэтгэлдээн би шаналахад
Дутуу нойртой хонодог юм уу ээж минь
Дугтуй захиа явуулахад
Дуу шуутай суудаг юм гэнэ үү миний ээж
Дуу аялан алхахад минь
Дундуур сэтгэл тань дүүрдэг юм уу ээжээ
Тэгвэл хүү чинь яг одоо залгая
Тэртээд суугаа ээж таньдаа мэндчилье
Тэнийлгэж тавьсан цаасан дээр
Тэвхийсэн хуруугаан зураад би явуулья
Оюун-Эрдэнийн бас ийм 1 шүлэг байна даа.
Бүүвэйн дууны тань аялгуунд нойрсоод сэрэхдээ охин тань
Бяцхан нүднийхээн буланд ээжийгээн хайж бүлтэгнэсээн
Хоёр гуравхаан гишгэлээд хөлд орохдоон охин тань
Хоёр алгыг тань бараадаад тэнтэр тунтар алхалсаан
Бүлтгэр хөөрхөн нүдэндээн таныгаан олж харахгүй болохоор
Байдаг хоолойгоон гаргаад уйлдаг байсан охин тань
Тэнтэр тунтар алхахдаан танаасаан хол байвал
Тэнцэж чадахгүй ойчоод, орилдог байсаан охин тань
Бага ангийн багш шиг минь бага багаар үелүүлж
Бичиж хэдэнтэй сурсаан бяцхан үрстэйгээн ээж минь
Бүлээрч өвдөөд орилоход нь бага эмч шиг чагнаад
Бас өөрөөн өвдөж сэтгэлээн хэдэнтээ чилээсээн
Чихэндээн ээмэг зүүхээр чимх эрдэм зүү гэж
Чамаас хэн ч булаахгүй, чиний л ганцхан өмч эрдэм гэж
Нойронд өөрийгөөн өлгийдхөөр номонд өлгийд гэж
Насан балчир үрстээн насаараан сургаж өсгөсөөн
Өөрөөн эдлээгүй гоёлоороон охин намайгаан гоёж
Өтлөхдөөн харин охиноороо өөрийгөөн гоёсон ээжийнхээн
Өтөл буурал насыг нь хуваалцахсандаа охин тань
Өвтгөж сүлсэн өргөсийг нь сугалаад нэг хаяхсаан
Хоёр бумбагар хөхийг тань үлгэж өсөхдөөн охин тань
Хайрын дулаан илчийг хамаг биедээн шингээсээн
Хөтөлж таниасаан зүүгдсээр хүн болсон охин тань
Хайртай ээж таныгаан сэтгэлдээн зүүгээстэй торнисоон
Хайрын халуун өлгийнд бойжсон болохоор охин тань
Хамаг сэтгэлээрээн ээжийгээн харамлаж дотроон хайрлана
Хайртай ээжийг минь хазлах шумуулыг ч би өршөөхгүй
Хатан зүрхийг нь шаналгахыг хэнд ч би зөвшөөрөхгүй
Хүйтэн салхиа холуур үлээгээч гэж хөх тэнгэрээс охин тань гуйна
Хайрга чулуу бүү тээглүүлээч гэж хөрст дэлхийд би залбирна
Хайртай ээжийнхээн өмнөөс галд ороо гэвэл харин
Хормын төдийхэн ч эргэлзэхгүй үсрээд охин тань орно оо
Ер нь л гадуур жаахан алхаад үзвэл нилээн л юм үзэх байх даа. Сэтгэл эмзэглээд эмзэглээд жаахан удаан алхвал дөжрөөд тоохоо байхаар шүү. За тэгээд мөнгө цагаан нүд улаан гэж.. хаа явсан газар барилга барих гээд хашаа татчихсан. Хамаг мод бутыг нь суга татаа хаячихсан бурхан шашин гээд яваад байдаггүй ч газар нутаг уул усандаа шүтэж явдаг над мэтийн хүний уур хүрэхээр. Дээрээс нь хараад байхад залуучууд өндөр боловсрол, өндөр мэдлэг олох гэж өндөр хөгжилтэй оронд очих нь их юм. Өөрийгөө хөгжүүлээд өндөр мэдлэгтэй, чадварлаг боловсон хүчин болоод ирвэл сайн л биз. явсан нь ирэх сонирхолгүй яваагүй нь гарах сонирхолтой байдаг бололтой. Гадаадад байдаг найзуудаасаа хэзээ ирэх гэж байна гэж асуухаар тэгж байгаад очно доо л гэцгээх юм. Монгол орон минь уул нь дээд тэнгэрээс бидэнд бэлгэлсэн энхжингийн орон мэт санагдана.
Би ойрдоо хайртай ханийгаа маш их гомдоож байгаа. Буруу эрхлээд дандаа сэтгэлд нь үл нийцэх үг хэлсэн. Яагаад гэдгийг мэдэхгүй зүгээр эрхэлмээр санагдаад яагаа ч үгүй байхад нь өөрөө дэмий юм ярьж уурлуулаал, тэгсэн хэрнээ өөрөө түрүүлж уучлалт гуйхгүй байж түрүүлж бууж өгөхгүй гэж гүрийгээл, муу шүү. Одоо ирэхлээр нь уучлалт гуйнаа. Дахин тийм олон долоон дэмий үг хэлэхгүй юм шүү. "Удаан ханилах хүнд уйдах үгийг бүү хэл" гэсийн. Аз болоход хань минь харин тэвчээртэй бас ухаантай дээрээс нь тайван уужуу дотортой хүн юм даа. Үрийн минь эцэг амьдралын минь түшиг болсон бүхнээс илүү хүндлэн дээдэлж явдаг хүнээ олон гомдоогоод байвал нэг л өдөр яваад өгөх ч юм билүү, хэн мэдлээ. Айдас төрчихлөө... Ганц хань ч биш бусад хүмүүс ч гэсэн надад бас би тэдэнд гомдох үг битгий хэлээсэй.
За хө сүүлийн бичлэгээс хойш хичнээн ч удсан юм дээ. 6 сарын 11-ээс хойш 2 сар гаран, бараг 3 сар болох дөхөж. Энэ хооронд их олон үйл явдал болж өнгөрчээ.
1. Сонгууль
2. 7 сарын 1-ний үймээн
3. Наадам
4. Хүүгээ авч ирсэн. Нээрээ хүүгээ санаад яг үхэх шахсан байна лээ. Миний хүү ч гэсэн ээжийгээ санаад бүүр хачин болчихсон байсан.
5. Олимп
6. Алт авсан за барагдахгүй олон үйл явдал болж.
Би гэхдээ дээрх үйл явдлуудын зарим нэгийн тухай бичихийг хүсэхгүй байна. Бичээд ч яах юм билээ. Манайхан туулширдгаараа туулшраад эхлээд дайн гарлаа гэсэн дараа нь алт авлаа гээд Алтны үнэ цэнэ бууртал их яриж байна. Энхбаяр гуайн төлгөнд 2 алт 2 мөнгө авна гэж буусан л гэнэ. Ноён ерөнхийлөгч дээрээ очиж ируудүйгээ шинжүүлдэг юм билүү гэж бодоол суужийна.
За энэ ч яахав миний хувийн амьдралд бас олон юм болсон байна. Ерөнхийдөө жаахан нүүдэл суудлын байдалтай л зуныг өнгөрөөх шив дээ. Нээрээ миний ширээн дээр байдаг кактус минь хатаад үхэх дөхөж. Өнөөдөр 1 усаллаа хөөрхийг. Одооноос идэвхитэй амьдрал эхлэх нь дээ гэж.
Амьдрал гэдэг амаргүй давааг давна гэдэг.... Түрүүний нийгэмд их сайхан байсан гэж ярьдаг чухам ямар байсныг мэдэх юм алга. Харин одоо бол миний хувьд бүх нээлттэй юм шиг хэрнээ боогдмол байх юм. Хаана л очно юу л хийнэ заавал 1 бэрхшээлтэй тулгарж, хөөцөлдөж явсан ажил маань түр саатахад хүрнэ. Танилтай бол талын чинээ гэж хэрвээ би танил талтай бол бүх юм нээлттэй ганц утасдаад л бүх юм “ок”. Жишээ нь: үл хөдлөх хөрөнгийн бүртгэл дээр газраа үл хөдлөх хөрөнгийн бүртгэлд оруулий гэвэл эхлээд ноён ерөнхий сайдын тушаалийг газрын албанд танилүй бол 3 сар хүлээж байж авна, танилтай бол 1 сар хүлээнэ. Тэгж гэмээнэ үл хөдлөх хөрөнгийнхөн таны хүсэлтийг хүлээн аваад 14 хоногийн дараа таны эд хөрөнгийг жихнэнэ утгаар нь хөрөнгө болгоно. Үгүй бол хэрвээ та үл хөдлөх хөрөнгийн бүртгэл дээр танидаг хүнтэй бол ноён сайдын тушаал энэ тэр ч хэрэггүй зүгээр л бүх бичиг баримтаа хүргэж өгөөд л бүх юм 7-14 хоногийн дотор жин тан. Сүүлийн үед өөрийн гэсэн өргөөтэй болох гэж тэнэг юм шиг ийш тийшээ явж юм гэдэг нилээн нарийн байдгыг мэдэж авлаа.
Нийгмээ дагаад хүний мөс гэдэг үгүй болсон юм болов уу гэтэл бас ч зарим нэгд нь хүн чанар гээч юм үлдээд тэр нь зулгаадаг бололтой. Олон газраар явж олон албан байгууллагын хаалгыг татаж олон хүнтэй уулзаж учирсаны хүчинд нааштай хандлагатай сайхан сэтгэлтэй хүмүүстэй их л таарлаа. Хүмүүс бас ч ухамсартай байдаг юм байна.
Гэтэл зарим 1 явуургүй зан гаргадаг ч хүн байх л юм. Мэдээж шүү дээ олон хүн сайнтай муутай. Магадгүй тухайн хүний ухамсарын хэм хэмжээнээс шалтгаалах байх л даа. Хэнд ямар үгийг ямар хандлагыг ямар үед гаргах вэ гэдгийг л мэдэж байх хэрэгтэй юм шиг. Би тэр тал дээрээ өөрөө ямар вэ гэдгээ сайн мэдэхгүй байгаа ч бас хичээгээд байгаа, хүн чанартайгаа үлдчихмээр байна ш дээ уул нь. Өвөө маань хэлэхдээ “хүн өөрийнхөө ямарыг мэдэж байна гэдэг ухаантай байгаагын шинж, буруугаа өөрөө ухамсарлаж байна гэдэг ухаалаг байгаагых өөрөө өөрийгөө хянаж сурах хэрэгтэй тийм л хүн байх хэрэгтэй” гэсэн одоо бодохнээ үнэн үг аж. Юу гэж л миний өвөө худал үг хэлэх вэ дээ. Хайртай өвөөгөө ч мөн ч их санаж байна даа. Тэр явуургүй зантай шолчигонуур хүмүүс хүний толгой дээрх өвсрүү гүйж байхаар өөрийнхөө толгой дээрх тэмээгээ буулгачихаасай..
Ингээд цааш нь яваад байвал нилээн юм үзэж сонсох шинжтэй. Настай хүмүүс хэрсүү ухаантай бас бүх юмыг зөв бодож хийдэг нь аргагүй л юм. Амьдралын их сургуулийг улаан дипломтой төгсөх гэж байгаа юм чинь мундаг байх нь аргагүй юм.
Амьдрал үргэлжилж байгаа цагт би, бид явсаар... том жижиг, махтай махгүй олон яс цуглуулах байх даа хөөрхий гэж..,
Би гэдэг хүн эмээ өвөө 2 дээрээ эрхэлж өссөн нэгэн. Ээжийн маань хамгийн бага 2 дүүтэй нь бас хамт байна. Тэр 2 эгч маань хичээл хийнэ гэдгийг ч үзүүлээд өгдөг хүмүүс байлаа. 2 эгч маань 2уулаа МУИС-ийн Физикийн ангид элсэн орж амжилттай суралцаж 2уулаа л ангидаа номер 1т нь явдаг байлаа. Том эгч маань улсын олитпиадад оролцож 3т хүртэл орж байсан билээ. 2уулаа л аймгийнхаа физик, математикийн олимпиадад түрүүлж улсад явдаг гайхалтай сурлага сайтай хүмүүс. Алтны дэргэдэх гууль шарлана гэж 2 эгчигээ дагаж миний үеэл бас 1 эгч бид 2 физикээр хичээллэж олимпиадад оролцдог байлаа. Аймагт бас 2уулаа түрүүлж байсан. Үеэл эгч маань бас л МУИС-ийн Физикийн анги төгсөөд аймагтаа очиж физикийн багш болсон. Тэр эгч маань энэ жил Улсын физикийн олимпиадаас Мөнгөн медаль авч. Яагаад ч юм би тэр баярын хуралд очоод эгчдээ баяр хүргээд цэцэг өгч байхдаа эгчээрээ бахархах сэтгэл төрж тийм том амжилтад хүргэх замыг нээж өгсөн эгч нартаа үеэл эгчийнхээ өмнөөс маш их баярласан. Эгч нараа бас хайрласан.
Хэрвээ өвөө эмээ 2 минь байсан бол яасан их баярлаж байх бол.. болдогсон бол тэр 2тоо дуулгах юмсан.
Эгээдээ баяр хүргэе. Өшөө илүү амжилт гаргаж дараа жил алт авах болтугай
Интернэт, компютер ашиглан сард 80$ олмоор байна уу.
Та бүртгүүлэхдээ урьсан хүний нэр дээр sumbaa гэж бичээрэй...
1.Би яаж элсэх вэ?
-Та http://www.8x8.mn/?ref=sumbaa гэсэн цэсэн дээр дарж бүртгүүлэхэд л болно.
2.Элсэж ороход ямар төлбөр төлөх вэ?
-Та ямар ч төлбөр төлөхгүйгээр бүртгүүлнэ.
3.Программаа яаж татаж авч суулгах вэ?
-Бүртгүүлсэний дараа өөрийн бүртгүүлсэн хэрэглэгчийн нэр, нууц үгээ оруулахад таны интернет дахь office нээгдcэнээр татаж авах цэс итвэхитэй болсоноор программаа татаж авна.
4.Яаж ажилладаг вэ?
-Та программаа суулгаж дуусахад таны компьютерийн доод талд зарын самбар гарч ирэх ба мөн таны онооны гүйлт, элсүүлсэн хүмүүсийн тоо зэрэг мэдээллүүд гарч ирнэ.
5.Урамшууллаа яаж авах вэ?
-Та заавал ямар нэгэн харилцах данстай байх шаардлагатай ба бүртгүүлэхдээ өөрийн харилцдаг банкны нэр, дансны дугаар, регистерийн дугаар, овог нэрээ зөв оруулсан байх шаардлагатай.Ингэснээр таны урамшуулал таны дансанд шууд орох болно.
6.Би заавал хүн элсүүлэх шаардлагатай юу?
-Та заавал хүн элсүүлэх шаардлагагүй ба та өөрийнхөө цуглуулсан оноогоор мөнгө олох боломжтой.Харин та хүн элсүүлбэл доод 3 түвшин буюу таны урьсан хүн, урьсан хүний урьсан хүн, мөн түүний урьсан хүмүүсийн онооноос танд хувь бодогдон таны оноон дээр нэмэгдэн орж ирэх тул та хүн элсүүлж тэд мөн оноогоо явуулах нь танд ашигтай ба та хүн элсүүлэхийн тулд ямар ч төлбөр төлөхгүйгээрээ онцлогтой.
7.Энд элсэж орох нь надад ямар ашигтай вэ?
-Та энд элсэж орсноороо интернет ашиглаж байхдаа л мөнгө олох боломж бүрдэхээс гадна зар сурталчилгааг үнэгүй үзэх боломжтой болж байгаа юм.
8.Сарфинг бизнес гэж юу вэ?
-Энэ нь та тодорхой нэг өгөгдөл дээр (жишээ нь 8x8.mn-ийн зар сурталчилгааг үзэнгээ оноо цуглуулах) ажиллан мөнгө олж болдог,
4. Би оруулсан хувийн мэдээлэлээ дахин өөрчилөх боломж байгаа юу?
Таны оруулсан мэдээлэл харилцдаг банкны нэр, дансны дугаар, регистерийн дугаар, овог нэр тань дахин өөрчилөгдөхгүй !!! Өөрийн дансруу нэвтрэх нууц дугаар, майл хаяг, утасны дугаар өөрчилөгдөж болно.
5. Техникийн vзvvлэлт ямар байх вэ?
Программ нь бvх vйлдэлийн систем дээр ажиллах ба таны компютертаас ямар нэгэн техникийн vзvvлэлт шаардахгvй бeгeeд Macromedia FlashPlayer программ байх шаардлагатай
6. Миний банкны дансны дугаар болон Paypal хаяг юунд хэрэглэгдэх вэ?
Энэ мэдээлэл нь зeвхeн таны тeлбeрийг явуулхад хэрэглэгдэх бeгeeд таны бусад хувийн мэдээлэл зeвхeн компаний архивт vлдэх болно. олон нийттэд компаний гэрээг зeрчинсeeс бусад тохиолдолд мэдээлэхгvй болно.
7.Би eeрийн бизнес vйлчилгээгээ сурталчилуулах болон хамтран ажиллах сонирхолтой бол хаана хандах вэ?
Та vйлчилгээний нeхцeл болон vнийн саналыг зeвхeн майл хаягаараа хvлээн авна. харилцах майл: batsukh.kh@gmail.com, mobile: +976-91-908809
8.Би Монголоос eeр улсаас ажиллаж болох уу?
Та дэлхийн аль ч eнцeгeeс, ямар ч улсаас ажиллаж болно. тeлбeрийг PayPal, Westren Union, Moneygram болон бусад олон улсын гуйвуулгын хэрэгсэлээр явуулах болно. жич: Дамжуулагч vйлчилгээны шимтгэлийг таны цуглуулсан онооноос суутгана
9. Та бүртгүүлж байх яьцад чинь урьсан хүн гэсэн хэсэг байгаа тэнд та sumbaa гэж бичээрэй. Таньд амжилт хүсье
Амраг хосуудын хайрын бэлгэдэл
Анхилуун улаан сарнай шүү би
Аав ээждээ эрхлэн өссөн
Ар Монголын охин шүү би
Хагацлын нулимсанд норох дургүй
Хаврын ягаан цэцэг шүү би
Хайрын дуу аялах дуртай
Халх Монголын охин шүү би
Шанхан талдаа намилзан байдаг
Шаргал наран цэцэг шүү би
Шиврээ бороонд алхах дуртай
Шинэ Монголын охин шүү би
Цайлган сэтгэлдээ итгэл өврөлсөн
Цагаан-Уул цэцэг шүү би
Цаашаа гээд чамайг ч түлхэх
Цамаан зантай охин шүү би
http:\\www.biirbeh.com-оос иим нэгэн шүлэг оллоо. Зохиогч нь Дэлгэрцэцэг гэнэ.
Магтаалын үгэнд бардаад яахав
Үнэн үгэнд хонзогноод яахав
Худалч хүнд хууртаад яахав
Хуурамч хүмүүст гомдоод яахав
Залхуу хүнд найдаад яахав
Замбараагүй явдалд үнэмшээд яахав
Амалсан бүхэнд итгээд яахав
Алдсан юманд харамсаад яахав
Арван хуруу тэгш биш дээ
Алдаа оноогоо эргэцүүлж бодно биз
Шударга үнэнийг олоход бэрх дээ
Шулуухан хэлэхэд өөртөө л итгээрэй
Гадаа дулаахан ямар гоё байна гээч. Өглөө ажилдаа ирж явсан чинь сааданд ургасан модны дор нялх ногоо гарсан байсан тэгээд блогтоо хаварын урь оруулж дэлхийн хамгийн гоё хамгийн сайхан чимэг болох цэцэгний зураг оруулахаар шийдлээ.
Яргуйн дэлбээг зөөлөн бүүвэйлсэн
Яасан сайхан намуухан үдэш вэ
Яахын аргагүй хайрыг булаасан
Ямар хүний үр вэ чи
дуу аялмаар ч юм шиг сэтгэлд хөнгөн гуниг төрөөд явчих чинь.
Ялдам салхи хацар илбэн сэтгэл сэрээж
Ялдам охид улам ч үзэсгэлэнтэйгээр мишээцгээн гэрэл түгээж
Ялдам харцыг тосон авах бусдын сэтгэлд дулаан оч харваад
Ялдам юм аа хавар ,чи
Яагаад ч юм гэнэт тэнгэр бүрхээд салхи зогсож
Яагаад ч юм охид харцаа буруулан одох шиг
Яагаад ч юм нар будангуйрч тэнгэр уйтгарлаад
Яагаад ч юм хачин юмаа хавар , чи.
http://biirbeh.com-оос ийм нэгэн шүлэг оллоо.
Уул бууралтахад ухаарч хамт байлаа
Урийн шувууд ирэхэд ганганаж хамт байлаа
Найр хайрын дунд уярч хамт байлаа
Нас насын хөлд улирч хамт байлаа
Чамдаа би хайргүй байхын аргагүй
Өвөг дээдсээ нутаглуулахад уйлж хамт байлаа
Өлгий жингэ хоёр оёход инээж хамт байлаа
Үүр нарны ээлжинд үргэлж хамт байлаа
Үхэхгүй юм шиг ургаж хамт байлаа
Чамдаа би хайргүй байхын аргагүй
Он жилүүдийн урсгалд элж хамт байлаа
Од харваж унахад эрж хамт байлаа
Дэргэд чинь байгаа төртөө зүүдэлж хамт байлаа
Дээлийнхээ бага энгэрт багтаж хамт байлаа
Чамдаа би хайргүй байхын аргагүй .
Хийх ажил их гэж ...бас бөөрөнхий гэж байгаа.
Хүүхэд байхад ямар жаргалтай байгаа вэ гэж сүүлийн үед бодогдох боллоо. Нөгөө "гурван настай болоосой гутахыг мэдэхгүй явахсан" гэдэг л тэр байх даа. Яг өөрөө амьдрал дээр гараад ирсэн хийх нээрээ их байдаг юм байна.
Жаргалтай өдөр гэж байхаас жаргалтай амьдрал гэж байдаггүй гэсэн үнэн бололтой.
Сайхан амьдралд хүрэхийн тулд их л хичээх хэрэгтэй юм байна. Санаж явбал бүтнэ сажилж явбал хүрнэ гээд нэгэн сайхан нартай өдөр сайхан амьдралд хүрнэ дээ гэж аажуухан урсгалаараа явахын оронд тэрнийхээ төлөө тэмцэж, 13,4 мэхээ бүгдийг хэрэглэн хичээх хэрэгтэй байдаг юм байна. Эмээ маань үргэлж л ирсэн хоногийг өнгөрөөж ирээгүй хоногийг хүлээж амьдрана гэдэг бүтэлгүй хүний зан амьдралаа сөрж амьдарч бай гэдэг байж билээ. Эмээгийн минь үг ямар ч хууль цаазаас илүү үнэтэй үнэн бас бодит үгсэнж. магадгүй дэлхий бөөрөнхий болохоор ямарваа нэг юманд сайн муу 2 тал ч бэрхшээл тулгарлаа гээд бүдрээд уначихалгүй л байх хэрэгтэй. Хүн гэдэг амьтан хэдий ухаантай ч гэлээ алдах үе зөндөө л байлгүй яахав тэгэхдээ алдаанаасаа зориг орж алдаанаасаа суралцаж өөрөө өөрийхөө төлөө хичээх хэрэгтэй.
Аравхан алхаад амссан зовлон чинь
Ахиад алхахад мартагдана
Анд минь урагшаа...
Өнөөдөр ямар сайхан өдөр вэ? гадаа дулаахан нартай байна. Миний сэтгэл дотор ч мөн адил сүүлийн үед жаахан бүрхэг зэврүүн ч юм шиг байсан бол өнөөдөр үүл арилж нар гарсан сайхан өдөр байна. Яагаад гээч, өнөөдөр миний хүүгийн төрсөн өдөр. Би гэдэг хүн энэ өдөр ээж болсон. Эх хүн гэдэг сайхан бас бахархмаар ч юм шиг тийм гэж үгээр хэлэх аргагүй алдрыг хүртсэн өдөр. Миний хань хээр явчихсан тэгээд өглөө хамгийн түрүүнд "ээж болсны баяр хүргэе" гэж мессэж бичсэн байсан.
Амьдралын минь гэрэл гэгээ болсон хүүдээ 1 ой хүрсэний баярын мэнд хүргэе.
Удаан ханилах хүнд уйдах үгийг бүү хэл... гэж
Дээдсүүд маань гарах аргагүй үнэн үг хэлэх юм даа. удаан гэж байгаа хугацаа нь хэдэн жил, хэдэн сар, бүр хэдхэн хоног ч байж болох л юм . Ер нь хэн ч байлаа хэдий удах ч юунд та гомдоох үг хэлнэв.
Үгээр хүнийг алж ч болдог, аварч ч болдог
Өнгө будаг сүлэлдсээр хорвоо үргэлжилнэ
Өрөвч нинжин ээж минь хайраа надад сөгнөнө
Үерлэх шиг давалгаат их амьдралын урсгалд
Үр минь гээд намайг л хүлээж суух ээж минь
Уцаарлаж таныхаа өмнөөс заримдаа би асдаг
Ундууцаж таныхаа үгийг хааяа би цацаж хаядаг
Угтаа бол өлмийд тань мэхийж зүрхэн дотроо шимширдэг
Ухаангүй үрээ харцаараа зэмлэхийг тань би мэдэрдэг ээ
Хавар намар ээлжилсээр он жилүүд улирна
Хайлган сэтгэлт ээж минь сүүгээ надад өргөнө
Халгих шиг эрчлээт энэ амьдралын тойрогт
Хүү минь гээд намайг л хүлээн суух ээж минь
Өөрийн бүхнээ илүүд санаж алсад би оддог
Өчнөөн удаад ирэхэд санасан сэтгэл тань мэлмэрэн угтдаг
Үнэндээ таныгаа жаргаахсан гэж зүрхэн дотроо эмзэглэдэг
Үргэлж намайг хайраараа ивээдгийг тань би мэдэрдэг ээ
Э.Үржинханд
Харцыг чинь санаад би хайлан дурсдаг
Хайрын чинь туяанд дуулан сэргэдэг
Буурцган зүрхэндээ хоёулаа байдаг
Бусдын тэвэрт чи минь жарга даа
Зүсийг чинь санаад би уяран дурсдаг
Зүрхий чинь хөглөе гэж зүүдэлж сэрдэг
Өөрийг чинь хайрлаад цалгиж яваа
Өрөөлийн энхрийлэлд чи минь жарга даа
Эрхэм төрхийг чинь би эргэн дурсдаг
Энэхэн заяандаа хааяа гуньдаг
Энхэрхэн зүрхийг минь хөглөж ирсэн
Энхрий чамдаа дэндүү даслаа
Галбирыг чинь санаад би элбэрэн дурсдаг
Гарын чинь сайханд зөөлрөн суудаг
Хөхөмдөг огторгуй дээвэр минь болдог
Хүний хүнтэй чи минь жарга даа
Дөлгөөхөн төрхийг чинь би эргэн дурсдаг
Дөрвөн цагийг өртөөлж хүлээдэг
Тэнгэрийн саран доор хоёулаа байлаа ч
Тэмдгэрэх үүрийг тус тусдаа тосдог"
Ц.Бавуудорж
Хээр хэвтэх яс нэг
Хэзээд урсах цус нэг
Эзэн Чингисийн үр сад
Элитийн батлеон өөдөө....
гэж дуу нэгтэй хэлж байгаа залуус сүрдмээр ч юм шиг, гайхмаар ч юм шиг. За юутай ч атугай би гэдэг хүн сайхан ханийхаа сэвгүй сэтгэлийг булингартуулалгүй өөрт оногдсон энэ их хувь тавилангаа шүтэж амьдрах минь л чухал болж дээ.
Хүүхэд байхдаа мөрөөддөг байсан зүйл минь хүний гэргий болсон хойно биелдэг байжээ.
Эцэст нь эрчүүд минь бусад нь яах вэ ганц муу эхнэрээ л өөрийн амьдралын Гүнж болгон хайрлаж яваарай. Гүнж үгүй бол хааны сэнтий тань ганхах л байх шүү.
Айлын бөөрөнд амь зууна гэдэг
Амаргүй даваа, хүүгээ л өрөвдөх юм
Амьтан царайчилж амьдарна гэдэг
Аймаар заяа, хүүхдээ л бодох юм
Гэрийн эзний хүүхдийг аргадаж
Гэмгүй мөртлөө гэмшилд автаж
Цэцэрлэгийн чихрээ идэхгүй өгнө
Цэцэг шиг нас гундаж өснө
Турьхан нуруундаа гутамшиг үүрч
Туних эрхлэхийг бүр мартаж
Тоглохдоо хүртэл хүн харна
Толгой гудгархан бараадаж гүйнэ.
Банди нар л болсон хойно доо
Байлдаж тоглох дуртай байх юм
Хүүхэд л болсон газар даа
Хүү минь хүртэл дагаж гүйх юм
Дайтаж тоглох жаалууд дунд
Дайсан болох нь алга атал
Чимээгүй хүү минь л оногдох юм
Чихээ бөглөвч гуниг нь сонсдох юм
Халаасны өрөөнд амь зууна гэдэг
Хатуу даваа, хүүгээ л өрөвдөх юм
Хар элгийн хүнийг царайчилна гэдэг
Хэцүү заяа, хүүхдээ л бодох юм
Ялах дон жаалуудыг олзолж
Ялагдах дайсан олдохгүй болоход
Дуугүйхэн миний хүү л сөгдөх юм
Дусал нулимсаа аниргүй залгих юм
Удаан дайны золио болгон
Урван тоглох хүн олдохоо болиход
Тоглоомон буугаа ганцаараа хураалгаж
Тоодойтлоо туугдаад явах юм
Үймж дарвих хүүхдүүдийн хэн нь ч
Үхэж тоглох дуртай байхад
Аниргүхэн миний хүү л сөгдөх юм
Аавынхаа нүдэн дээр толгойгоо авахуулах юм
Болохгүй гэх газар байх биш дээ
Болзошгүй дайн нүүрлэдэг юм гэхэд
Ялагдаж тоглоод сурсан хүү минь
Яаж байлдах юм болдоо хэн мэдэхэв!
Хаяа хийлсэн их гүрнүүдийн бөөрөнд
Халаасны өрөө шиг эх орон минь ээ
Цадиг түүхтэй дээдсийн үрсийг
Царайчилж сургахгүй юм сан, яадаг юм билээ .
Сэтгэл нэг л дундуур уйлмаар байх чинь нулимсаа тэвчээд би инээе
Зүрх нэг л хөндүүр зүсэгдсэн юм шиг байх чинь бүхнийг мартан би чангаар инээе
Дээрээс тэнгэр нурж, доороос газар цөмрөөгүй байна ашгүй дээ уйтгарлах хэрэг алга
Инээд танд туслана
Саяхан Монголын алдарт хуурч Жамъяан гуай 89 насан дээрээ хорвоогийн мөнх бусыг үзүүлсэн тухай гашуудлын мэдээ сонсогдсон. Үнэхээр л хуурын минь 2 чавхдас түр хугацаанд тасарсан болов уу гэлтэй.
Морин хуурын аялгуу сонсоод миний л лав хамаг зүрх булгилаад, догдлоод хөдөө хээр морьтой давхиж ч байгаа юм шиг тийм сонин мэдрэмж ч гэх юм уу сэтгэгдэл төрдийн. Морь унаад давхимаар ч юм шиг, анх удаа өсгий цагаан хонгор халзан морь унаад өвөөрүүгээ давхиж байсан минь санаанд ордын. Гэтэл яруу найрагч Ичинхорлоогийн нэгэн шүлэг байнаа.
Морин хуурчид хэлэх шүлэг ...
Дэргэдээс чинь сул шороо ч үргэхгүй
Дэлхий яаж уяардагыг би харж ханахгүй
Хаврын униар шиг чиний хуурын аялгуу
Халгиа мөрний ус мэт зүрхэн дундуур бидэртэнэ.
Түмэн агтын сүүлэнд хургасан салхинаас
Гэгэлгэн уянга омголон унага шиг алдрахад
Түүчуу тогоруудын сүүлчийн дэвэлтийг умартан
Гэгээн сэтгэлд сарны хун өдөлнө.
Хар зүрхийг эзэгнэх хуурын чинь аяргууг шүтэвч
Хар шөнийн зүүдэнд чи ирдэггүй
Мөнхийн аялгууг эзэгнэсэн чамайг
Мөрөөдөн сууж би чаддаггүй
Буйд газрын хөнгөн зэрэглээнд
Борог өвс салхинд налах төлийнхөнд
Эх нутаг минь яруухан гэж
Эгшиг нөмрөн шивнэсэнийг чинь мартдаггүй
Дэргэдээс чинь сул шороо ч үргэхгүй
Дэлхий яаж эргэдэгийг би харж чадахгүй
Хаврын униар шиг чиний хуурын аялгуу
Халгиа мөрний ус шиг зүрхэн дундуур бидэртэнэ
Нээрээ л хуурын аялгуу гэж зүрхэн дундуур зүсч ороод хүнийг уйлуулана чиг, дуулуулана чиг. Би яг одоо Харангийн Лхагваагийн "Морин хуур" дууг сонсож байна. хамаг сэтгэл хөдөлгөөд хаячихлээ. Миний Монголын өвөг дээдэс ч бишрээд бишрээд барахгүй хүмүүс юм даа. Ийм сайхан хуур хийж л байдаг, ганц хуур ч биш л дээ...
Би ч бас азтай юм аа ийм сайхан оронд төрдөг.
Нацагдоржийн
Энэ бол миний төрсөн нутаг
Монголын сайхан орон гэж..
Эгэл жирийн төрхөнд чинь би татагдсан
Энгийн хэрнээ ухаалаг үгэнд чинь би уярсан
Эр хүний намбатай хүнлэг сэтгэлд чинь би дурласан
Эгцлээд ширтэхээр тулгарчихдаг харцанд чинь би хайлсан
Энэ бүхний цогц болохоор ганцхан чамайг л би хайрласан
Мянга мянган хунгийн жигүүрийн салхинд сэмрэх
Мяндас шиг хэврэгхэн сэтгэл надад үгүй
Мянган жил өнгөрөвч шинэхэн байх үгийг
Магад одоо чамдаа хэлье
БИ ЧАМД ХАЙРТАЙ
Зүрх нэг л догдлоод ч байгаа юм шиг.., ээждээ нэг ч удаа өглөө босч цай чанаж өгөлгүй хүний хүн болсон гэхээр гомдолтой санагдаж байна. Уул нь өглөө босдог байсан л даа тэр маань ээжийн минь намайг өсгсөнтэй тэнцэнэ гэж үү. Охиноо хүний нутагт сайн явна гэвэл баярлаж, бие нь өвдсөн ч юмуу муу юм болж гэвэл санаа нь зовж сайн мэдээ ирэхийг хүлээн суудаг байх даа. Ээжтэйгээ, өвөө эмээтэйгээ байх даа их хөгжилтэй байдаг байж билээ. Намайг дандаа л хэрэггүй үг хэлж хүний инээд хүргэж байхын гэдэг байж билээ эмээ минь.
Эмээ маань дандаа "Миний баруун гарт хайч байхгүй бол би юм хийж чаддаггүй юм" гэдэг байсын. Нэг удаа эмээтэйгээ дээл хийгээд сууж байлаа. би оёдлын машин дээр суугаад дээлийнхээ эмжээрийг оёод, эмээ маань тааруулах засах юм байвал янзлаад сууж байлаа. Би юмаа оёж дуусаад утсаа таслах гэсэн хайч байдаггүй. Тэгэхлээр нь эмээдээ "ингээд миний баруун гарт хайч байхгүй бол би юм хийж чаддаггүй юм" гэсэн чинь эмээ маань инээгээд муу эмээгээ элэглээл гэж билээ.
Бас нэг удаа өвөө маань тамхинаас гарчихсан байсын. Гэтэл нэг харсан өвөө маань хоосон гаансаа сорчихсон сууж байна. Тэгээд зуухныхаа хажууд тонгойн юм бодоод сууж байтал гэрийн баруун талын орон дээр сууж байсан өвөө гараад явчих шиг болохоор нь (тэр үед эмээ юм оёд сууж байлаа) өвөөгийн орлуу нэг харснаа байхгүй болохоор нь тонгойсон чигээрээ эмээдээ "эмээээ!! өвөө байна шүү дээ.., тамхи татаад байсан шүү дээ " гээд хэлчихлээ. Тэгсэн эмээ "яадаг муу өвөө вэ танхи татаад" гэлээ. тэгээд жаахан байж байтал миний ард чимээ гарахаар нь эргээд харсан чинь өвөө сууж байна. Хэхэ би өвөөгөө хараал инээчихсэн. Үхтлээ инээж билээ, өвөө эмээ 2 энэ хүүхэд чинь учиргүй инээгээд юу болов яадаг хүүхэд вэ гээд. Тэгсэн өвөө хаалга дутуу хаагдсан байхаар нь татаж хаачаад байраа солиод суусныг нь би мэдсэнгүй бололтой. Би нэг тиймэрхүү л хов хүргэдэг хүн дээ.
Ээжтэйгээ байхдаа цаадах чинь ямар жаргалтай гээч. Айлын том байж эрхлээл заримдаа ичмээр ч юм шиг. хэхэ гэхдээ яахав дээ эрхлэх хугацаа богино юм чинь.
Үнэнийг хэлэхэд ганц энэ жил л гэртээ шинэлэх боломж байна даа. Айлын эхнэр болчихоод нөхрөө хаяад гэрлүүгээ яваад байж болохгүй биз. Гэж бодохоор л ........
Хүмүүс хэлэхдээ өвөл цас ороод цан чаргаар гулгаад гоё гэсэн, харин миний хувьд гаднаасаа даарсан бээрсэн цаанаа л нэг хүйт оргиулсан уйтгартай тааламжгүй улирал. Гудамжаар явж байгаа хүмүүсийг харахлээр нэг л даарсан, яарсан, сандарсан бээрсэн харагддаг.
Тийм дээ хүний амьдралд ч мөн адил өвлийн улирал гэж байдаг. Сэтгэлдээ жавар хургуулж, цас оруулан уйтгарлаж, ганцаардан хэн нэгнийг эрэлхийлэх нь өвлийн цагт даарч дулаан газар хайхтай адил. Гэтэл сайн гэгч нь дулаацчих газар тэр бүр олдох болов уу. Олдож болох ч тэнд хэр удаан байх вэ.
Хавар...
Юм бүхэн сэргэж, мод ногоорон сэтгэлд нэг л таатай. Түүнтэй адил юм ээлжтэй юм болохоор хүний амьдралд ч мөн адил цэцэглэн, уйтгар гуниг ганцаардлаа мартан сэргэлэн цовоо өөдрөгөөр амьдралын зүг тэмүүлэх нь нялх ногоо ургах гэж бороотой бороогүй цухуйх мэт.
Сэтгэлдээ хургасан жаврыг хаврын салхинд үргээж болох ч юм шиг.
Зун...
Би зуны улиралд дуртай. Дулаахан нуруу тэнэгэр алхалж болно. Бас зуны улиралд хүмүүс тэр дундаа бүсгүйчүүд хамгийн гоёоороо байж чаддаг. Хүний амьдрал үргэлж зун цаг шиг дэлгэр тасаг хангалуун байдаг бол мөн сайхнаа. Даанч хэдий зун цаг ч гэлээ бас хэтэрхий халуунд сүүдэр хайх үе гардаг шүү дээ.
Намар...
Намар бас л сайхан улирал. хэдий өвөл болохын дохио ч гэлээ халах ч үгүй, хөрөх ч үгүй. Бүгдийн сэтгэлд баяр жаргал дүүрэн байдаг. Тэр дундаа миний төрсөн өдөр намрын эхэн сарын дундуур болдог болохоор бүр ч таатай. Хүний амьдрал дандаа намар, хавар 2 шиг бол ямар санагдах бол. Хааяа ч гэсэн өвлийн гоё ганган нэхий дээл эсвэл дэгжин малгай өмсөхийг хүсэхгүй гэж үү.
Зовлон жаргал 2 ээлжилдэг энэ орчлон яг л эргэх 4 улирал ч юмуу даа.
Нэр өөрчлөгдлөө гээд анхны утгаасаа гажихгүй ээ.
Эрдэнэт Улаанбаатар 2-ын хооронд замд явж байхдаа бас нэг гайхшруулсан юм гэвэл хангай талруугаа хот газар элбэг юм шиг санагдсан, жоохон яваал суурин газар. харамсалтай нь тэдгээрийн дунд гайгүйхэн суурин газар бараг байхгүй голдуу балгас болсон газрууд. Манай говь нутагруу явахад суурин газар бараг байхгүй дандаа хөдөөний айл ганц нэг гэрээрээ буусан харагддаг. Бас малаа хариулж яваа хүмүүс зөндөө таардаг бол хойд зүгрүү явахад шал эсрэгээрээ хөдөөний амьдрал бараг байхгүй гэж хэлж болохоор санагдсан. Их л уулархаг газраар явсандаа. Ёстой найрагчдын хэлдгээр хязгаар нь үл харагдах талд өссөн болоод ч тэрүү том том уулнууд аймар сүрдмээр байсан. Хэдийгээр Монголын минь газар шороо ч гэлээ говь нутгаас минь илүүгүй санагдаагүй. Хөдөөний жинхэнэ Монгол амьдрал говь нутагт минь л үлдсэн юм шиг санагдсан.
Ангилал
Хүмүүсийн блог
-
Чөлөөт бөх тойроод....8 years ago
-
Хүний биеийн гайхамшиг9 years ago
-
-
Picasa дээрх зургаа слайд байдлаар харуулах14 years ago
-